Зоонозын салбарыг чадавхижуулж, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна

Зоонозын салбарыг чадавхижуулж, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Чинзориг /2024-04-11/ болж буй Зоонозын  салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж, салбарын үйл ажиллагаагаа “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор салбар бүрийг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалтай нийцүүлэхийг  удирдлагын түвшинд зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх талаар ярилцаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг 2023 онд УИХ-д өргөн барьснаар 2024 оны нэгдүгээр сарын 12-нд  батлуулан энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хоёр хуулийг хослуулан хэрэгжүүлэх буюу хос түшиг тулгууртай болсон. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь зоонозын салбарын үйл ажиллагаатай бүрэн хосолж байгаа нь та бүгдийн үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Хоёр долоо хоногийн өмнө болсон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зоонозын салбарынхныг манлайлж, идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Сайд өнгөрсөн жил зоонозын салбарынхнаас гаргасан саналыг хүлээн авч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д санал өгч, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус салбарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг 30 хувь болгон өөрчлөлт оруулж зоонозын салбарт ажиллагсдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэснээ дурдаад  цаашид зоонозын салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, мэргэжил, мэргэшлийг улам гүнзгийрүүлэхэд чиглэсэн цөөнгүй ажлыг төлөвлөөд байгаагаа дуулгалаа.

Тухайлбал, хээрийн тандалт судалгаанд ажиллах хугацааны томилолтын зардлыг нэмэгдүүлэх, өвчлөлийн голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтний цалин хангамжийг Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулалт хийж, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай ижил түвшинд хүргэх асуудлыг хуульд тусгуулахаар санал оруулсан байна.

Зөвлөгөөний үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Амгаланбаяр 2023 оныг “Лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” жил болгон зарласны хүрээнд тус төв ISO:15189 д хамрагдаж, молекул биологийн оношилгооны аргаас “NGS“ технологийн аргачлал руу шилжиж, орон нутагт молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх хүрээнд 3,0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн хүний нөөцийг бэлтгэснийг онцолж байлаа.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Үндэсний төв болон орон нутгийн зарим ЗӨСТ-ийг тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж, хээрийн судалгааны багцуудаар хангагдаж уур амьсгалын өөрчлөлттэй зоонозын халдварыг тандан судлах бүрэн боломж бүрдсэн бол өнөөдөр зоонозын халдварт өвчнийг орон нутагт лабораторийн түвшинд иж бүрэн оношилж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гардууллаа.

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр MOН-G9218  төслийн хүрээнд аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын 14 төвд нян судлал болон молекул биологийн оношилгооны 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 58 нэр төрлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шар хад, Да хүрээ захын орчимд зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа

    Шар хад, Да хүрээ захын орчимд зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа