ЖДҮ, БЗС-аас ”шимэгч” гишүүн Б.Саранчимэг сонгогчдодоо “ГОЛОГДОЖ”, тойргоо сольжээ

ЖДҮ, БЗС-аас ”шимэгч” гишүүн Б.Саранчимэг сонгогчдодоо “ГОЛОГДОЖ”, тойргоо сольжээ

    Төр.мн сайт АНАЛИТИК нийтлэлийг цувралаар хүргэж байна. Монгол улс хэдэн хүмүүсийн “ТОГЛООМ” болж СҮЙРЭХ үү? Ард иргэд нь арчаагаа алдтал ядуурч, ЗҮДРЭХ үү гэдэг нь энэ ТӨР ЗАСГААС хамаарна. Тэнд хэн сонгогдон гарч, юу хийж, ямар үйлдэл гаргаж байгаагаас ХӨГЖИХ, СҮЙРЭХ нь шийдэгдэнэ. 

Тэгвэл АНАЛИТИК цуврал нийтлэлээр сонгож болохгүй хүмүүсийг нэрлэж байна. Тэд хэрхэн яаж ТӨРӨӨС “ХУЛГАЙ” хийснийг баримттай сийрүүлье. 

Хүн ер нь хажуу дахь “ЭРДЭНЭ”-ээ нээрээ анзаардаггүй юм билээ шүү. Бусдад мотоцикл, мөнгө өгөөд л... Шинэ жилээр байр бэлэглээд, утас сугалуулаад л... Асар их мөнгийг цацдаг атлаа хажуудах дүүдээ бизнес хийхэд нь зээл ч өгчихгүй. Хөөрхий тэр дүү. Ах нь УИХ-ын гишүүн, Эгч нь УИХ-ын гишүүн. Хоёр өөр намынх, гэхдээ эцсийн дүндээ ашиг сонирхол нэг. 

     Бид нүүрс, хөгжлийн банкны зээл хулгай гэж яриад 2018 онд дэгдээд байсан ЖДҮ-ийн зээлийн хулгайг бүр мартаж орхижээ.

Энэ зээлээс олон хүний хамаарал бүхий этгээдүүд авсны нэг нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн төрсөн дүү. 

ТЭРБУМТНУУД ЗЭЭЛ ХУССАН НЬ...

   “Мон-Уран”-ны Б.Наранхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар чинь “ТЭНГЭР”-т тултлаа хөлжсөн хүмүүс. Гэтэл тэрбумтны дүү нь ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл “ХУСЧИХСАН” байдаг. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр” ХХК 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. 

Энэ үед гишүүн Б.Саранчимэг “Манай дүү зээл авсан нь үнэн. Дүү маань Европт доктор хамгаалаад ирсэн бизнесмен хүн" хэмээн тайлбар өгч байлаа. 

Харин тухайн үеийн гишүүн Б.Наранхүү “Хүн хажуудах эрдэнээ мэддэггүй юм байна. Би тэр зээлийг нь төлчихье. Нэмээд дүүдээ 2 тэрбум төгрөг өгчихье” гэж аархаж байсан удаатай. Тэрбум тэрбумаар нь өгөх боломжтой байсан атлаа “нэг муу” ЖДҮ эрхлэгчдийн боломжийг ХУЛГАЙЛЧХААД тавлаж суусан даа.

БЗС-ААС 112 САЯЫГ АВСАН Б.САРАНЧИМЭГ

   Хүн баяжихаараа бааж чадахаа больчихдог гэж үг бий. Тэр нь Б.Саранчимэг бололтой. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд суралцахаар БЗС-гаас 32,580 ам.долларын зээл авч байсан хүн. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл 112 сая төгрөгийн зээл авсан гэсэн үг. Уг нь бол 112 сая төгрөг битгий хэл тэрбум тэрбумыг нь гаргаад өөрийнхөө боловсролд зориулчих нэгэн. Гэтэл ардын боломжийг хулгайлаад гадаадад сурсан гэх нэр зүүгээд явах. 

ТОЙРОГТОО “ГОЛОГДСОН” НЬ

   УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БЗД-т нэр дэвшин өрсөлдөж, хоёр ч удаа их хуралд суусан эмэгтэй. Уг нь Баянзүрх дүүрэгт түүний намын “хөл” бий, сонгогчид бий. Гэтэл хотод ямар ч “ШААНСГҮЙ”-гээ мэдсэн тэрбээр Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь гэсэн бүсчилсэн тойрогт үзэхээр бэлтгэлээ базааж буй. 

Өнгөрсөн хугацаанд Дундговь аймгаа тойглож, цас зуднаар хүртэл нэр нүүрээ барж явсан тэрбээр орон нутагт үзэхээр СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны даргынхаа албан тушаалыг хүртэл саяхан өгсөн байдаг. 

Улаанбаатар хотод Б.Саранчимэг битгий хэл “НЭРТЭЙ ЗҮСТЭЙ” залуучууд ч суудал авч чадахгүйд хүрээд байгаа. Уг нь хийсэн ажил, хэлэх үгтэй бол АЙХ юун. Харин Б.Саранчимэг хэлэх үг, хийсэн үйлдэл тун чиг байхгүй тул тойргоо солих болсон нь тэр. 

ТАТААСНЫ ЖДҮ-ЧИН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ

   Судалгаа бүхнийг тодотгоод өгнө дөө. MEC агентлагийн судалгаагаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг тойргийн иргэд нь ЖДҮ-чин бөгөөд татаасны улс төрч, ярьдаг тодорхой сэдэвгүй, байр суурь тодорхойгүй гэж үнэлжээ. Энэ бол өнгөрсөн жилийн судалгааны нэг хэсэг. 

Энэ мэт суудал бөглөсөн, нэр зүүсэн гишүүд цааш “явахгүй” болоод ирэхээрээ тойргоо нэг сольж үздэг юм. Б.Саранчимэг энэ удаа тойргоо сольж нэг үзнэ. Эс бөгөөд “амиа” тавин байж жагсаалтад орох гэж нэг улайрна.

Ийм ЖДҮ-чин БЗС-гаас шимэгч, үзэл бодол, үнэт зүйлгүй ийм хүнийг нэр дэвшүүлж, жагсаалтад оруулах юм биш биз дээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нараа…?

Төрийн “ШИМЭГЧ” болсон ийм хүмүүсийг БҮҮ СОНГО...

Төр.мн
Б.Шүрэнцэцэг


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 6
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 1 жил өмнө

    Дахин БҮҮ ГАРЧ ИРЭЭРЭЙ.

  • Иргэн - 1 жил өмнө

    Ийм хүнээ нэр дэвшүүлээд байвал МАН унахын цондон нь ирж байгаа юм байна л даа..

  • зочин - 1 жил өмнө

    ийм шаарнууд төр барихаар яаж хөгжихөв..

  • Baldan - 1 жил өмнө

    Odoo iim uviagui nuhduudiig zailuulj baij uks hugjinu.

  • Зочин - 1 жил өмнө

    Odoo ii.

  • Зочин - 1 жил өмнө

    Odoo ii.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт болж байна

    Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт болж байна