Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна. Монгол малчин, Монгол газар шороо буюу бэлчээр, Монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм. Малаа, малчнаа, бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.

Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна. Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа.

Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гаднын зэх зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.

Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноос хэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20.0 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3 дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20 хувь нь олон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, УИХ, Засгийн газар энэ цогц реформын үзэл баримтлалыг дэвшүүлж, холбогдох хуулиудыг батлан гаргаж байна. Энэ реформын үзэл санаа “Уламжлалт мал ажахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиудад туссан. Малчин өрхүүд хамтарснаар ҮЙЛДВЭРЛЭГЧ-БОРЛУУЛАГЧ-НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭГЧ-АШГИЙГ ХҮРТЭГЧ болно. Эдгээр хуулиудын хамгийн гол үзэл баримтлал бол малчид МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНДОО НЭГДЭЖ, малчдын хөдөлмөр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтаа ХОРШИХ явдал юм. Тиймээс МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО буюу МӨНХ холбоогоо байгуулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтарч, амьдралдаа, аж ахуйдаа ШИНЭ ЭРГЭЛТ гаргахыг Та бүхэндээ хандан уриалъя. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол ардын зүйр үг бий. Арав хорин гэрээрээ, баг сумаараа нэгдэн нийлж, хөдөлмөрөөрөө хоршиж, түүнийг нь төрөөс бодлого, хөтөлбөр, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих нь РЕФОРМ үр дүнд хүрэх гарцаагүй зөв зам гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс 305.000 малчинтай, 200.000 малчин өрхтэй. Нэг малчин өрх дунджаар 5 гишүүнтэй гэвэл 1.000.000 хүний амьжиргааны асуудал энд яригдаж байна. Тиймээс дор хаяж 1.0 сая хүний ирээдүйг элбэг дүүрэн, сайн сайханд хөтлөх энэ замаар хамтдаа алхацгаая. “Мал дагавал ам тосоддог”-ийн бодит жишээг хэрэгжүүлж, Монголын хөгжлийн эдийн засгийн хүчирхэг шинэ тулгуурыг сэргээж, таван эрдэнэ мал сүргийнхээ буяныг эдэлж, сайхан амьдрахыг Та бүхэндээ хүсэн ерөөе.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв