Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан (2024.05.03) “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлд "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц"-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан. Тус конвенцод нэгдэн орсноор татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, хуулийн төслийн 2 дугаар зүйлд Конвенцод заасан сонголт бүхий зүйлүүдээс алийг сонгож хэрэглэхийг тусгасан. Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх (цаашид “BEPS" гэх) 15 үйл ажиллагааны 6, 14 дүгээр үйл ажиллагаанд нийцүүлэх шаардлагатай. Тус конвенцод нэгдэн орсноор Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэлээ.

Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх 15 үйл ажиллагаа ба Монгол Улс

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд олон улсын татварын чиглэлээр олон шинэлэг зарчмуудыг нэвтрүүлж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (цаашид "ЭЗХАХБ" гэх)-аас BEPS-ийн 15 үйл ажиллагааг боловсруулан 2015 оноос нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 141 улс гишүүнээр элсэн орсон байна.

Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо ЭЗХАХБ-аас зохион байгуулсан BEPS-ийн хамрах хүрээний 14 дэх уулзалтын үөэр “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц”-д гарын үсэг зурснаар нь Монгол Улс нь тус конвөнцод нэгдэж орсон 100 дахь улс болсон билээ.

Монгол Улс нь 2017 оны 12 дугаар сард BEPS-ийн хамрах хүрээнд албан ёсны гишүүнээр нэгдэж орсон бөгөөд үүнтэй холбогдуулан олон улсын татварын чиглэлээр үүсээд буй шинэлэг дүрмүүдийг дотоодын хуульд тусгах, улмаар давхар татварын хэлэлцээрт хамаарах шаардлагуудыг хангаж ажиллах үүргийг хүлээж байна.

BEPS-ийн 15 үйл ажиллагаа нь дотоодын татварын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон давхар татварын гэрээтэй холбоотой асуудлуудыг багтааж байна.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон улсын татварын асуудлаар улс орнуудад гарч буй шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх чиглэлээр BEPS-ийн үйл ажиллагааны холбогдох зарчмуудыг Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдэд тусгаж, улмаар Монгол Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эдгээр хуулиудыг баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Цаашид манай улс BEPS-ийн 6, 7 болон 14 дүгээр үйл ажиллагаанд заасан давхар татварын гэрээнд холбогдох шаардлагуудыг бусад улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд тусгаж, гишүүний хувьд хүлээсэн үүргээ биепүүлэх шаардлага тулгараад байна. BEPS-ийн 6 дугаар үйл ажиллагаа нь заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай /minimum standard/ стандартад багтдаг. Энэхүү үйл ажиллагаа нь гуравдагч улсын хөрөнгө оруулагч давхар татварын гэрээг урвуулан ашиглах /treaty shopping/ буюу гэрээний сүлжээ дамжуулан татвараас зайлсхийх асуудлыг хязгаарлах зорилготой юм. Түүнчлэн, BEPS-ийн 14 дугаар үйл ажиллагаанд давхар татварын гэрээний дагуу оршин суугч этгээд нь хэлэлцэн тохирогч аль нэг улсын татварын алба хэлэлцээрийг буруу хэрэглэсэн, татварын давхардал бий болсон гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээдэд уг асуудлаар хандах боломжийг нээх, хандсан тохиолдолд эрх бүхий этгээдүүд шийдвэрлэхтэй холбогдох асуудлуудыг тусгасан байдаг. Энэхүү асуудлыг хэлэлцээрийн Харилцан тохиролцох журмаар /Mutual agreement procedure/ зохицуулдаг бөгөөд давхар татварын гэрээнд зайлшгүй тусгах ёстой заалтууд, үүнийг хэрэгжүүлэх дотоодын журам, механизм бопон статистиктай холбоотой стандартуудыг тусгасан байдаг.

BEPS-ийн давхар татварын гэрээтэй холбоотой заавал биелүүлэх шаардлагатай 6 болон 14 дугаар үйл ажиллагаанд туссан өөрчлөлтүүдийг олон улсад нэвтрүүлэхэд 1,000 гаруй давхар татварын гэрээнд хоёр талт хэлэлцээрийн замаар өөрчлөлт оруулах шаардлага байсан нь BEPS-ийн гишүүн улсуудад цаг хугацааны хувьд хүндрэлтэй, зардал ихтэй зэргийг харгалзаж, ЭЗХАХБ-аас BEPS-ийн 15 дугаар үйл ажиллагаанд туссан Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэпкүүлэх тухай олон талт конвенцод нэгдэж орох замаар эдгээр өөрчлөлтийг түргэн хугацаанд нэвтрүүлэх боломжийг бий болгосон.

Иймд BEPS-ийн 15 дугаар үйл ажиллагаанд заасан ‘Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц"-д нэгдэн орж, татварын гэрээг урвуулан ашиглахаас сэргийлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотой хийдлийг арилгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг зохицуулалтуудыг бусад улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд тусгах замаар Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод татвар ногдуулах харилцааг бэхжүүлэх, татварын суурийг хамгаалах нь манай улсын эрх ашигт бүрэн нийцэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ