Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр Монгол Улс олон тулгуурт эдийн засагтай болно

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр Монгол Улс олон тулгуурт эдийн засагтай болно

Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Орхон аймагт эхэллээ. Хойд бүсийн Булган,  Орхон, Хөвсгөл аймгийн 1380 малчны төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож байна. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. 2023-2024 оны өвөл нийт газар нутгийн 90 хувьд цасан бүрхүүл үүссэн билээ. Уур амьсгалын өөрчлөлт, цас зудын давтамж ойртож, өнгөрсөн өвлийн зуднаар 7.4 сая мал хорогдож, 5000 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаад байгаа юм.

Засгийн газраас дээрх асуудалд анхаарч,бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ-аар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дөрөвдүгээр сарын 19-нд батлуулсан бол Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэх хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 24-нд баталсан юм. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ  хууль цаг үеийн шаардлагаар батлагдсан. Хууль хугацаагүйгээр хэрэгжинэ.  “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр  малчид сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулж, хамтарч бизнес эрхэлнэ. Хоршоог хуулиараа 30 хоногийн хугацаанд бүртгүүлдэг. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн дотор бүртгэнэ. 

Анхан шатны хоршоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршооны гишүүн малчин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдан, 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж олгож байна. Өнөөдөр малчид арилжааны банкнаас жилийн 20-25 сая төгрөгийн хүүтэй зээлийг авч байгаа. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршооны гишүүн малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь дааж байна. Зээлийн батлан даалтын сан долоо хоногийн дотор хоршооны зээлийг судалж шийдвэрлэнэ. Арилжааны банк малчны зээл авах гэж судалгааг удаан хугацаанд хийдэг.

Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийг 21-30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Төсөл нь сонгон шалгарсан хоршоонд нэг удаад таван га газрыг эзэмшүүлнэ. Ердийн горимоор газар олголт 111 хоног үргэлжилдэг байсан. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршооны иргэн сонгосон газраа 15 хоногийн хугацаанд олгох боломжтой. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнд бид нүүдэлчин соёлоо хамгаалж, зохистой бэлчээр ашиглалтыг бүрдүүлнэ. Ингэснээр эрсдэлд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж үлдэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр тэнцвэртэй мал аж ахуйн салбартай болж, Монгол Улс олон тулгуурт эдийн засгийг  бий болно. 

Мал аж ахуйн салбарын ажиллах хүчний амьдралын чанар сайжирна. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын амьдралын чанар сайжирснаар Монголын эдийн засаг өснө. Тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бий болно. 
Хүнсний аюулгүй байдлыг энэ хөдөлгөөнөөр хангана. “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнгээр дундаж малчдын сарын орлого 1.5 сая төгрөг биш таван сая төгрөгт хүрч, шинэ цагийн чинээлэг, бизнесмэн малчинтай болно. Тийм учраас шинэ цагийн бизнесмэн малчин өнөөдрөөс төрөн гарч байна” хэмээв. 

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлт “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хэрэгжиж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мал аж ахуйн салбар сэргэснээр монголчууд нийтээрээ чинээлэг амьдралтай болно. “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөтөлбөртэй нийцэж байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөн хангайн, говийн, баруун, төвийн, хойд бүсэд нээлтээ хийлээ. Одоо бидэнд ажиллах л үлдлээ. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа хөгжицгөөе” хэмээн уриалав. 

Ийнхүү Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд таван их наяд төгрөгийн санхүүжилттэй хэрэгжих “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоогоо хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын зээлийг хэрхэн авах тав хүртэлх га газраа эзэмшихэд юу шаардлагатай талаар албаны хүмүүс мэдээлэл хийж байна. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдөр Улаанбаатарт 29 хэм ДУЛААН

    Өнөөдөр Улаанбаатарт 29 хэм ДУЛААН