Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 шинэчилсэн хувилбарын нээлтийг хийлээ

Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 шинэчилсэн хувилбарын нээлтийг хийлээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн шинэчилсэн, хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 хувилбарыг “И-Монгол академи” УТҮГ хөгжүүлэн өнөөдөр буюу 05 дугаар сарын 07-ны өдөр нээж байна.

E-Mongolia 4.0 нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцов. 

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны нэгдсэн бодлогын баримт бичигтэй болж, “Цахим Монгол” зорилтыг дэвшүүлж цахим шилжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор анх олон нийтэд танилцуулж байсан

Тэгвэл өнөөдөр 86 байгууллагын 1233 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн төдийгүй 1.8 сая хэрэглэгчтэй болсон нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн иргэд 4 жилийн хугацаанд нийт 46 сая удаагийн амжилттай үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан авсан байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар үзүүлсэн нийт үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бол 2024 онд 144 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэжээ. “E-Mongolia 2.0” хувилбарыг 2021 оны 09 дүгээр сарын 17-нд танилцуулж байсан. Үүний үр дүнд иргэд E-Mongolia гар утасны аппликэйшныхаа профайл хэсгээс иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, жолооны үнэмлэх, зээлийн мэдээлэл, татвар, үнэт цаас, хувьцаа, нийгмийн даатгал зэрэг 6 төрлийн 9 үйлчилгээний мэдээллийг өөрөө харах боломжтой болсон. 

Үүний дараа “И-Монгол академи” УТҮГ-аас “E-Mongolia 3.0” хувилбарыг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэд олон нийтэд танилцуулж албан ёсоор нээсэн билээ. Тус хувилбараар цоо шинэ өнгө төрх, дэд бүтцийн сайжруулалт, хүртээмжтэй байдал, сонордуулга, төрд байгаа мэдээллээ хянах боломж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэл хийн хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.
Өнөөдөр шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй E-Mongolia 4.0 шинэчилсэн хувилбараараа хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг ухаалаг үйлдлүүдийг танилцуулж байна. 

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн интерфэйсийн өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил бүхий аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг профайл хэсэгт тусгай талбарт байршууллаа.Зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов. Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. 

Замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер ус, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо. Тухайлбал, угаарын хийн мэдрэгч утаа мэдрэх үед анх төхөөрөмж бүртгүүлсэн иргэний E-Mongolia гар утасны аппликэйшнд мэдэгдэл очих ба хэвийн болтол 20 секунд тутамд мэдэгдэл илгээнэ. 
Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ. Өвчний оношид тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлэв. Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах юм. 

Тухайн иргэний E-Mongolia системд нэвтэрсэн түүх, бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг “хандалтууд” хэсгээс он, сар, цаг, минуттай нь харах боломж нэмэгдлээ.  Мөн “туслах цонх” хэсэг нэмэгдэж системээс гарах болон dark mode тохиргоог хийхэд илүү хялбар болсон. 

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголнэт” ХХК-тай хамтран E-Mongolia системийн хэрэглэгчид хоорондоо чат бичдэг болсноор E-Mongolia 4.0 хувилбар иргэд олон нийтийн хэрэглээнд амжилттай нэвтэрч байна. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

    Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ