Жилийн хугацаанд арилжааны банкууд 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг хоршооны гишүүн малчдад олгоно.
Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээл олгож, хүүгийн татаасыг засгийн газар хариуцна. Арилжааны банкуудын зүгээс энэ зээлийг оновчтой хөрөнгө оруулалт гэж үзэж байна.
Учир нь орон нутагт хүн амын 52 хувь нь амьдардаг ч хөрөнгө оруулалтын зээл маш бага хэмжээнд гардаг. ХАА-н салбар ДНБ-д 10 хувийн нөлөө үзүүлдэг. Гэтэл энэ салбар руу нийт олгож байгаа зээлийн 5 хувь нь л орж байна.
Тиймээс арилжааны банкууд орон нутагт хөрөнгө оруулалтын зээлээ нэмэгдүүлж, хөгжлийг бодитой бий болгох сонирхолтой байна. Ингэснээр банкуудын нийт зээлийн 20 хувь нь ХАА, МАА салбарт орж байж тэнцвэртэй хөгжих боломж бүрдэх юм.

Like
2
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
