Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа

Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2024.05.24) хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуралдааныг нээж, ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо Ёс зүйн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах саналыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 47 тоот албан бичгээр ирүүлсэн тул Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 7 дугаар сарын 4-ний 04 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчлөх, өөр саналтай гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчлийн шалтгааныг судлан дүгнэх, дүн шинжилгээ хийх, ёс зүйн зөрчлийн бүртгэл хөтөлж, нийтэд мэдээлэх, хяналт тавих зорилгоор цахим систем хөгжүүлэх, албан тушаалтны ёс зүйн талаарх гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх зэрэг чиг, үүргийг Ёс зүйн хороо хариуцан ажилладаг. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын ажиллах журмыг Засгийн газраас баталж, мөрдүүлж байгаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан бүх түвшний төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн санал, зөвлөмжийг тусган улмаар хөтөлбөрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилгаа, сургалтыг 21 аймагт зохион байгуулж, 14 392 албан хаагчид зөвлөмж, сургалт явуулжээ. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн учраас ийнхүү  дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна гэсэн юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Ёс зүйн хорооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, түүнд нийцүүлэн жил бүрийн төлөвлөгөө гаргаж ажиллах, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагуудын оролцуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргахаас гадна бүрэн эрхээ хэрэгжүүлэх,  тогтоол, албан даалгавар, зөвлөмж гаргах зэрэг зохицуулалтыг нэмэх санал тусгажээ.

Түүнчлэн Ёс зүйн хорооны гишүүдийн бие даан хараат бус ажиллах нөхцөл, аюулгүй байдал, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, ёс зүйн асуудал гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэсэн байдлыг хянах, цахим мэдээллийн сан хөгжүүлэх, нийтэд мэдээлэх талаар дүрэмд нэмж тусгахыг төслийн саналд оруулсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийн хэлэлцээд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын хэл найруулгыг анхаарахыг сануулаад, Монгол Улсын Их Хурал “Ёс зүй” хэмээх мартагдсан үг, ойлголтыг анх удаа хуульчилж, гурван ч хууль, тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, сахилга хариуцлагын хуультай, үндэсний хөтөлбөртэй болсон. Цаашид соён гэгээрүүлэх бодлого, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолсноор тус Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Улаанбаатар марафон 2024”  олон улсын гүйлтэд 34 орны 20 мянга гаруй хүн оролцож байна

    “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 34 орны 20 мянга гаруй хүн оролцож байна