О.ОДБАЯР: Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн боловсруулалт сүүлийн шатандаа явж байна

О.ОДБАЯР: Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн боловсруулалт сүүлийн шатандаа явж байна

Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.ОДБАЯРТАЙ ярилцлаа.

-Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн явцаас танилцуулахгүй юу. Төсөл хэзээ батлагдах вэ?

-Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/ -ийг боловсруулах ажил 2018 оноос эхэлсэн. Нийтдээ 213 хот, сум суурин газруудад судалгаа хийж дууссан. Төсөл 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ хүрээнд бүлэг суурингийн тогтолцоог оновчтой тодорхойлж, тэдгээрийн нийгмийн болон хатуу дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг бодитойгоор төлөвлөх зэргээр хөгжлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Одоо аймгуудаар явж хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлгийнхээ үр дүнг нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар оруулж, бусад холбогдох яамдын саналыг тусган 2022 оны УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар оруулж, батлуулахаар ажиллаж байна.

-Энэ төслийн зорилго, ач холбогдлын тухайд тодруулахгүй юу. Ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

-1996 оноос хойш Монгол Улсын хэмжээнд хүн амын нутагшилт, суурьшлын нэгдсэн төлөвлөлт, бодлогын баримт бичиг гараагүй байсан. Тэр цагаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт гарсан тул төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага үүссэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гарлаа. Энэ баримт бичгийг физик, орон зайн төлөвлөлтийн хэмжээнд судалж, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлно. Мөн Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, Хот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг судалж, Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан хөгжүүлэх судалгааг хийсэн. Өөрөөр хэлбэл,  аль бүс нутагт ямар ажлын байрыг нэмэгдүүлбэл үр ашигтай вэ, мал аж ахуй, газар тариаланг яаж хөгжүүлэх үү, дээрээс нь хүн амын бодлого дээр тулгуурлаж эдийн засгаа яаж тэлэх боломж байна вэ гэдгийг цогцоор нь газарзүйн байршил, уур амьсгалын өөрчлөлт, орон нутгийн онцлогтой уялдуулж төлөвлөж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Дээр нь энэ төлөвлөлтөд аймаг, орон нутгуудын дэд бүтцийг оновчтой үр ашигтай байхаар судалж, хаагуур ямар зам, дэд бүтэц, шугам сүлжээ тавих уу, аль дэд бүтцүүдийг хооронд нь холбох уу, автозам, төмөр зам, агаарын тээвэр, тээвэр ложистикийн төвүүдийг хаана байрлуулах уу, одоо ямар хүчин чадалтай явж байна гэдгийг судалсан. Энэ бүх судалгаа төлөвлөлтийг хийснээр наад зах нь орон нутгийн иргэдийн ажлын байр, бизнесийн цар хүрээний төлөвлөлтүүд ойлгомжтой болж, давхардалгүй, тухайн орон нутаг давуу талаа ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулж хөгжих боломжтой болох юм. Төслийн гол зорилго нь, Монгол Улсын иргэн бүрийг эрүүл аюулгүй, ая тухтай орчинд тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг хангахад оршиж байна.

-Төлөвлөлт байхгүйгээс болж цөөхөн хүн амтай сум орон нутагт 800, 900 хүүхдийн том сургууль барьж байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. Энэ асуудлууд цэгцэрнэ гэсэн үг үү. Судалгаагаар ийм үр ашиггүй бүтээн байгуулалтууд хэр олон гарч ирж байна вэ?

 -Ийм жишээ олон байна. 100 мянга гаруй хүн амтай суманд 950 хүүхдийн сургууль барьчихсан байна. Бас нэг багт 11 багштай, есөн хүүхэд суралцдаг сургууль байна. Уг нь бол тэр баг сумын төвийн сургуулиас 10 километр зайтай, ойрхон учраас нэмж сургууль барих шаардлагагүй байсан. Тэгэхээр энэ мэт судалгаагүй, төлөвлөлтгүй эдийн засгийн хувьд алдагдалтай, үр ашиг багатай ийм хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн жишээ олон гарч ирж байна. Үүнийг л цэгцэлж, оновчтой төлөвлөлт хийхэд зорьж байгаа юм. Тухайн орон нутгийн онцлог, байршил, хүн амын тоо, байгаль экологийн онцлог давуу талыг судалж, төлөвлөлийг хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хувьд, боловсрол эрүүл мэнд, соёлын барилга байгууламжийн хүрэлцээ хэр зэрэг байна, хаана нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж хүрэлцээтэй, хаана дутагдалтай байна гэдэг нь ХАНСХЕТ-ийн судалгаагаар тодорхой болж, судалгаан дээрээ үндэслээд хүндрэлтэй, тулгамдсан асуудлуудаа шийдээд явах юм. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байгааг нэг бүрчлэн судалсан. 2020 оны байдлаар 60-аас дээш насжилттай 38 барилга байгаа бөгөөд 2040 он гэхэд энэ тоо дөрөв дахин өсч, 240 сургуулийн барилгын насжилт дуусч, хүүхэд суралцах боломжгүй хүнд байдалд орохоор байна гэсэн судалгаа гарсан. Зарим орон нутгуудад хүн амын өсөлт нэмэгдэж байна гэх мэдээлэл байна.

-ХАНСХЕТ-ийн судалгаагаар аль орон нутагт хүн ам өсч, мөн эсрэгээрээ аль аймаг орон нутагт хүн амын өсөлт буурч байна вэ?

-Ажлын байр хүртээмжтэй байгаа бүс нутгуудад хүн амын өсч байна. Жишээ нь, Өмнөговь аймгийн хүн ам өссөн шалтгаан бол Оюутолгойн далд уурхайн ажил эрчимтэй явж, ажлын байр хүртээмжтэй байгаа учраас хүн ам нь өсч байна. Ер нь уул уурхай, бүтээн байгуулалт өрнөж байгаа бүс нутгуудын хүн ам эрчимтэй өсч байна. Харин эсрэгээрээ хил орчмын бүс нутгуудад, хүн суурьших нь багассан, төвийн суурьшлаасаа алслагдсан ийм байдалтай байна. Хүн амын нягтрал багатай бүс нутгуудад нэг сайн тал нь онгон байгалиа хадгалж чадаж байна. Тиймээс цаашдаа хилийн бүс нутагт бэлчээр, газар тариаланг хөгжүүлж ашиглавал эдийн засгийн хувьд үр ашигтай талууд харагдаж байгаа. Дутагдалтай тал нь, хил дагасан сум суурингуудад хүн амын эзгүйрэл үүссэнээс цус ойртолт бий болж, үндэсний аюулгүй байдалд харангын түгшүүр дэлдэж байна. Тиймээс төслийн судалгаагаар энэ бүс нутгуудаа хэрхэн яаж хөгжүүлэх үү, эдийн засгийн эргэлтэд яаж оруулах уу гэдэг төлөвлөлт гарч ирж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 2 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    СХД зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, гараашийг чөлөөлж байна

    СХД зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, гараашийг чөлөөлж байна