БЗС-аас “хумслагч”, мүүний шашныг дэлгэрүүлэгч “ИРЭЭДҮЙН” гишүүн Л.Гантөмөр

БЗС-аас “хумслагч”, мүүний шашныг дэлгэрүүлэгч “ИРЭЭДҮЙН” гишүүн Л.Гантөмөр

     Намынхаа жагсаалтын НЭГДҮГЭЭРТ бичигдэж НОГООН гэрлээр ямар ч өрсөлдөгчгүй, зүгээр л намынхаа энгийн нэг гишүүдийн дэмжлэгээр ГИШҮҮН болж байгаа Л.Гантөмөр. 

“Малийсан, гэмгүй” царайтай Л.Гантөмөр сонгууль болоогүй байхад ГИШҮҮН болчихсон яваа. Сөрөг хүчин гэх нэрээр “Шантааж” хийж байгаад ч хамаагүй ХАМТАРСАН ЗАСАГТ орохыг хүсэгч. 

Тэгвэл түүний талаарх цөөн мэдээллийг түүвэрлье. 
НЭГ: БСШУ-ны сайд асан, АН-ын дарга Л.Гантөмөрийн охин Г.Хулан нь АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр суралцахаар БЗС-аас 127 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. Энэ зээлийг Л.Гантөмөр өөрөө охиндоо олгосон. 
    Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа 40.6 тэрбум төгрөгийн БЗС-ийн зээлийг чөлөөлсөн. Энэ чөлөөлөлтүүд бүгд хууль, дүрэм, журмын бус гэж зарим иргэн хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байгаа. 

Эргэн санавал, аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амжиргааны зардлыг илүү олгосон зөрчил илэрч байжээ. Эдгээр суралцагчдын дунд Л.Гантөмөрийн охин Г.Хулан багтсан байдаг бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар буюу 500 гаруй сая төгрөгийг илүү олгосон байна.

ХОЁР: Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заасан тухай ч баримтууд хөврөх болсон. Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог аж. 

ГУРАВ: Өнгөрсөн онд УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсголоор Л.Гантөмөрийн нэр ч яригдсан байдаг. Нүүрсний сонсголыг даргалагч Б.Энхбаяр “Ардчилсан намын МҮДН фракцын гишүүд "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог гэх баримтыг танилцуулсан байдаг. Энд “Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан гишүүд болоод хамаарал бүхий этгээдүүд нь байсан ба Б.Нарангоо УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин, Л.Шинэцэцэг УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин, Б.Жаргалан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин, Азбаяр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү, А.Туул УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат багтдаг гэсэн нь бий.

Л.Гантөмөр намын дарга болоход олон хүн гайхаж байв.  Аргагүй биз. Улс төрөөс холдсон тэрбээр гэнэт намын даргын дүрээр гарч ирсэн. Л.Гантөмөр чадварлаг, лидер улстөрч биш. Гэхдээ “Лам олдохгүй бол буцахдаа гэлэн гуайгаа залахаас өөр арга алга” гэдэг шиг дарга хийчих боловсон хүн олдоогүй тул түүнийг тавиулаар тавьжээ. Ингэж бүлэглэлийг төлөөлж намын дарга болсон Л.Гантөмөр “амиа” л бодож. Жагсаалтад орж, ямар ч хүч, хөдөлмөр шаардахгүйгээр ГИШҮҮН болно. 

Нэгэн ярилцлагадаа “Би ард түмний талд зогссон. Тийм учраас би ялна” гэжээ. Одоо үед би биш бид л гэдэг хандлага бий болсон. Харин Л.Гантөмөр гуай “ХАР АМИА” боддог нь БИ гэх үзлээс харагдаж байх аж. 

Тиймээ та ялсан, зүгээр сууж байгаад ГИШҮҮН боллоо. Танд баяр хүргэе.

Төр.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Пауэрлифтингийн ДАШТ-ээс Б.Цэрэндэжид мөнгөн медаль хүртлээ

    Пауэрлифтингийн ДАШТ-ээс Б.Цэрэндэжид мөнгөн медаль хүртлээ