Сүхбаатарчууд Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

Сүхбаатарчууд Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

      УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан Монгол Ардын намаас нэр дэвшигчид өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод сурталчилгаагаа эхлүүллээ.

      МАН-ыг үндэслэгч, Их жанжнаараа овоглосон сүхбаатарчууд нэр дэвшигчдийг төв талбайдаа халуун дотноор угтан авч, Д.Сүхбаатарын хөшөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Нэр дэвшигчдийн уулзалт эхлэх болоход хэсэг хугацаанд тодорхойгүй шалтгаанаар цахилгаан тасарч, төв талбайд цугларсан иргэд, сонгогчдыг багагүй чилээсэн юм.

Үүнийг тус аймагт сүүлийн арав гаруй жилд Ардчилсан нам засаглаж байгаатай холбон тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байв.

 Сүхбаатарчууд бол төрийн их тахилгат “Алтан овоо”, эрийн хийморийг сэргээсэн “Шилийн богд” шигээ уужим сэтгэлтэй ард түмэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Намайг Сүхбаатар аймагт ирэх бүрд ийм явдал болдог. Гэхдээ надад нэг зан байдаг. Энэ бол Сэцэн ханчуудын зан. Ингэх тусам улам хурцлагддаг. Тийм учраас би энэ тойрогт нэр дэвшиж байгаа юм. Сүхбаатар аймагт заавал Ардын намаас нэр дэвшигчиж байгаа долоон хүн багаараа ялах ёстой” гэсэн юм.

     Мөн тэрбээр зөвхөн орон нутагт ч бус улс орны хэмжээнд ардчилал танигдахааргүй болсон, С.Зоригийн мөрөөдсөн ардчилал гажуудсан. Ардчилал бол улсынхаа төв талбай, Зоригийн хөшөө, ногоон байгууламжийг булаах, хүн эрүүдэн шүүх эрх ямба, хэн нэгний хувийн өмч огт биш гээд Сүхбаатар аймагт ч шударга ёс алдагдсан гэж үзэхээр байгааг Ерөнхий сайд хатуухан шүүмжлэв. Ялангуяа ситемийн авлига бол хорт хавдар болчихсон учраас зайлшгүй реформ хийх цаг нь болсон. Энэ удаагийн сонгуульд МАН-ын дарга жагсаалтын эхэнд бичигдэлгүй, тойрогт нэр дэвшиж байгаа нь ч реформ. Энэ удаагийн сонгуульд авлигачид ялах уу, ард түмэн ялах уу, Монгол Улс урагшлах уу, ухрах уу гэдгийг шийдэх түүхэн онцлогтой гэдгийг тэрбээр зарим жишээгээр тайлбарлав.

Мөн энэ удаагийн сонгуульд хамт нэр дэвшихээр Сэцэн хандаа ирсэн Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нарыг өөрийнхөө багт тохиолдоор нэгтгээгүй, харин зүүн бүс нутгийн хөгжилд ирэх дөрвөн жилд тус тусдаа үүрэг, оролцоотой ажиллахаар ирснийг сүхбаатарчуудад дэлгэрэнгүй танилцуулав.

Монголын Ардын намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Бүсчилсэн хөгжлийн бодлого. Энэ дагуу зүүн бүсэд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг холбосон тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн дулаан хангамжийн системийг байгуулах, Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүсийн эмнэлэг байгуулах, Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон талт бодлого, зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгаж ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гэж байгааг, мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-аас төсөв, хөрөнгийг нь шийдвэрлэсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд дурдлаа.

Шинэ 30 жилийг шинэ тогтолцоогоор эхлүүлэхээр Сэцэн хан нутгаа, сүхбаатарчуудаа зорьж ирсэн учраас Ерөнхий сайдаа бүтэн багаар нь дэмжиж, түүхэн сонголт хийхээ сүхбаатарчууд илэрхийлж байв. 

 Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болж, наран ургах зүгийн Сэцэн ханчууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш нээнэ

    Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш нээнэ