МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увсын иргэд, сонгогчидтой уулзлаа

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увсын иргэд, сонгогчидтой уулзлаа

      МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотын  иргэд, сонгогчидтой уулзлаа.  Тэрбээр   уулзалтын эхэнд 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа.

“Энэ сонгууль бол “Ард түмэн ялах уу, авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль.

МАН улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой” гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлаад “Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах, авлигатай нам харгалзалгүй тэмцэх та бидний хамтын эр зориг юм” гэдгийг онцлов. Засгийн газраас улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлогын талаар Ерөнхий сайд товч танилцуулав. 

•    Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаж чадлаа.
•    Боомтын боомийг тайлж, экспортын гурван шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.
•    “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан системийн авлигыг таслан зогсоолоо. 
•    “Оюутолгой”-н Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, гүний уурхайг ашиглалтад оруулав. 
•    “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг илчилж, экспорт түүхэн амжилтыг тогтоолоо.
•    Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрийг цэгцэлж, хаадын нэрээр гаргасан бондыг төлж, гадаад өрийн барьцаанаас чөлөөлөгдөв.
•    Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалыг Засгийн газар хүчингүй болгов.
•    E-Mongolia цахим засаглалыг нэвтрүүлж, тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангав.
    Үүний үр дүнд Монгол Улсын ДНБ 37 их наядаас 68.9 их наяд төгрөг болж, гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, түүхэн амжилтыг тогтоов. Иргэдийн 1072 хувьцаа амилж, хуулийн дагуу ногдол ашгаа тогтмол хүртэж эхэлсэн юм.  Мөн Увс аймагт 2016-2024 он улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 472 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. 

-Увс нуур-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, эхний үе шатны 26.3 км замын тендерийг зарлаад байна.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замыг хэрэгжүүлэхээр  тендер зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдэж байна.
-“Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, нийт 4.680 м2 талбайг шинээр барилгажуулан, нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын машины тоо 6.7 дахин нэмэгдлээ. 

-Өнгөрсөн дөрвөн жилд Увс аймагт  долоон сургууль, 10 цэцэрлэг, таван соёлын төв, долоон дотуур байр,  спортын заалны барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлэг,  дөрвөн сумын Эрүүл мэндийн төвийн байрыг шинээр барьж, эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг шинээр барьж байна.
-Олон жилийн хугацаанд гацаад байсан Увс аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу баруун бүс 10 мандаттай. Тус тойрогт МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Д.Амарбаясгалан УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б. Баярсайхан, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Э.Болормаа Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэгт итгэж Ц.Цэрэнпунцаг, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж З.Мэндсайхан, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж С.Энхболд, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Б.Заяабал нарыг нэр дэвшүүлж буй бөгөөд МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

    III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ