Эд, мөнгөнд "шунагч" Баруун бүсийн нэр дэвшигч Ц.Одонтунгалаг гэж хэн бэ?

Эд, мөнгөнд "шунагч" Баруун бүсийн нэр дэвшигч Ц.Одонтунгалаг гэж хэн бэ?

      Ардчилсан намын гайгүй сайн эмэгтэйчүүдийн оронд бусдыг өмссөн зүүсэн, гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхдаг, сошиалаар дайралт хийдэг, эд мөнгөний шуналтай гэмээр нэгэн эмэгтэйг баруун бүсэд нэр дэвшүүлжээ. 

Тэр бол Цогтоогийн Одонтунгалаг гэх эмэгтэй. Эмэгтэй улс төрч дундаа таагүй түүхтэй эмэгтэй. Бас АН дотроо лидер ч биш нэгэн.

АЖИЛТНУУДЫНХАА ЦАЛИНГААС ИЛҮҮЧИЛДЭГ ГЭВ ҮҮ?
      Ц.Одонтунгалаг “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга байхдаа салбарынхандаа “ГОЛОГДОЖ” явсан. НИТХ-ын төлөөлөгч байхдаа Ц.Одонтунгалаг 2012-2016 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед байгууллагынхаа 370 гаруй ажилтныг хууль бусаар халж байсан гэх бөгөөд  иргэдийн төлөөлөл болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэл зэрэг 370 ажилтан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаараа хэвлэлийн хурал хийж байлаа. 
    НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нар нь ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ҮЭ-ийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөнийг хууль хяналт, шүүхийн байгууллага тогтоосон. Ц.Одонтунгалаг нь 2013 оны 2-р сарын цалингаас Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын татварыг хуульд заасан хэмжээнээс илүү хувиар суутган авсан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосноор нийт ажилчдаас 6-9 орчим сая төгрөг илүү суутган авсан байна” гэж мэдэгдэж байв. 

Мөн ажилчдын цалин, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу олгодог, хууль бусаар түлшний суутгал хийж байсан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон нь энэ хүнийг байгууллага удирдах чадваргүй гэдгийг харуулж байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэж хууль бусаар халагдсан ажилчдыг эргүүлэн ажлын байртай болгох ёстой” гэж байжээ.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС АВМААР БАЙНА ГЭЖ УЛАЙРАХЫН УЧИР 
     2012 оноос хойш үйл ажиллагааны зардал гэж Нийслэлийн нэг төлөөлөгч улиралд 13.5 сая төгрөгийн урамшуулал авсаар ирсэн байдаг. Жилдээ 54 сая төгрөг авдаг бөгөөд 45 төлөөлөгч жилдээ хоёр тэрбум 430 сая төгрөг авна. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдөд улирал тутамд олгодог эл урамшууллыг С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа хүчингүй болгосон байдаг. Гэтэл хэл амтай, хэрүүл тэмцэлтэй эмэгтэйчүүд “ЗАРГА” үүсгэсээр байгаад урамшууллаа эргүүлэн авахаар болсон байдаг юм. Ингэхдээ мөнгөн дүнг нь буруулсан нь хэсэг хүмүүсийн дургүйг хүргэв. Ингээд зогсохгүй тухайн үед НИТХ дахь АН-ын бүлгээс С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг ч хөндөж байсан түүхтэй. 

Хаана юунд зарцуулдаг нь тодорхойгүй мөнгөн урамшууллыг авахаар уйлайран зүтгэж хурлынхаа даргад хуурай “агсам” тавьж байсан хүн нь Ц.Одонтунгалаг. 

Ц.Одонтунгалаг: Урамшууллыг өгөх юм уу? Үгүй юм уу? Бид таниас хувиас чинь авах гээгүй. Төсөвтөө суулгачихсан мөнгө шүү. Ямарч цалингүйгээр энэ олон мянган иргэнд яаж үйлчилж, ажиллах юм бэ” гэж НИТХ-ын даргын өрөөгөөр орж гарснаа нуусангүй. Бас татвар төлөлөгчдийн мөнгөнд "шунаж” авах гэж улайрч байгаагаа ч илчилсэн байдаг. 

Таны төлөө ажиллаад өгье гэж гэж алга тосон төлөөлөгчөөр сонгогчихоод мөнгөгүй би яаж ажиллах юм гэж ялхархаж ажил хийдэг эмэгтэй аж. НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж байгаа нь өдрийн од мэт харагддаг нь чин үнэн.

Гэтэл Иргэдийнхээ нэрийн өмнөөс тойрог төлөөлж байгаа төлөөлөгчид иргэдийн эрх ашгийг урьтал болгохоос илүү урамшууллаа авах гэж үүд хаалга сахиж суудаг байх гэж. Ийм түүхийг бичиж үлдээсэн Ц.Одонтунгалаг зааны гэргий гэх дүрээр өөрийгээ рекламдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж яваа. 

ИХЭД САЙХАН ГЭРГИЙ, САЙХАН СЭТГЭЛТЭЙ ГЭХ ДҮРЭЭР ТОДРОХ ГЭСЭН Ц.ОДОНТУНГАЛАГ ЭНЭРЭНГҮЙ ЭМЭГТЭЙ БИШ ЭЭ. 

     Амиа алдсан иргэнийг хэрэгтэн хэмээн цоллож ч явсан ч удаатай. Санаж буй бол 2021.02.09-ны өдөр Сүхбаатарын талбайд төрийн дээд одон, медаль гардуулахтай зэрэгцэн нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Чухам яагаад өөрийгөө шатаах болов, хэн байв, юу хийдэг байв гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж амжаагүй байхад Ц.Одонтунгалаг сошиалд өөрийгөө шатааж нас барсан залууг гэмт хэрэгтэн байсан гэж дүгнэв. Ц.Одонтунгалаг “Гэмт хэрэгтэн нөхөр байж шатсан хүн. Захиалгатай байх магадлалтай л юм байна. Засгийн газрын л буруу ш дээ. Мөнгө өгөхгүй ….” гэжээ.

     Хүний амь нас эндчихээд байхад гэмт хэрэгтэн, “хүн биш” гэх хандлагаар ийнхүү бичсэн түүний үйлдэл үнэхээр жигшмээр байсныг нуух юун.
Нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нөхрийнхөө нэрээр Баруун бүсэд нэр дэвшиж буй. Түүний нөхөр Увс аймгийн Тэс сумын уугуул, Улсын заан Дамирангийн Бумбаяр бөгөөд төрд “ШАХАА” хийдэг бөх гэхээсээ илүү бизнесмэн нэгэн. 

     НИТХ-ын төлөөлөгчийн урамшуулалд шунан дурлаж, улайрч байсан Ц.Одонтунгалагийн төрд ажиллаж байхдаа гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг эргэн нэг сөхвөөс 3.7 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, 396 сая төгрөгийн хоёр ширхэг Лексус-570 автомашинтай, 1.2 тэрбум төгрөгийн найман газартай нэлээн бийлэгжүү нөхөр байж. Чухам төлөөлөгчийн мөнгийг авахаар хаалга үүд сахин суудаг нь эд мөнгөний шуналтайг илтгэх шиг. 

Төрд ажиллана басхүү төрд шахаа хийдэг эмэгтэй аж. Ц.Одонтунгалагийн нөхөр Улсын заан Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа төрд “шахаа” хийдэг ажээ. Тухайлбал, 

Ц.Одонтунгалаг нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхад нөхөр Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т автобусны дугуй нийлүүлж байх аж. 

2020 оны хоёрдугаар сард 6.4 сая төгрөгийн дугуй нийлүүлсэн нь шилэн дансанд бүртгэгдсэн байна. Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа Нийслэлийн ЕБС-иудад Үдийн цай нийлүүлдэг баримт ч байх аж. 

     Сайхан гэргийн дүрээр сонгуулийнхаа ПИАР-ыг хийж яваа хатагтай Ц.Одонтунгалаг ийм л хүн байх ажээ. Бизнестэй бийлэгжүү атлаа татвар төлөгчдийн мөнгөнд шунадаг, төрд шахаа хийдэг, ашиг сонирхолтой зөрчилтэй гээд цөөн хэдэн бармитыг нь сөхөхөд харагдана.

Баруун бүсийн шинэ сонголт нь лав Ц.Одонтунгалаг биш шүү. 

Төр.мн 
 


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

“ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

“Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд

Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц тойргийн уулзалтаа хийж байна

Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц тойргийн уулзалтаа хийж байна