Л.Оюун-Эрдэнэ: МАН баруун бүсэд Д.Амарбаясгалан тэргүүтэй туршлагатай нэр дэвшигчдийг илгээлээ

Л.Оюун-Эрдэнэ: МАН баруун бүсэд Д.Амарбаясгалан тэргүүтэй туршлагатай нэр дэвшигчдийг илгээлээ

УИХ-ын ээлжит сонгуулийн II тойрог, баруун бүсэд нэр дэвшигчид  өнөөдөр Говь-Алтай аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн уулзалтад хүрэлцэн ирж, иргэд сонгогчдын уулзалтыг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр үгийнхээ эхэнд  “Агуу их Ээж хайрхан, Сутай хайрхан, Хасагт хайрхан, Бурхан буудай уул, Аж Богдын нуруу, Хантайшир хайрхан гээд өндөр их уулсаа түшин суугаа эрхэм ард түмэн минь Монгол Улсын ардын уран зохиолч Л.Түдэв, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба гуай, Монгол Улсыг шилжилтийн цаг үед удирдсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд П.Жасрай, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө зүтгэсэн үе үеийн түүхт генералуудын өлгий нутаг “Зулай цагаан Алтай”-гаар овоглосон Говь-Алтай нутгийн иргэд сонгогчид та бүхэндээ МАН-аас нэр дэвшигчдийн хамт мэндчилж байгаадаа баяртай байна” хэмээн тодотгов.

Үргэлжлүүлэн тэрбээр баруун бүсэд МАН-аас нэр дэвшигчдийг нэг бүрчлэн танилцуулсан бөгөөд тэднийг яагаад багаар нь дэмжих ёстойг тайлбарлалаа. 2024 оны УИХ-ын сонгуульд МАН бүсчилсэн тойрогт туршлагатай улстөрчдөө, жагсаалтад шинэ залуу үеийн, салбар бүрийн шилдэг төлөөллийг багтааснаараа онцлогтой. Түүнчлэн Улаанбаатарыг “20 минутын хот” болгох, Хөдөөг хоршоолох том бодлогыг зарлан, мөрийн хөтөлбөртөө тусгайлан тусгасан. Тэгвэл энэ бодлогыг ажил хэрэг болгоход манлайлах туршлагатай улстөрчдийг МАН баруун бүсэд дэвшүүлснийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог төдийгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцуулав.  

МАН-ын дарга танилцуулгын эхэнд Говь-Алтай аймгийн унаган хүү, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг танилцуулсан.

Энэ тухайд тэрбээр ”Бид нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж яваа нэгэн үеийн залуучууд. Д.Амарбаясгалан маань 2009 оноос хойш улс төрийн намын институцыг бэхжүүлж, дэвшилтэт, бодлогын, цахим нам болох ажлыг гардан гүйцэтгэж, амжилттай хэрэгжүүлж чадсан бөгөөд олон удаагийн сонгуульд намаа удирдан, ялалт байгуулж чадсан манлайлагч, ардчилсан үзэлтэн, стратегич. Мал аж ахуйн салбарт өмнө нь хийж байгаагүй том шинэчлэл болох  хөдөөг хоршоолохоор эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзэн Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн” хэмээн тодотголоо.  

Түүнчлэн баруун бүсэд МАН-аас дэвшүүлж буй С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Э.Болормаа, Ц.Цэрэнпунцаг, З.Мэндсайхан, С.Энхболд, Б.Заяабал нарыг нэгбүрчлэн танилцуулаад МАН-ын туршлагатай хүмүүст итгэл үзүүлэхийг Алтайчуудаас хүслээ.  Ийнхүү МАН  баруун бүсийн  Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймагт улс төрийн  арвин туршлагатай, аймаг орон нутгийнхаа иргэдийн дуу хоолой болж чадахуйц 10 нэр дэвшигчийг илгээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

    Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина