Л.Оюун-Эрдэнэ: Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болоход Алтай нутгийнхан онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна

Л.Оюун-Эрдэнэ: Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болоход Алтай нутгийнхан онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Алтай хотноо  өнөөдөр /2024-06-13/ иргэд, сонгогчидтой уулзлаа.

2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Монгол Ардын Нам улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлж, шинэ хүмүүст боломж олгож буйг иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа удирдаж УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байна.

Монголчууд далайд гарцгүй ч оюун санааны хувьд эрх чөлөөтэй үндэстэн. Хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй. 

Манай улсын оюун санааны охь болсон Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн эрдэмтэн, доктор, судлаачдын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, “Сансрын тогооч” хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн Дүгэрийн РЭГДЭЛ-ийг жагсаалтад оруулсан.

Мөн Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, тэгш оролцоог хангах нь чухал. Энэ асуудлаар парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн АРИУНЗАЯА. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн ач охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна.

Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их, дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолдог. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаа багшийг мэдэхгүй хүн байхгүй, Ш.Чоймаа багшийн эрдэм залгах хүү, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ жагсаалтад нэр дэвшиж байна.

Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.

Намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн стандартыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Баасанжавын ГҮНЖИНЛХАМ-ын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил зүтгэсэн туршлага хэрэгтэй гэж үзжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050- хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ зарласан. Энэ хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Баруун бүсэд дараах эрхмүүдийг нэр дэвшүүлээд байна.

МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын ЭНХБОЛД, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын ЗАЯАБАЛ нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг МАН намын дарга, Ерөнхий сайд онцлоод мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна гэлээ.

Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болоход Алтай нутгийн иргэд, сонгогчид онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэллээ. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 2016-2024 онуудад улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 428.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ

    Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ