“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг Сонгинохайрханчууд шийднэ гэлээ

“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг Сонгинохайрханчууд шийднэ гэлээ

     Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.

Тухайлбал, хот төлөвлөгч, архитектор, доктор Ганзоригийн Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний ахлах инженер, доктор Мөнхчулууны Энхцэцэг, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Отгоны Саранчулуун нарыг жагсаалтад багтаасан нь улс орны хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой сонголт гэдгийг сонгинохайрханчуудын төлөөлөл хэлж байв. Түүнчлэн Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намын дарга шиг жагсаалтын ард нуугдалгүй тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгааг сайшааж байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн тариалалтыг дэмжих “Агро-сити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн арьс шир ноос ноолуур боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг хийж байна. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий Баянхошуу, Толгойт дэд төв байгуулахаар ажиллаж буй юм. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, П.Сайнзориг нарыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдэх сонголтын өмнө байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төрийн албаны мерит зарчмаар ажиллаж байгаа, дүүргийнхээ, иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг хүн. Харин Соёлын сайд Ч.Номин бол Засгийн газраас байгуулагдсан авлигыг, далд эдийн засгийг илчлэх бүх ажлын хэсэгт Х.Нямбаатар сайдтай хамт ажилласан. Аялал жуулчлал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн бие даасан салбар болох суурийг тавьсан шилдэг продюсерын нэг. Э.Батшугар бол Цахим-Үндэстэн эрх зүйн реформын хүрээнд 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулсан  “20 минутын хот” концепц, “УХААЛАГ E-MONGOLIA” системийг хөгжүүлэхэд хэрэгтэй хүн.

Цар тахлын тандалтын багийн ахлагчаар ажиллаж, Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж байгаа хүн бол Н.Хүрэлбаатар. Хуулийн хүрээнд асуудлыг харж, зөв шийдэл гарц гаргалгаа хийх хүн бол П.Сайнзориг юм. 2006 оноос хууль боловсруулах чиглэлээр тасралтгүй ажилласан туршлагатай хуульч, шинэ залуу улстөрч. Монгол Ардын нам салбар бүрийн шилдэг таван төлөөллөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжиж, итгэл хүлээлгээрэй” хэмээн сонгинохайрханчуудаас хүслээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Яармагийнхан ирэх намар гэхэд зэвтэй биш цэвэр ус хэрэглэдэг болно

    Яармагийнхан ирэх намар гэхэд зэвтэй биш цэвэр ус хэрэглэдэг болно