Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна

Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна

     Иргэд сонгогчид ХҮН намын нэр дэвшигчдийг илүүтэй сонирхон, мөрийн хөтөлбөрт нь анхаарал хандуулан танилцаж байна.  УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч Цагаанцоожийн Энхбатыг онцлон түүний яриаг хүргэе. 

     Цагаанцоожийн Энхбат нь Монголын банк, санхүүгийн салбарт 10 шахам жил ажилласан, эгэл жирийн айлд өсөж хүмүүжсэн залуу улс төрч. Тэрбээр 2008 онд Хүмүүнлэгийн ухааны сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөөд БНСУ-ын Соллин их сургуульд олон улсын менежментийн удирдлагаар суралцаж, 2012 онд бакалавр хамгаалсан.  2019 онд АНУ-ын Пүрдью их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан байна.

-Пүрдью бол дэлхийн шилдэг сургуулийн нэг. Таныг сургуульдаа ажиллаж байсан гэж сонссон. Яагаад Монголд ирэх болов?  

-Тиймээ, сургуулийнхаа технологийн оффист 2018-2019 онд ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах боломж байсан ч Монголдоо амьдарна гэдэг зорилготой байсан. Миний гэр, миний тав тух Монгол минь шүү дээ. Өндөр хөгжилтэй, том эдийн засагтай, нийгэм нь хүнийхээ төлөө байж чаддаг тэр газарт үлдэхээс илүү Монголдоо тэр улсууд шиг сайхан амьдрах юм сан гэсэн сэтгэл илүү байсан. Миний хүүхдүүд Монголдоо эзэн шиг амьдрах тэр сайхан нийгмийг бий болгох нь бидний хувьд чухал юм.

-Залуу улс төрчдөөс сонгогчид ажлын туршлага, хийсэн ажил гээд нэхдэг. Таны хувьд Монголдоо ирээд хамгийн түрүүнд хийж бүтээсэн онцлох ажил юу байв? 

-Би банк санхүүгийн салбарт бүтээгдэхүүний удирдлага, бодлого, цахим борлуулалтын нэгжид мэргэжилтнээс удирдах түвшинд хүртлээ 10 шахам жил ажилласан. Залуу хүмүүст хийсэн ажил байхгүй ч юм шиг өнгөц хараад байдаг. Гэтэл өөрийнхөө салбартаа, оногдсон ажлаа бид дэлхийн жишигт хүртэл хийхийн төлөө хичээсээр байна. Жишээ нь, Та Хаан Банкны аппликэйшн ашигладаг уу. Өнөөдөр бараг хүн бүрийн ашигладаг аппликэйшны хөгжүүлэлт болон хэрэглээнд нэвтрүүлэх ажилд гар бие оролцож, хийлцсэн. Хялбар, чирэгдэлгүй, цаг хугацаа хэмнэж чаддаг гэж боддог. Манай банк санхүүгийн салбар, төсөв санхүү бүхэлдээ ийм байж болно. Тиймээс эдийн засгийн хөдөлгүүр болсон салбарын хүн хууль тогтоох байгууллагад зайлшгүй шаардлагатай.

Бид өнөөдөр дэлхийтэй хөл нийлүүлж байна. Зарим талаар түрүүлж ч байна. Төрийн санхүү төсөвт ч технологи нэвтрүүлж, өнөөдрийн энэ олон хулгай, бохир далд зүйлсийг ил гаргах хэрэгтэй.   

-Та хууль тогтоох дээд байгууллагад ороход бэлэн болсон хүн гэж өөрийгөө бодож байна уу?

- Тийм гэж 100 хувь итгэлтэйгээр хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон шударга бус зүйлийг харлаа, залуустайгаа хамт жагслаа. Залуус бид гудамжинд жагсаад, сошиалд дээр бичээд сууснаар асуудлыг өөрчилж, шийдэж чадахгүй байна. Дараагийн үедээ, үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичиж байсан гээд сууж баймааргүй байна.  Тийм ч учраас улс төрийн сонголтоо хийгээд ХҮН намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн.

-ХҮН намын мөрийн хөтөлбөрт орсон асуудлаас таны хувьд ирэх 4 жилд барьж аваад хийж чадах зүйл нь гэвэл?

-ХҮН намын салбар бүрийн шилдэг мэргэжилтэн, судлаачид намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засгийн шинэчлэлийг хийхээр тусгасан. Миний хувьд банк, санхүүгийн салбарт ажилласан туршлага дээрээ тулгуурлан салбарын болон иргэдийн өмнө тулгардаг санхүүгийн асуудлуудыг тодорхой хэмжээнд ойлгодог. ХҮН намын мөрийн хөтөлбөрт инфляцыг нэг оронтой тоонд барих, төсвийн таамаглалыг ул суурьтай хийж алдагдлыг багасгах, Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, мөнгөний оновчтой бодлогууд хэрэгжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийг тогтворжуулах гэсэн агуулгууд туссан.

Эдгээр өөрчлөлт нь шууд болон шууд бус замаар зээлийн хүүг бууруулах суурь нөхцөл, боломжийг бүрдүүлнэ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдвол зээлийн хүү бууруулах тал дээр хамгийн ихээр санал, санаачилга гаргаж ажиллана гэсэн итгэл байна.

Эдийн засаг санхүүгийн энэ асуудал нь хойд бүс гэлтгүй нийт иргэдийн асуудал гэж хардаг. Нэмж хэлэхэд УИХ бол нэг аймаг эсвэл дүүргийн асуудлыг  шийдэх гэхээсээ илүү улс орны асуудлыг томоор нь бүсээр нь харж бодлого боловсруулах талбар учраас энэ удаагийн сонгууль ч томсгосон тойргоор болж байгаа нь онцлог юм.

-Тэгэхээр зээлийн хүүг бууруулах үндсэн хүчин зүйлүүд дээр илүү анхаарч, төвлөрч ажиллана гэж ойлгож болох уу?

-Яг тийм.

-Түрүүн улс төрийн сонголт гээд хөндлөө. Яагаад ХҮН намыг сонгосон бэ?

-Эрүүл биед саруул ухаан гэдэг шиг, одоогийн улс төрийн хүчнүүдээс ХҮН нам хамгийн эрүүл бөгөөд шинэ нь. Мэдлэг боловсролтой туршлагатай залуусаас бүрдсэн, нийгэмдээ зөв бодлогыг хуучин систем, ямар нэг хулгай барьцаа нөлөөлөлд автахгүйгээр хэрэгжүүлэх нам гэж үзсэн тул сонгосон.

-Хойд бүсэд нэр дэвшиж байгаа хүний хувьд ХҮН намын мөрийн хөтөлбөрт энэ тойрогт ямар бодлого, ямар ажлууд тусгасан тухайд мэдээлэл өгөөч?

-Тодорхой дурдъя. Мөрийн хөтөлбөрт,

Бүсийн аймгуудын төв болон сум суурин газруудын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүчний технологи ашигласан станцууд байгуулах суурь судалгааг хийж, төслүүдийг эхлүүлнэ.
    Хүн амын төвлөрөл, зах зээлийн эрэлтийг харгалзан хот суурин газруудын ойролцоо эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэн мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн сүлжээг хөгжүүлнэ.

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулахад хөрөнгө оруулалт татаж, нэмүү өртгийн гинжин хэлхээг бүрэн бий болгож, төгөлдөршүүлнэ.

Эрдэнэт хотод бүсийн тээвэр ложистикийн нэгдсэн төв барьж, байгуулах хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Бүсийн эрүүл мэндийн системийн бүтцийг бий болгож, эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулж, менежментийн эрх мэдлийг шилжүүлэх замаар чадварлаг эмч нарыг татах боломж бүрдүүлнэ гэж тусгасан байгаа.

-УИХ-ын 4 дүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон бол тус бүр онцлогтой аймгууд. Тэгэхээр аймаг бүрд тухайлж төлөвлөсөн ажил байна уу?

-Хойд бүс бол мал аж ахуйгаас гадна аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжсөн онцлогтой нутаг. Өнөөдөр иргэдийн яг бодит асуудал юу байгаа вэ гэдэг дээр илүү төвлөрч ярих нь зөв байх. Жишээ нь:

      Хөвсгөл-Мөрөн хотод эрчим хүч, дулааны асуудлууд байгаа. Тэгэхээр дулаан хангамжийн дэд бүтцүүдийг маш яаралтай байгуулах ажил нэн тэргүүнд хийгдэх нь зөв. Яагаад үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүч технологийг ашигласан станцуудын суурь судалгааг энэ бүсэд хийж эхлүүлж болохгүй гэж. Мөн ажлын байрыг дэмжих, татварын орчныг бүсийн онцлогоос хамаарч сайжруулах боломжуудыг судлах хэрэгтэй санагддаг.

Булганд мал аж ахуйн гаралтай нэмүү өртгийн гинжин хэлхээг бүрэн бий болгож, мал аж ахуй, хөдөө аж ахуйн эрүүл бүс үүсгэж баталгаажуулах, түүхий эд боловсруулах салбарыг дэмжиж ажиллана.

Эрдэнэт хотод цагаан тоосноос гадна автомашины зам дэд бүтцийн асуудал байдаг. Эрдэнэт хотод бүсийн тээвэр ложистикийн нэгдсэн төв барьж байгуулах, хөрөнгө оруулалтыг татаж, бүтээн байгуулалт эхлүүлнэ.

Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулснаар тухайн айлын хашаа байшингийн үнэ цэнэ өсөх боломжтой. Цаашлаад бага хүүтэй орон сууцны ипотекийн ногоон зээлийг ч гэр хорооллуудад нэвтрүүлэх боломжтой.

-Таны сонгуулийн ажилд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

#Цаг нь болсон.
#Өөрчилнө

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

    МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэд, сонгогчидтой уулзлаа