Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой

Өмнөговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ онцоллоо. 

Тэрбээр “Дэлхийд гайхагдсан элсэн манхан, үлэг гүрвэлийн өндөг,  эрдэс баялгийн охь болсон, оюунлаг Өмнөговьчууд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Ерөнхий сайдын хувиар Өмнөговь аймагт өнгөрсөн хугацаанд зургаан удаа буюу хамгийн олон ажиллажээ. Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх учир Өмнөговьчууд та бүхэн Монгол Ардын намд саналаа өгч, эхлүүлсэн ажил, шударга ёсны төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлээрэй. Нүүрсний хулгайтай тэмцэсний дүнд монголчууд бид нийтээрээ байгалийн баялгаасаа өгөөж хүртэж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амилуулж ногдол ашгаа тараасан. Үндэсний баялгийн сангаа байгуулж чадсан, эдийн засаг өссөн, анх удаа төсөв ашигтай гарсан гээд олон сайн мэдээ, эерэг өөрчлөлтүүд гарлаа. Ард түмэн ялах уу, хилийн чанадаас ажиглаж буй бүлэглэл ялах уу гэдэг сонголтын өмнө та бид хамтдаа байна” гэлээ.  


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар хүч нэмж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах учиртайг Өмнөговьчууд захиж байв. Мөн тус намын энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодитой, жагсаалтаар нэр дэвшүүлсэн төлөөллүүд нэр цэвэр, тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй хүмүүс нь эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай байна. Энэ нь бусад нам, улс төрийн хүчний нэр дэвшигчдээс ялгарч байгаа учраас Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь сонгохоо илэрхийлж байлаа.


Ерөнхий сайд өмнө нь Өмнөговь аймагт ажиллах үеэр иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлсэн. Энэ хүрээнд:

-Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтын шинэчлэл,

-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын ажил ( улсын төсөв )

-Гурвансайхан нисэх буудлын аэродромын өргөтгөл, навигацийн тоног төхөөрөмж (зураг төсөв)

-Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж

-Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл

-Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл хэрэгжиж байна.

Харин ирэх дөрвөн жилд хойд, урд хөрштэй холбогдох босоо тэнхлэгийн авто зам, төмөр замын төслүүд хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Шивээхүрэн-Арцсуурь боомтын чиглэлийн баруун босоо төмөр замын 143 км-ийг, Арвайхээр - Шивээхүрэн боомт чиглэлийн 115 км авто зам, Тавантолгой-Мандалговь чиглэлийн 100 км төмөр зам барьж, Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Шивээхүрэн, Ханги боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллынх болгон өргөтгөх юм.

Мөн Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн “Үйлдвэр технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж, говийн бүсийг усаар хангах “Хэрлэн тоонот”, “Орхон Онги” төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барихаар Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ардчилсан намын Ерөнхий сайдаар "ТОДОРСОН" гэх Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна

    Ардчилсан намын Ерөнхий сайдаар "ТОДОРСОН" гэх Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна