БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024 нээлтээ хийлээ

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024 нээлтээ хийлээ

Монгол Улс, БНХАУ-ын хоёр улсын хөгжлийн бодлого зорилтуудыг харилцан уялдуулж худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024 өнөөдөр /2024.08.23/   Мишээл экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд  нээлтээ хийлээ.   

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн зөвлөх ноён Лю Жинжи, БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдааг хөгжүүлэх газрын Худалдааг дэмжих хэлтсийн орлогч дарга, хатагтай Гуо Даньдань, ӨМӨЗО-ны Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн дарга Дин Шяолун нар оролцов.

      ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Өнөөдөр хоёр орны холбогдох төрийн байгууллагын удирдлагууд, Монгол Улс, ӨМӨЗО-ны болон бусад бүс нутгийн аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд, бизнес эрхлэгчид нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголын хэрэглэгчдэд танилцуулах, урт хугацааны хамтрагч түншээ олж авах зорилго дор хуран чуулж байна. Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нь манай хоёр орны хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт найдаж байна” гэлээ.

Монгол Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа нь маш чухал ач холбогдолтойг үзэсгэлэнгийн нээлтэд оролцогсод онцолж, эдийн засаг, худалдааны  түүхийн гарааны шинэ цэг дээр зогсож, дипломат харилцаа тогтоох анхны зорилгоо санаж, уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэн, хамтын цогц ирээдүйг байгуулахын төлөө "Бүс ба зам" хамтын ажиллагааг индэр болгон ашиглахаа хэллээ.  

Хятад улс сүүлийн 10 гаруй жил Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. 2023 онд Хятад, Монгол хоёр талын худалдааны хэмжээ 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь "Бүс ба зам" санаачилга болон "Талын зам" санаачилгын уялдаа холбоог улам гүнзгийрүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх юм.

        Үзэсгэлэнд БНХАУ-ын сүү сүүн бүтээгдэхүүн, будаа, нарийн ногоо, ноос ноолууран хувцас,  техник, технологи, автомашин механизм, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, эрчим болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2024.08.23-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд ӨМӨЗО-ны олон  бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна. ӨМӨЗО нь "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад улсыг бусад улс оронд  нээхэд чухал гүүр болж, дотоодын болон олон улсын хос циклийг холбоход илүү их үүрэг гүйцэтгэдэг юм. Монгол улс болон ӨМӨЗО хоёр талын аж үйлдвэрийн онцлог төстэй боловч хөгжлийн үе шат нь өөр, харилцан биенээ нөхдөг. 2023 онд ӨМӨЗО-ны Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ 9.9 тэрбум ам.долларт хүрч, Хятад, Монгол хоёр орны худалдааны тал хувийг эзэлж байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа