ЁЗДБХ: 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ЁЗДБХ: 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар /2020.08.28/ Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 3.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 3.5 тэрбум төгрөгийг зарцуулан, улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлсэн байна гэв.

Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, байнгын хорооны чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн дэргэд Монгол Улсын ёс зүйн хороо харьяалагддаг. Өнөөдрийн байдлаар  төрийн 4000 гаруй байгууллагад Ёс зүйн дэд хороог байгуулахаас 1000 гаруйд нь байгуулагджээ. Шат шатандаа ёс зүйг сахьж төлөвшүүлэх асуудал чухал юм. Тиймээс тусдаа биеэ даасан байгууллага болох зорилт тавьж байна. Төрийн албаны зөвлөлийн төсөв болон Ёс зүйн хорооны төсвийг хэрхэн хуваарилж буй эсэх талаар асуув.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 2023 оны Төрийн албаны зөвлөлийн төсөв 3,8 тэрбум байсан. Тухайн үед Ёс зүйн хороо байгуулагдаагүй байсан. Харин 2024 оны 6,1 тэрбум төгрөгийн төсвийн 1,2 тэрбум нь Ёс зүйн хорооных байна гэв.

Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Төрийн албаны зөвлөлийн төсөв 2024 онд 7,5 тэрбум төгрөг байна. 2025 онд 12,5 тэрбум төгрөгийн урсгал зардлыг боловсруулаад явж байна. Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 11.1-т Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллана гэж заасан учраас тусад нь төсвийн ерөнхийлөн захирагч байх боломжгүй байгаа. Цаашид хуулийн зохицуулалтаар Ёс зүйн хорооны төсвийг тусад төсөвлөх боломжтой гэж үзэж байна гэв. Түүний дараа тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэсэн. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн насжилт өндөртэй авлагыг барагдуулаагүй, бараа, ажил үйлчилгээг бэлтгэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж шууд худалдан авалт хийсэн, төсвийг зориулалт бус зарцуулсан зэрэг 698.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн. Хоёрт, Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн тайлант хугацаанд өр төлбөр үүсгэсэн, бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, байгууллагын үйл ажиллгааны хүрээнд бүрдүүлдэг өөрийн орлогыг төсвийн төсөлд тусгаагүй зэрэг 19.0 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн.  Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 4 тэрбум 921.3 сая төгрөгийн 3 алдаа илэрснийг аудитын явцад залрууллаа. Гуравт, Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтын бүрдэлтэй холбоотой 7.2 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн.

Төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчмын дагуу жил бүр байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бүрдүүлдэг орлогыг төсвийн төсөлд тусгаагүй, төсвийн төлөвлөгөөнд батлуулаагүй зөрчлийг арилгахад тус байнгын хороо аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулахыг зөвлөж байна гэв.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байх үедээ тухайн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадууддаа тухайн байгууллагын цалингийн сангийн 3 хүртэл хувиар тодорхой хэмжээний зардлыг зарцуулж болно гэж Ахмад настны хөгжлийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээг авч байсан. Гэтэл тухайн үед Аудит хууль зөрчсөн дүгнэлт гарч байсан. Төр ахмадуудаа анхаарахад бүх ахмад насны хөгжлийг дэмжих боломжтой учраас Аудитын байгууллага хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцуулахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хан-Уул дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзлаа

    Хан-Уул дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзлаа