Сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдаж, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлаар мэтгэлцлээ

Сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдаж, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлаар мэтгэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр (2024.08.29) сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох Монголын охидын зөвлөл, Монголын хөвгүүдийн зөвлөлийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат сурагчидтай уулзаж, хууль тогтоох үйл ажиллагааны онцлог, Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Парламентаас гарч байгаа аливаа шийдвэр бүхэн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, талуудын оролцоонд тулгуурлан гарах учиртай. Энэ зарчмыг ч баримтлан ажиллаж байна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлд анхаарсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Өсвөр насны хүүхдүүдийн дунд өргөн хэрэглэгдэх болсон цахилгаан дугуйны хэрэглээний асуудал байгаа. Нэг талаар авто замын түгжрэлд хэрэгцээтэй байгаа боловч нөгөө талаар хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг үр дагавар үзүүлж байна. Хүүхдийн эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад оновчтой шийдэл гаргах хэрэгтэй болж байгаа учраас эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн электрон тамхины хэрэглээний асуудал бий. Электрон тамхийг утаат тамхитай адилтгах эсэх, зарж борлуулах цэг, хэрэглэгчдийн эрүүл мэнд зэрэг олон талын зохицуулалт орхигдсон. Энэ мэтчилэн шинэ тутамд үүссэн асуудлуудыг шийдэхэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг зохион байгуулж, талуудын үндэслэлтэй байр суурийг сонсож, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ чиглэлд Улсын Их Хурал, түүний Тамгын газар онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад парламентат ёсны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцуулсан юм. Мөн Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран сурагчдын дунд “Сурагчдад цахим орчны дарамт нь шууд дарамтаас илүү хор нөлөөтэй” сэдвээр мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулав.

Мэтгэлцээний нотлогч, няцаагч багийн гишүүд үе тэнгийнхэндээ цахим орчныг зөв хэрэглэж сурах, өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалж байхыг уриалж, асуудал дэвшүүлэн мэтгэлцлээ. Уг мэтгэлцээний бичлэгийг видео хичээл болгож, Улсын Их Хурлын албан ёсны нийгмийн сүлжээний хаягаар дамжуулан олон нийт, өсвөр үеийнхэнд түгээх юм.

Мэтгэлцээнийг явцуу утгаар харвал хэдэн хүн тойрч суугаад гоё сайхан зүйл ярилцаж байгаа мэт боловч том агуулга, философийн хувьд харвал хүнийг эрхийг бүрэн дүүрэн хангаж, эдлүүлэхийн төлөө юуг хийх, ямар гарц шийдэл байгааг үндэслэлтэй, нотолгоотой ярилцдаг, хэлэлцдэг талбар. Ардчилсан нийгэмд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэг болдог гэдгийг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн С.Жаргалсайхан онцлоод сурагчдад амжилт хүслээ.

Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сурагчдад мэндчилгээ дэвшүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир уламжлав.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан“Эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны их замд хөтлөх өртөө болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр парламентын үйл ажиллагаатай танилцаж, өөрсдөдөө тулгарч буй асуудлаар нээлттэй мэтгэлцэж, санал шийдэл дэвшүүлж байгаад Улсын Их Хурлын даргын хувьд талархал илэрхийлье. Хүүхдүүд та бүхэн монгол ёс уламжлал, түүхээ мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалаа мэддэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллаа

    Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллаа