АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа хэмээн танилцуулгын эхэнд онцолсон.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын багцын нийт 112 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 918.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 849.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 69.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 42.0 хувь буюу 386.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 24.2 хувь буюу 222.3 тэрбум төгрөгийг Монгол улсын ерөнхий сайд, 19.7 хувь буюу 180.9 тэрбум төгрөгийг Монгол улсын шадар сайд, 12.5 хувь буюу 115.3 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 1.5 хувь буюу 14.0 тэрбум төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зарлага эзэлж буй аж.

Улсын төсвөөс 881.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 41.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. 

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 50 байгууллагыг түүвэрт хамруулжээ.  

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 4 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.  

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 414.3 сая төгрөгийн 27 зөрчил илэрснээс 5.6 сая төгрөгийн 6 төлбөрийн акт тогтоож, 22.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах 6 албан шаардлага хүргүүлж, 385.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 15 зөвлөмж хүргүүлжээ.   

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 186.4 сая төгрөгийн 8 зөрчил илэрснээс 12.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 4 албан шаардлага хүргүүлж, 173.8 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн аж. 

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн тайланд 94 тайлан нэгтгэснээс 37 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 57 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. 

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд  “Өөрчлөлтгүй”, харьяа 31 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.  

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 76 зөрчил илэрснээс 21.5 сая төгрөгийн зөрчилд 4 төлбөрийн акт тогтоож, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 16 албан шаардлага хүргүүлж, 1.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 56 зөвлөмж өгсөн байна.  

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс, 34.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 9 зөрчлийг арилгах зөвлөмж өгчээ.  

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. 

Санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулан, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 66.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн хэмээн танилцуулав. 

Аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудалд анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.   

·    Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах; 

·      Орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөж, орлогын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах; 

·    Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн A/18/50 дугаар хамтарсан тушаалаар баталсан ‘’Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай‘’ журамд-байр түрээслэх, сургалтын төлбөр төлөх, суугаа орны эрүүл мэндийн даатгалд даатгуулахтай холбоотой зохицуулалтуудыг тухайн орны онцлогт нийцүүлэн тодорхой болгох; 

·     Зэвсэгт хүчний харьяа ангиуд байрлаж байгаа болон эзэмшлийн нууц болон маш нууц шийдвэрээр олгосон газарт татварын хөнгөлөлт, чөлөөлт  олгох эсэх талаар судалж, шийдвэрлүүлэх;   

·      Худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах; 

·      Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг өгсөн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал бүрэн зарцуулагдаж байх учиртай. Байгууллагууд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтаа бүрэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж чадсан уу. Ямар байгууллагад хангалтгүй дүн гарсан бэ, яагаад ийм байдал үүсэв хэмээн тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Сангийн яам төсөв батлагдсаны дараа төсвийн хуулийн хэрэгжилтийг хангахад, ялангуяа хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажилладаг. Улсын ирэх оны төсөв 11 дүгээр сарын 15-нд батлагдангуут худалдан авалтыг зохион байгуулж, дараа оны 04 дүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байх шаардлагыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалган ажиллаж байна. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дунджаар 80 гаруй хувьтай явдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 гаруй хувьтай гарч байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр үүсдэг хүндрэлтэй асуудал нь ажлын явц дунд валютын ханш болон зарим материалын үнийн өсөлтөөс үүдэн гардаг. Бид Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд ажлын гүйцэтгэл, явцтай нь уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 2023 оны гүйцэтгэлээр Шадар сайдын багц дээрх хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99 хувь, Эдийн засаг, хөгжлийн сайдынх 82,6 хувь, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынх 98 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынх 97 хувь, Батлан хамгаалахын сайдынх 100 хувь, Сангийн сайдынх 98 хувь, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх 99 хувь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх 95 хувь, Барилга, хот байгуулалтын сайдынх 97 хувь, Соёлын сайдынх 97 хувь, Зам, тээврийн хөгжлийн сайдынх 97 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 98 хувь, Эрчим хүчний сайдынх 99 хувь, Эрүүл мэндийн сайдынх 96 хувь, Цахим хөгжлийн сайдынх 98 хувь, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороон даргынх 99 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн хариулт өгсөн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн газар дээрх хяналтыг захиалагч нь тавьдаг. Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн кластер төсөл, газар тариалангийн, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжиж байгаа. Нийт 10 тэрбумын төсөвт өртгөөс 4.2 тэрбумыг авсан. Захиалагч нь хяналтаа тавьж, гүйцэтгэлийг нь баталгаажуулдаг. Бүх албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дараад Сангийн яам руу илгээдэг. Сангийн яам түүн дээр нь үндэслээд санхүүжилтийг олгодог. Сангийн яам ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байгаа асуудлыг онцгой анхаарч, тэдгээр компаниудад хариуцлага тооцож,  дахин тендерт оролцуулахгүй байх “саарал” жагсаалтад оруулан, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УЛААНБААТАР хот орчмоор: Үүлшинэ бороо орохгүй

    УЛААНБААТАР хот орчмоор: Үүлшинэ бороо орохгүй