Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу хуралдааны эхэнд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар эхэллээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэв.   

Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн  эцэслэн баталлаа.  Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрээр нь уншиж, бүхэлд нь батлах санал хураалт явуулснаар хуулийн төсөл батлагдлаа.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж Улсын Их Хуралд ирүүлсэн дүгнэлтээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого болон тусламжийн дүнг 23 их наяд 294.9 тэрбум төгрөг, нийт зарлагыг 22 их наяд 509.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгийн ашигтай буюу эерэг үзүүлэлттэй байгааг баталгаажуулсан. Түүнчлэн, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөлт оруулж байгаад анхаарал хандуулахыг толилуулсан байна. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татвар төлөгчөөс татварыг үл маргах журмаар хураан авч бүрдүүлсэн төсвийн орлогыг нөгөө талдаа улсын төсвөөс үр ашигтай захиран зарцуулж байгаа эсэх, төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа эсэх, үр ашиггүй урсгал зардлыг үе шаттай бууруулах арга хэмжээний талаар, зогсонги байгаа төсөл хөтөлбөрийг дуусгах арга хэмжээний талаар, Монголбанкны болон төрийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тодорхой тусгах, хэрхэн оновчтой удирдах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хороодын санал, дүгнэлтэд тусгасан саналыг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогыг дутуу төвлөрүүлсэн эсэх талаар, гадаад зээл, тусламжийн санхүүжилт 80 хувьтай байтал явц нь 40 хувьтай байгаа шалтгааны талаар, төсвийн байгууллагын болон төрийн өмчит компаниудын өр, авлага нэмэгдсэн шалтгааны талаар, Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай байтал өглөг нэмэгдсэн шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал уул уурхайн биржийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж байгаа эсэх, төсвийн байгууллагуудын чиг үүрэг оновчтой байгаа эсэх, төсвийн нийт зардлын өсөлт нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөлт зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад илэрсэн зөрчлийн талаар, төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх талаар, ажлын байр нэмэгдүүлэх татварын бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах талаар баримталсан бодлогын талаар, аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн захирагчдад тооцсон хариуцлагын талаар, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Чингис хаан, Капитал банканд байршуулсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагын талаар; Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа аудитын байгууллагын гаргасан дүгнэлтээр төсвийн сахилга бат алдагдсан эсэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан асуудлын талаар, гадаадын зээл, тусламжийг ашигласан төсвийн ерөнхийлөн захирагчид үр дүнгээ тайлагнадаггүй талаар, концессын эргэн төлөлт, хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан албан бичгээр Монгол Улсын 2022 оны гүйцэтгэлтэй холбогдуулан сөрөг буюу хязгаарлалттай төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохих арга хэмжээ авсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно.

Дэд хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсвийн захирагч нар дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхаарах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан асуудлыг түргэн шийдвэрлэх, активын удирдлагын болон дотоод аудитын хуулийг бий болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсвөөр баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, хөтөлбөрийг улсын төсөвтэй уялдуулан хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүрэх үр дүн бодитой хэрэгжсэн эсэхэд анхаарч хөгжлийн төлөө хамтран ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн болно. “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

     

Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас энэ талаар арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс Ажлын хэсэг гарч ажиллаж, зээлүүдийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй 502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага байна. Цаашид Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ, нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна” гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, “Авлига” гэх хорооллын асуудал сүүлийн үед олны анхааралд орсоор удлаа. Энэ барилгыг нураахаар захиргааны эрх зүйн акт тавьсан боловч хэрэгжихгүй байна гэсэн тайлбар тавьж байна. Хууль бус техникийн нөхцөлтэй байсаар байтал яагаад хэрэгжихгүй байна вэ хэмээн асуусан. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Г.Дамдинням гишүүний асуултыг дэмжиж, энэхүү барилгын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаад 14 хоногийн дараа эргэж мэдээллэхийг үүрэг болгов. Мөн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах болно гээд салбарын сайд, хотын удирдлагууд хууль бус энэ үйлдэлд анхаарал хандуулах чиглэл өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Энэ хорооллын барих зөвшөөрөл олгосон нь албан тушаалын асуудал болж хувирч байна. АТГ-аас бас оролцох ёстой. Захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэхгүй удаж байна. Гагцхүү хуулийн процессийн саатлаас болж, иргэд хууль ёс гэж хаана байна, шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэсэн бухимдлыг үүсгээд байгаа хэрэг.  Захиргааны хэргийн шүүхэд ганц “Аква гарден” хороололтой холбоотой хэрэг шийдэгдэхгүй байгаа бус олон хэрэг гацсан байна. Энэ талд зохих судалгаа хийж ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хэлснээр Ажлын хэсэг гаргаад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллая” гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг нарын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул холбогдох тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталлаа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт эхэллээ