Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардууллаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд боллоо.

Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр үг хэллээ.

Тэрбээр “Хятад хэл, соёлыг амжилттай суралцаж, мэдлэг оюунаар манлайлсан нийслэлийн шилдэг сурагчдад тэтгэлэг гардуулж буй эрхэм хүндэт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань танд нийт сурагчдын өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. Хятад улс нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч төдийгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч, хэрэглэгч юм. Энэ ч утгаараа хятад хэл дэлхий нийтээр хамгийн олон хүн ярьдаг хэлний нэг болоод байна.

Манай улсын хүүхэд залуус ч дэлхийтэй хөл зэрэгцэн НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох хятад хэлийг хоёрдагч, гуравдагч хэлээрээ сонгон судлаж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 21, нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 4326 суралцагч хятад хэлийг сонирхон сурч, судалж, эзэмшиж байна. Аливаа гадаад хэлийг сурахад их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил хэрэгтэй. Хятад хэлийг амжилттай суралцаж, бусдыгаа манлайлж байгаа шилдэг суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилт хүсье” гэдгийг хэлэв.  

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид тухайн улсад үргэлжлүүлэн суралцаж мэргэжил эзэмшихэд нь туслахад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго орших юм.

Ийнхүү тэтгэлэг авсан сурагчдын сэтгэгдлээс сонирхуулъя.

18 дугаар сургуулийн 6а ангийн сурагч З.Энэрэл

-Тэтгэлэг авснаа гэнэт мэдсэн болохоор маш их догдоллоо. Гуравдугаар ангиасаа хятад хэлийг сурч байна. Хэлээ сурах дуртай болохоор шамдан суралцаж, өдөрт тогтмол цагаар хичээлээ давтдаг.

23 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Х.Болорцолмон

-Зургаан жил хятад хэлийг сонирхон сурч байна. Гадаадад сурах мөрөөдөлтэй учраас тэтгэлэг өгсөнд их талархаж байна. Бас надад тусалж дэмжсэн эцэг, эх, багш нартаа баярлалаа.

“Тольт” дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Даваажаргал

-Тэтгэлэг авсандаа итгэж өгөхгүй л гайхаад бас баярлаад байна. Аав, ээж хоёр маань хөдөө байдаг учраас хэлж амжаагүй. Гэхдээ эгчдээ хэлсэн гайхаж баярласан.

“Орхон хасү” сургуулийн 10б ангийн сурагч Г.Ханмөрөн

-Тэтгэлэг аваад гоё байна. Анх удаа тэтгэлэг авлаа. Хятад хэл сурч байгаа хүүхдүүд болон ангийнхандаа хэлээ хичээнгүйлэн сураарай гэж захъя.

“Томё” сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээл

-Тэтгэлэг авсан тухай дөнгөж өчигдөр орой мэдлээ. Хятад хэлийг өөрийнхөө хүсэл сонирхлоор багш нарынхаа дэмжлэгээр сураад л явч байсан. Ийм том тэтгэлэг авна гэж төсөөлөөгүй учраас их баярласан. Манай гэр бүлийн хувьд миний Хятад улсад суралцах мөрөөдлийг дэмждэг. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам энэхүү тэтгэлгийг өгсөнд баярлалаа. Хятад хэл түүх, соёлын олон мэдээллийг агуулдаг сонирхолтой хэл. Тийм болохоор хэцүү хэл гэж бодолгүй номын хуудас эргүүлж буй мэт илүү гүн мэдэж, шимтэж суралцвал сонирхолтой шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно

    “Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно