Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ахиснаар олон улсаас татах эх үүсвэрийн хүү буурна

Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ахиснаар олон улсаас татах эх үүсвэрийн хүү буурна

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Фитч агентлаг манай улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг арван жилийн дараа тогтвортой, В+ ахиуллаа.Энэ нь банкнуудын зээлжих зэрэглэл ахихад эерэг нөлөө үзүүлж байна. Хөгжлийн банканд ямар ямар байдлаар нөлөөлөх бол?

-Фитч агентлаг бол олон улсад зээлжих зэрэглэл тогтоож байгаа гурван байгууллагын нэг. Тус агентлаг анх 2004 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ гэж тогтоож байсан. Харамсалтай нь, сүүлийн 10 жилийн хугацаанд манай зээлжих зэрэглэл буусан. Нэлээд урт хугацааны дараа дахин B+ түвшинд үнэллээ. Үүнд гол нөлөөлсөн хүчин зүйл бол нэгд, улсын валютын нөөц нэмэгдсэн, хоёрт, уул уурхайн экспортын орлого сүүлийн гурван жил өсөж, орлогын тодорхой хэсгээ Баялгийн санд төвлөрүүлж байгаа зэрэг үзүүлэлт нь  манай зээлжих зэрэглэлийг ахиулах гол шалгуур болсон. Улсын зээлжих зэрэг ахисан нь манай банк болон бусад арилжааны банканд ч эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, олон улсаас эх үүсвэр татахад хүү буурна. Том төслийн санхүүжилт болон урт хугацаатай эх үүсвэр татахад таатай нөхцөл бүрдэж байна.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал олон нийтэд ил болоод гурван жил болж байна. Чанаргүй зээлийн эргэн төлөлт ямар явцтай байна вэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч?

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг 2021 оны нэгдүгээр сард олон нийтэд ил болгож байсан. Үүнээс хойш 1.3 их наядын эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ эх үүсвэрээр Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас татан төвлөрүүлсэн бондуудаа төлсөн. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк гадагшаа 3.1 их наядын зээл төлсөн. Үүнд Засгийн газрын баталгаатай Самурай бонд багтсан бөгөөд өнгөрсөн жил төлж дууссан.

-Хөгжлийн банк өр төлбөртөө барилга байгууламж тооцож авсан гэж байсан. Өрөнд авсан объектуудаа зарж борлуулж, хохирлоо барагдуулсан уу. Өрөнд авсан Хөгжлийн банканд бүртгэлтэй хэдэн объект байгаа вэ?

-Зарим зээлийг төлүүлэхийн тулд зээлдэгчийн хөрөнгийг Хөгжлийн банк бүртгэж авсан. 350 орчим тэрбум төгрөгийн зээлийг ийм байдлаар төлүүлсэн. Энэ хөрөнгүүдийг борлуулаад эхэлсэн. Тухайлбал, Шинэ яармаг хорооллын үл хөдлөх хөрөнгийг бүртгэж авсан бөгөөд орон сууц нь борлуулагдаж  байгаа.

-Тэгвэл одоо чанаргүй зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ. Хэдэн аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй байна вэ?

-2021 оны нэгдүгээр сард анх зарлахад 60 гаруй зээлдэгч байсан. Одоо Хөгжлийн банканд нийт 30 гаруй зээлдэгч байна. Үүнээс зээлээ хэвийн төлж  байгаа аж ахуйн нэгжүүд ч бий. Чанаргүй 25  зээлдэгч байна. Эдгээр харилцагч нартай шүүхийн болон шүүхийн бус журмаар ажиллаад явж байгаа.

Цаашдаа бид чанаргүй зээлүүдийг Хөгжлийн банкны балансаас гаргах асуудлыг судлаад дотооддоо яриад явж байна. Ингэж гаргаснаар чанаргүй зээлүүдийг тусгай активын компани хариуцаад явна. Хөгжлийн банк бол төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явна. Ялангуяа, Шинэ сэргэлтийн бодлогод багтсан эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Чанаргүй 20 гаруй зээлдэгч байна гэлээ. Эдгээр зээлдэгч хэдэн төгрөгийн зээлээ төлж барагдуулаагүй байгаа вэ?

-25  зээлдэгч дээр 1.2 их наядын чанаргүй зээл байна. Эхний таван зээлдэгч нийт зээлийн 65-70 хувийг эзэлж байна. Тэгэхээр цөөхөн зээлдэгч дээр төвлөрчихсөн байна гэсэн үг. Зарим чанаргүй зээлийг тусгай активын компанид шилжүүлж төлүүлэх процесс хуулийн дагуу явуулна.

-Чанаргүй зээлийн асуудал ил болсноос хойш Хөгжлийн банк дахин төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн үү?

-2021 оноос хойш Хөгжлийн банк Монголын газрын тос, Амгалангийн дулааны станцын төслүүдийг санхүүжүүлсэн. Энэ төслүүд Шинэ сэргэлтийн бодлогод орсон. Монголын газрын тос руу 270 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.

-Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслөөс Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл бий юү?

-Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн хүрээ гэдэг бодлогын баримт бичгээ баталсан. Энэ нь гаднаас байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр татан төвлөрүүлдэг гол баримт бичиг юм. Энэ баримт бичигт эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, орлогод нийцсэн орон сууц, дэд бүтцийн салбарууд багтаж байгаа. Тэгэхээр тухайн бодлогод нийцсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явна гэсэн хүлээлттэй байна.

-Хөгжлийн банк ойрын жилүүдэд төлөх өр төлбөр бий юү?

-2023 онд 220 сая ам.долларын Самурай бондыг өөрийн эх үүсвэрээрээ төлж барагдуулсан. Одоо бол Засгийн газрын баталгаатай төлөх өр төлбөр байхгүй. Одоо байгаа эх үүсвэрүүд бол Хөгжлийн банкны бие даан гаргасан эх үүсвэрүүд юм. Голцуу олон улсаас болон урд хөршөөс татан төвлөрүүлсэн 340 орчим сая ам.доллар бий.

-Хөгжлийн банкны өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн төслүүд үр дүнгүй, чанаргүй зээл нь банкийг эрсдэлд оруулсан. Цаашид олгох зээлүүддээ ямар шаардлага тавих вэ. Дахиад ийм асуудал үүсэхгүй байх баталгаа байгаа юу. Удирдлагын хувьд ямар зарчмаар ажиллах вэ?

-Хуульд заасан шаардлагаа тавьдгаараа тавина. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх гэж байгаа төслийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, мөнгө урсгалаараа төлөгдөх боломжтой гэсэн бизнес төлөвлөгөө, эдийн засгийн тооцоонууд нь байх ёстой. Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах төслүүд байх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр арилжааны банкнууд дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Хөгжлийн банк чанаргүй зээлийн асуудал дахиж гаргахгүйн үүднээс хуулиа барьж ажиллана. Мөн төслийг бие дааж биш гаднын санхүүгийн байгууллагатай хамтарч санхүүжүүлнэ. Энэ эргээд хяналт, хариуцлагыг сайжруулна, эрсдэлийг ч багасгана.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: itoim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

     Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

     Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа