“Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.26) Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танихимд зохион байгууллаа.

        Танхим болон цахимаар зохион байгуулагдаж буй энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг даргалан явуулсан. Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Хөгжлийн мега төслүүдийн одоогийн нөхцөл байдал” сэдэвт илтгэл танилцууллаа. Эдийн засгийн өсөлт оны эцсээр 5.6 хувь, инфляц 6.5 хувь, иргэдийн бодит орлого 17 хувиар өсөх төлөвтэй байгааг онцлоод, хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулсан.

Тэрбээр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тусгасан гэдгийг тодотгосон.

          Тухайлбал, экспортыг дэмжих зорилгоор Хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн терминал, Босоо тэнхлэгийн төмөр замын хоёр төсөл, эрчим хүчийг дэмжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн 220 кВ ЦДАШ, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр зэрэг төслүүдийг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Зэс боловсруулах цогцолбор, Ураны төсөл, үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Нүүрс-хими, кокс химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Ус дамжуулах шугам зэрэг боловсруулах долоон үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

           Ирэх оны төсвийн төсөлд нийтдээ 10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд улсын төсвөөс 38 хувийг нь санхүүжүүлэхдээ бүсчилсэн хөгжлийг дэмжих хөгжлийн бүтээн байгуулалтуудыг дэмжих зарчим баримталжээ. Түүнчлэн орон нутаг бүр тухайлсан суурь асуудлуудаа шийдэх, нэн шаардлагатай жижиг төслүүд болон төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэхэд хэрэгцээтэй төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн хэмжээний нийт санхүүжилтэд 3.5 их наяд төгрөгийг тусгасан байна.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал, Эрчим хүч, авто замын өнөөгийн нөхцөл байдал болон шаардлагатай хэмжээний талаар илтгэлдээ дурдаад, ирэх оны төсвийн бодлогыг хэрэгжүүлсний дараах үр дүнгийн богино, урт хугацааны үр дүнгийн тооцооллыг танилцуулсан юм. Мөн 2025 онд хэрэгжүүлэх нийт төслөөс онцолж, 17 мега төслийн талаар нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

     Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд гурав дахь буюу “Нийслэлд 2025 онд хэрэгжүүлэх хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүд” илтгэлийг Улаанбаатар хотын захирагчийн албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин танилцууллаа.

Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэн 2024 онд нийслэлээс замын түгжрэл, орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд авто зам, дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх, ТЭЗҮ боловсруулах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025 онд “Метро” төсөл, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, “Туулын хурдны зам” төсөл, “Шинэ тойрог зам” төсөл, дүүжин замын тээврийн төслүүд, Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл, Тусгай замын автобус (BRT) төслүүдийг үргэлжлүүлэх бөгөөд энэ хүрээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар олон нийтийн энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, иргэд оролцлоо.

Ирэх оны төсвийн төсөл дэх бүтээн байгуулалтын онцлох төслүүдийн талаарх Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Улаанбаатар хотын захирагчийн албанаас танилцуулсан гурван илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд хариулж, мэдээлэл өгсөн. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаар санал солилцсон юм

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

    Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо