Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2024.09.26/ Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд боллоо.

     Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулав. Олон нийтийн эл хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон улсын, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн, судлаачид, иргэд олон нийтийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төсөлд тусгасан салбарын бодлого, сайдын багц, Эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.

   Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог  бүрэн нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй болгох шинэчлэлийг хийнэ хэмээн онцолсон.

Тус салбарын 2024 оны төсөв 2,496.7 тэрбум төгрөгөөр батлагдаж, хүлээгдэж буй гүйцэтгэл 2,722.3 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг дурдаад, үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022, 2023 оны 218.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр багтсан гэлээ. 2025 оны төсвийн төслийг 4,391.2 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 1,894.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн гэж танилцуулсан.

   Тэрбээр, 2025 оны төсөвт “Цахим бодлого”,“Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн монгол” зэрэг бодлогын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны орлогын гүйцэтгэл 1,588.7 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 1,841.1 тэрбум төгрөг болж, сангийн тэнцэл алдагдаж буй тул орлогоо нэмэгдүүлэх, тэр дундаа төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 2,029.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 993.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 220 төсөл, арга хэмжээг тусгуулахаар Эрүүл мэндийн яамны зүгээс саналаа хүргүүлсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлсэн.

Дараа нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Монгол Улсын 2025 оны төсөв”-ийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд туссан макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн тэнцэл, тэнцвэржүүлсэн орлого, зарлага болон нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд, төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэв.  


Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан салбарын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын оролцогчдын тавьсан асуултад хариулт өгч, цаашид эрүүл мэндийн төсвийн төслийг боловсруулахад баримтлах бодлого, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

     Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл өндөр байгаа тул Зөв хоололтын үндэсний хөтөлбөрийг боловсруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан уламжлалт анагаах ухааны ургамлын гаралтай эмүүдээр импортын өндөр үнэтэй эмийн эмчилгээг орлуулах зэргээр төсвийн зарлагыг бууруулах тодорхой саналуудыг танилцуулав.

Мөн салбарын хөрөнгө оруулалтын төсөлд тусгасан Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбарын засаглалын чадавхыг сайжруулах, хүн амын нөхөн үржихүйн асуудлыг төсөвт тусгах, Эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог эмнэлгүүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийн талаар илүүтэй хөндөж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Аврагчид туул голын эрэг дагуух 5 тонн хогийг цэвэрлэжээ

    Аврагчид туул голын эрэг дагуух 5 тонн хогийг цэвэрлэжээ