УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна

Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөс хойш хагас жил болж байна. Ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?

-Юун түрүүн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлах болсон шалтгаан, нөхцөл юу байв гэдгээс яриагаа эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн хавар стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн гурилын хомсдолоос үүдэн үнэ өссөн. Иргэд чанартай гурилыг зохистой үнээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл Монгол Улс улаанбуудайгаа тариалж, гурил үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээгээ боломжоороо хангадаг орон. Харамсалтай нь импортоос 100 хувь хамааралтай бензин, шатахууны үнэ 60 хувиар өссөн байхад 2022 оноос хойш гурилын үнэ 89 хувиар өссөн гэх судалгааны дүн гарсан. Тэгэхээр үүнд төрийн зохицуулалт хийх шаардлага үүссэн хэрэг. Иймд уг хуулийг баталж, тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн.  

      Нийгмийн нэг хэсэг нь төр, чөлөөт зах зээлийн системд хөндлөнгөөс оролцож, үнэ зохицуулах нь зохимжгүй гэж үздэг. Нэг талаас тэдний зөв. Гэвч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлоготой шууд хамааралтай  байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр боорцог, гамбир хайрч өл залгуулдаг олон мянган өрх байна. Гэр хорооллын хүнсний талон авдаг айлуудаар ороод үзээрэй. 10 кг гурилаар долоо л хонодог айлууд олон.

Тэгэхээр төр, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, бид ажиллаж байна. Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолд найман арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. Тиймээс хууль, тогтоолын хэрэгжилт үр дүнг судлан тогтоохоор ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд тариалангийн бүс нутгаар явж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ нийслэлийн зах худалдааны төвүүдэд очиж бизнес эрхлэгчид, хэрэглэгчидтэй санал солилцож, нөхцөл байдлыг олон талаас судлахаар өргөн хүрээнд ажилласан.

    Өнөөдрийн байдлаар гурилын үнэ буураагүй ч бас өсөөгүй, тогтвортой байна. Төрөөс газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл, урамшууллыг багагүй олгосон байдаг. Тухайлбал, үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд тариалан эрхлэгчдийн улаанбуудайг худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх жишээтэй.

Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ килограмм нь 5000 төгрөгт хүрсэн байхад тариалангийн салбар нь дагаад зүй ёсоор хөгжих ёстой. Гэтэл эл салбар уналтад ороод байгааг манай ажлын хэсэг тогтоогоод байна. Тэгэхээр нэн түрүүнд тариалан эрхлэгчдээ төрөөс бодлогоор дэмжих ёстой гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. 

Гурил стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг тул дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадахуйц энэ салбарт цаашдаа ямар бодлого барьж, төрийн дэмжлэгийг хаана үзүүлж, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь чухал. Ажлын хэсэг үүнд анхаарч ажиллаж байна.

-Ажлыг хэсгийн ажлын үр дүн нь хууль эрх зүйн орчин, цаашлаад иргэд, нийгэмдээ хэр эерэг нөлөө үзүүлсэн бэ гэдгээр хэмжигдэх нь дамжиггүй. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна вэ?

-Цагаан сар дөхөхөөр гурилын үнэ өсдөг. Тэр үед л үнийн өөрчлөлтгүй байвал төр зөв бодлого барьсан нь харагдана.

Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн экспертүүдийг урьж ажиллуулаад улаанбуудайн үрийг газарт суулгахаас эхлээд ургацаа хураан гурил болгон хэрэглэгчийн гарт хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бодитой судалгаатай хандаж асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Нийслэл-385” менторшип хөтөлбөр нээлтээ хийлээ

    “Нийслэл-385” менторшип хөтөлбөр нээлтээ хийлээ