E-Mongolia дөрвөн жилийн хугацаанд иргэдээс 1.1 их наядыг хэмнээд байна

E-Mongolia дөрвөн жилийн хугацаанд иргэдээс  1.1 их наядыг хэмнээд байна

Монгол улсын Засгийн газраас 2019 онд E-Mongolia төслийг санаачлан хэрэгжүүлж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор иргэдийн хамгийн их авдаг 23 байгууллагын 181 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлсэн системийг танилцуулж байсан бол 4 жилийн хугацаанд 86 байгууллагын 1252 үйлчилгээг цахимаар авах боломжтой болж өргөжөөд байна. 

       E-Mongolia төсөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жил бүр иргэдэд шинэчилсэн хувилбаруудаа танилцуулдаг. Энэ оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 хувилбараа танилцуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд бид бүхний нэвтрүүлсэн онцлох үйлчилгээг дурдвал.
-    Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн. 
-    Бизнес салбарын үйлчилгээг цогцлоосон E-Business системийг нээж хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн тусгай зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
-    Оюутан залуусыг дэмжих ажлын хүрээнд оюутан танд цэс болон оюутны цахим картыг цахимаар авах боломжийг бий болгож залууст зориулсан үйлчилгээг санал болгодог болсон.
-    Хүүхэд хамгааллын чиглэлээр E-Kids цэсийг нэмснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганцхан товчлуур ашиглан ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх, цахим гадуурхал, гэмт хэргийн шинжтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн ерөнхий газарт зургийн хамт мэдээлэл шууд илгээх боломжийг бий болгосон. 
-    Иргэдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр үер усны мэдэгдэл, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо. 

E-Mongolia системийг хэрэглэж буй хүн бүхний хэрэглээний онцлогт зориулан олон улсын WCAG стандартыг бүрэн нэвтрүүлсэн эхний систем боллоо. Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу өнгөний код, аудио хувилбартай болсон. Мөн иргэдэд ашиглахад хялбар, зардалгүй болгох зорилгоор Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр дата үнэ төлбөргүй болсон нь илүү хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

     Түүнчлэн зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов. Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож, юун түрүүнд төрийн үйлчилгээний цахим системүүдийг өөрчлөн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 1.0 хувилбар дээр 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бол өдгөө төрийн 86 байгууллагын 1252 үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм.

НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн 193 орноос 2018, 2020 онд 92-р байрт, 2022 онд 74 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бол 2024 оны байдлаар 28 байраар урагшилж 46 дугаар байрт ороход E-Mongolia систем багагүй хувь нэмэр орууллаа.  

Бид 4 жилийн хугацаанд 1,935,720 хэрэглэгчдэд 57 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж Цахим ур чадварын газраас 848 удаагийн давтамжтай, 1843 цагийн цахим ур чадварын сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргийн нийт 67750 иргэд, төрийн албан хаагчдыг хамруулжээ.
    Цаашид E-Mongolia системд иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түлхүү хэрэглэгдэх, зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлэхээс гадна зорилтот бүлгийн хүмүүс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглуулж сургах, цахим ур чадвар олгох, E-Mongolia системийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах юм. 

Дөрвөн жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан цахим хөгжлийг түүчээлэгч иргэд та бүхэндээ баярлалаа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт боллоо

    Нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт боллоо