"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн хүрээнд ерөнхий боловсролын 30 сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ ажиллуулж эхэллээ

"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн хүрээнд ерөнхий боловсролын 30 сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ ажиллуулж эхэллээ

       “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа Боловсролын Сэтгэл зүйчдийг бэлтгэж эхэлсэн нь ТХБ-ын суурь зорилтуудыг хангахад ихээхэн нөлөө үзүүлсэн ажил болж байна. 

Энэ оны зургаадугаар сараас эхлэн “Боловсролын сэтгэл судлал”-ын 12 багц цагийн сургалтыг төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол улсын их сургууль, Монгол улсын багшийн их сургууль, “Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг” НҮТББ, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” НҮТББ, “Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв” , ҮТББ, “Сэтгэл судлалын үндэсний төв” НҮТББ, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн” НҮТББ, “Мета сэтгэл судлалын хүрээлэн” НҮТББ зэрэг байгууллагууд хамтран үе шаттай зохион байгуулжээ.

 Мэргэжлийн сургагч багш, салбарын эрдэмтэн судлаачид, багш нар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн, 14 хоногийн танхимын, 14 хоногийн мэргэжлий байгууллагуудад дадлагажуулах гэсэн хосолсон хэлбэрээр сургалтыг явуулсан байна. 

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 72 сэтгэл зүйч “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөх бөгөөд эдгээрээс төсөлд хамрагдаж буй сургуулиудад ажиллах эхний 23 сэтгэл зүйч сертификат /үнэмлэх/-аа гардан авч, ажлаа есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүллээ.  

Хувь хүн болон төлөвших, сэтгэл зүйгээ ойлгон удирдах чадварт суралцах нь ЕБС-ийн хүүхдүүдийн хувьд нэн чухал хэрэгцээ юм.

Тэгвэл сургуулийн сэтгэл зүйчид сургалтын агуулгаар дамжуулан хүүхэд, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээллийг өгөхдөө онолын түвшинд дүн шинжилгээ хийхээс гадна амьдрал практикт тулгарч болох хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлуудтай хэрхэн холбож зөв хандлага, зөв арга зүйгээр хүргэх талаас нь зөвлөх-хамтран ажиллах чиглэлээр сургалтын агуулга хөтөлбөрөө боловсруулжээ. 

      “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хоёр орчим жилийн хугацаанд сурагчид зайн сургалтад хамрагдснаар ганцаардах, сэтгэлээр унах, сурлага нь муудахаас эмээх зэргээр сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөлөл бий болсныг судлаачид хэлж байна. Иймд Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэж, сургуулиудад ажиллуулж эхэлснээр хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг сургуулийн орчинд төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, багш, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх, цаашлаад боловсролын чанар, сургалтын менежментэд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйчид хүүхдүүдийн хамгийн ойрын туслагч байх болно.

Боловсролын сэтгэл зүйчид энэ хичээлийн жилийн хугацаанд ментор багшийн удирдлага дор үйл ажиллагаагаа зохион байгуулж, хамтран ажиллана. Төслийн хүрээнд тэдний ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Боловсролын сэтгэлзүйч”-ийн ажлын байрны жишиг орчинг бий болгож, сургуулиудад хүлээлгэн өгч байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсан Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сургалтын арга барил, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй сэтгэл зүйчийн кабинеттай биечлэн танилцлаа. “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль сэтгэл зүйчийн өрөөг бүрэн тохижуулж, таатай орчныг бүрдүүлэн өгчээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн сэтгэл зүй эрүүлжихэд ач холбогдолтой төсөл боллоо. Нөгөө талаас мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болж, мэргэжилдээ туршлагажиж, хүүхдийн асуудлаар илүү мэргэших сайн талтай юм. Хүүхдийн сэтгэлийг таньж мэдэх, асуудлыг шийдэх, тэднийг ойлгож, зөв замыг зааж өгөхөд сэтгэл зүйчдийн үүрэг чухал юм” гэдгийг онцоллоо. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 2 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БНСУ-ын BTS хамтлаг эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг

    БНСУ-ын BTS хамтлаг эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг