“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.

       Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн  гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ. 680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байгаагаас Сэлэнгэ аймаг 17 орчим саяыг тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ.

Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байна.

      Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу толгой” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк, санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2,1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьж, ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ хөдөлгөөн эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 5-6 дахин нэмэгдээд байна.

Тухайлбал улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292  сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрдлээ.

Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая  тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.

Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж байна.

Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна.

      Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа. Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.

Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна.

Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм.

Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1,000 сургагчбагш бэлтгэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.

Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний Замын зургийг   баталж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.

Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:

- “Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,
- “Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,
- Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна. 
- Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг  эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5 км авто замыг шинэчлээд байна

    Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5 км авто замыг шинэчлээд байна