Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд
Эрхэмсэг ноён Шехбаз Шариф,
Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо,
 
       Юуны түрүүнд миний өмнө үг хэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газарт сүүлийн гурван жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үзэл санааг удирдаж, чухал манайлал үзүүлсэнд талархал илэрхийлье.
 
Мөн өнөөдөр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч  орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф Танд болон Таны багт баяр хүргэж, талархал илэрхийлье. 
 
ШХАБ нь үүсэн байгуулагдсанаасаа хойш цар хүрээгээ олон агуулгаар баяжуулан тэлж, гишүүн болон яриа хэлэлцээний түнш улс орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, улс хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бататган бэхжүүлсээр ирсэнд талархаж байна. Мөн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшин хөгжиж байгаад Монгол Улс сэтгэл хангалуун байдаг.
 
     Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг аюул заналхийлэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, эдгээр сорилтыг даван туулахын тулд энх  тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд улс орон бүхэн санаа тавьж байгаа цаг үед энэхүү хурал болж байна.
 
Тийм учраас НҮБ-ын зарчим болон “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж, олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллах нь нэн чухал байгааг онцлон тэмдэглэж байна.
 
Үүнд өргөжин тэлсэн өнөөгийн ШХАБ зохих хувь нэмэр оруулж, оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд үр дүнтэй ажиллаж байгааг мөн цохон тэмдэглэе.


 
Эрхэм хүндэт нөхөд өө,
 
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай тогтоосон харилцаа, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.

 

Монгол Улс ШХАБ-тай болон ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, ногоон шилжилт, аялал жуулчлал, мэдээллийн технологи, AI хиймэл оюун болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Эрхэм хатагтай, ноёд оо,
 
Монгол Улс дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг бүс нутгийн хэмжээнд та бүхэнтэй хамтдаа даван туулж, сүүлийн гурван жил дараалан эдийн засаг 5-8 хувиар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил дараалан 1000 ам.доллараар өслөө.
 
Энэ бол манай мөнхийн хөрш орнууд, бүс  нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд интеграцчлалд орж байгаагийн чухал үзүүлэлт гэж үзэж болно.
 
Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа илүү бэхжүүлж, парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлж, гишүүдийнхээ тоог нэмсэн.
 
Монгол Улсын шинэ парламентад анх удаа таван намын төлөөлөл суудалтай болсон, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас дээш нэмэгдэж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давсан, хамгийн олон салбарын экспертүүдтэй парламент бүрдсэн.  
 
Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгох, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна.  
 
    Эдгээр төслийн олонх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Мөн өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол Улсын Засгийн газар ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд эрчимтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид улс орнуудтай төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
 
Монгол Улсын санхүүгийн үнэлгээ, цахим засаглалын индексийн үзүүлэлтүүд сайжирсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад өгч буй манай улсын талаарх эерэг дохио бөгөөд бид тогтвортой байдлыг улам хадгалж, хариуцлагатай хамтын ажиллагааг эрмэлзэх болно.
 
ШХАБ-ын гишүүн бүх оронтой Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байна.

 

Эрхэм хатагтай, ноёд оо,
 
Өнөөдрийн бидний уулзалт ШХАБ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. 
 
Энэ удаагийн хурлыг даргалах үүрэг хүлээн, амжилттай зохион байгуулж байгаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф танд  болон ирэх жил энэхүү хурлыг даргалах БНХАУ, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг даргалах ОХУ, Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг тодорхойлох гэж байгаа улс орнуудад амжилт хүсье. 
 
ШХАБ-ын дараагийн стратегийг тодорхойлохдоо гурван зүйл дээр илүү анхаарах нь зүйтэй болов уу гэсэн саналыг оруулж байна.
 
Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед хиймэл оюун ухаан болон хурдтай технологийн хөгжил бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг цаашдын стратегидээ илүү анхаарч үзвэл чухал байна.
 
Хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн загвар хэрхэн өрнөх вэ гэдэг дээр бүс нутгийн хэмжээнд стратегиа тодорхойлбол илүү чухал байх болов уу гэж үзэж байна.
 
Гуравдугаарт, өдрөөс өдөрт хүний нөөц хомсдож байна. Улс орнуудад төрөлт багасаж байна. Ажиллах хүчний хомсдолд орж байна. Боловсролын салбар хурдтай хөгжиж байгаа ногоон эдийн засгийн хөгжилтэй уялдахгүй байна зэрэг асуудал үүсэж байна. Тийм учраас ШХАБ хүний нөөцийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг механизмийг гаргах нь бидний цаашдын хөгжилд хэрэгтэй.
 
Энэ нь ирэх жилийн уулзалт болон ШХАБ-ын цаашдын стратегийг тодорхойлох, ялангуяа, технологийн хөгжилтэй БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг улс орон үүнд илүү манлайлал үзүүлбэл алсыг харсан ухаалаг сонголт болно гэж итгэж байна. Манай бүс нутаг хөгжлийг хөөж гүйцэх биш, хөгжлийг угтаж харж чаддаг. Энэ агуулгаараа энэ бүс нутаг дэлхийд манлайлал үзүүлэх боломжтой болно.
 
Бүс нутагт хөгжил цэцэглэлтийг өргөжүүлж, даян дэлхийн энх тайвны төлөө өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцсон улс орнуудад Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг улиран томилохоор дэмжиж,  ИТХ-ын даргаар Ч.Бат-Оргилыг батламжиллаа

    Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг улиран томилохоор дэмжиж, ИТХ-ын даргаар Ч.Бат-Оргилыг батламжиллаа