НББХ: Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

НББХ: Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаан 12.09 цагт 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

       Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 2025 оны төсөвт нийгмийн бодлогын чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээнүүдийн нэг нь төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэх хэмээн онцлов. Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс дунджаар 40 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн гэдгийг тодотгосон.

Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс олгож байгаа аж. Ирэх 2025 оны төсвийн төсөлд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

    Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Монгол Улсын Их Хурлаас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэх зохицуулалт тусгагдсан байна. Ирэх онд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 510.0 мянган иргэний тэтгэврийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэх, итгэлцүүр шинэчлэхтэй холбоотой зардлыг тус тус тооцож 2025 оны төсөвт тусгажээ. Түүнчлэн, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй халамжийн тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг мөн тусгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийг сайжруулна гэж сайд танилцууллаа. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн насны онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэдний хэрэгцээ, эм тарианы зардал бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардалтай харьцуулахад өндөр байдаг тул нийгмийн халамжийн тусламж дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч ялгаатай тогтоох шаардлагатай байдаг хэмээгээд, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй өрхийн орлогын баталгааг сайжруулах үүднээс тэдэнд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлнэ гэлээ.

Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг уг нэмэгдсэн хэмжээнээс 30 хувиар өсгөхөд шаардагдах зардлыг ирэх оны төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн, хараагүй болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагуудад дохионы хэлмэрч, орчуулах үйлчилгээ авах зардлыг төсвийн төсөлд тус тус тусгасан байна.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, суурь зарлага 32.0 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байна хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

    Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын хэмжээ 1,649.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 560.8 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1,050.5 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 2.4 тэрбум төгрөгөөр, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын төсөвт байгууллагын өөрийн орлогын хэмжээг 35.5 тэрбум төгрөгөөр, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр, бусад орлогыг 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна.

     Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүд эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалин хөлс бага байгааг хөндөхөөс гадна боловсролын салбарын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 6 хувиас илүү нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлж, холбогдох тодруулгыг хийж байв. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн төлбөр, тус салбарын цахимжилт, эмийн жортой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар лавласан.

Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр ирэх жилээс эхлээд жил бүр үнийн өсөлттэй уялдуулж цалингийн суурь хэмжээ, тэтгэврийн суурь хэмжээн дээр нэмэгдэл тооцож байх болсон. Төсвийн тухай хуулийн төслүүдийг 8 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Ирэх оны мөнгөний бодлогыг 10 дугаар сарын 1-нд өргөн мэдүүлдэг. Мөнгөний бодлогын зорилтот инфляцын түвшин 6 хувь гэж байгаа. Тийм учраас цалинг 6 хувиар нэмэхээр ирэх оны төсөвт тусгасан. Хэрэв 8 хувиар нэмэгдүүлнэ гэвэл мөнгөний бодлогын зорилтот түвшнийг үгүйсгэх болно гэсэн хариулт өгсөн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Бид цаашдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцооны шинэчлэлийг ярих цаг болсон. Гүйцэтгэлийн урамшууллыг хавтгайруулан олгох бус бүтээмжид суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох ёстой. Бусад улс орон хамгийн өндөр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажилтнуудадаа өндөр цалин олгодог тогтолцоо руу шилжсэн гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Цахим платформ болох И-Монголиа системд эерэг, сул тал байна. Жирэмсний хяналт, дархлаажуулалт зэрэгт тус систем үнэхээр өгөөжтэй байна. Эмнэлгийн цаг захиалах, эмийн жорын тал дээр тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байна. И-Монголи цахим системээр үзлэгийн цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй, эргээд хүндрэл үүсдэг. Эмийн цахим жорыг заавал И-Монголиа цахим системээр өгч давхардал үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан ажиллаж байгаагаас 1400 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийн санхүүжилт авдаг. Тийм учраас цахим жороо шууд эмийн санд дамжуулах боломж байгаа. Эрүүл мэндийн сайдын ажлыг авснаас хойш үүнд чиглэн ажиллаж байна. Ирэх 7 хоногт 1100 эмийн сан эмч нарын цахимаар бичсэн жороор үйлчлэх болно. Цаашдаа улсын хэмжээнд буюу 2500 эмийн сангаас иргэд эмчийн цахимаар бичсэн жороор эмээ авдаг болно. Эмтэй холбоотой цахимжуулах асуудлыг ийнхүү шийдвэрлэнэ. Салбарын хэмжээнд цахимжилт гацаад байгаа асуудал бий. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн программ хангамж нэвтрүүлсэн ч хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцохтой холбоотой асуудал гарсан. Мэдээллээ солилцдог асуудлыг шийдэхийн тулд 4-5 хувилбараас сонгох болж байна. Ирэх оны 1 дүгээр сар гэхэд бид энэ асуудлаа шийдэж, иргэд өрхийн эмнэлэг дээрээ очиход эмч нь бусад эмнэлэгт хийлгэсэн шинжилгээнүүдийг нь нэгтгэн харах боломжтой болно. Анхан шатны өрх, сумын эмнэлгүүдийн программ хангамжийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй ирсэн. Тэрхүү асуудлыг мөн шийдвэрлэж ирэх оны нэгдүгээр улиралд бүх өрхийн болон сумын эмнэлгүүд бусад эмнэлгүүдтэйгээ холбогдож, шинжилгээний хариуг цахимаар нэгтгэн хардаг болно. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан бусад эмнэлэгт үзүүлэх цагаа авдаг, цахимаар эмийн жороо бичүүлээд ойрхон эмийн сангаасаа авдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цас орж зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

    Цас орж зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна