Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал, үр хөврөлийн удам зүйн оношилгоо, шинжилгээг эх орондоо хийдэг болно

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал, үр хөврөлийн удам зүйн оношилгоо, шинжилгээг эх орондоо хийдэг болно

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэх юм.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхнээс нь илгээгээд буй. Өнөөдөр Сайд Т.Мөнхсайхан эх орондоо эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх ээлжит эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа.

     Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмнэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих гэж байна.

Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг дөрвөн улсын эмнэлэгтэй гэрээ хийхээр ярилцаж байгаа талаараа онцоллоо. Тэрбээр Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг бүгдийг нь эх орондоо нэвтрүүлж дуустал хугацаа шаардана. Тэр хүртэл тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг эмнэлгүүдтэй гэрээ хийж, монголчуудад хямд үнээр үйлчлэх боломжийг нь олгох, Эрүүл мэндийн дэмжих сангаас олгодог эмчилгээний зардлын буцаан олголтыг нь тухайн эмнэлэг рүү нь шилжүүлдэг болох тогтолцоог бий болгохоор ажиллаж байна гэлээ. 

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ:

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь тархи, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг 1966 оноос эхлэн улсын хэмжээнд үзүүлж байгаа бөгөөд Монгол улсад хийгдэж буй нийт тархи, нуруу нугасны мэс заслын 80-с дээш хувь нь тус эмнэлэгт хийгдэж байна.

      2014 оны байдлаар тус эмнэлэгт тархины хавдрын нийт 520 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 4004 тохиолдол буюу 4 дахин нэмэгджээ. Үүнээс 900 орчим тархи, нугасны хавдар оношлогдсоноос гүний байрлалтай болон ховдлын хавдрууд 130, эдгээрээс гадаад улсад 30 орчим тохиолдол мэс засал эмчилгээ хийлгэхээр явсан байна. Тус баг нь БНТУ-д суралцаж ирснээр үндэсний хэмжээнд тархины судасны мэс заслын өндөр мэргэшсэн баг бүрдэх бөгөөд Тархи, нуруу нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулж, тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, тархины хавдартай үйлчлүүлэгчид гадаад улсыг зорих, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх зэрэг иргэнд учрах эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм.

Үр хөврөлийн удам зүйн оношилгооны аргуудын эмнэл зүй:

Манай улсын үр шилжүүлэн суулгах төв болон лабораториудын үйл ажиллагаа сайжирч байгаатай холбогдуулан үр хөврөлийг умайд суулгахаас өмнө хромосомын тоо ба бүтцийн өөрчлөлтийг генетик шинжилгээгээр тодорхойлсны дараа эрүүл үр хөврөлийг сонгон умайд суулгах шаардлага тэр хэрээр тулгарсаар байна. Үр шилжүүлэн суулгах ажилбарыг манай улсад улсын 1 (ЭХЭМҮТ), хувийн 4 лабораторид хийж байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төвд 2015 оноос хойш 1000 гаруй эхэд үр шилжүүлэн суулгах ажилбар хийж, 190 гаруй хүүхэд мэндлээд байна.   Тиймээс ЭХЭМҮТ-ийн эмч нар үр хөврөлийн удам зүйн оношилгоог нэвтрүүлснээр үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болж байгаа хосын үр хөврөлд удамзүйн шинжилгээг хийх, эрүүл үр хөврөлийг сонгон эхийн умайд суулган, хромосомын тооны өөрчлөлтгүй эрүүл хүүхэдтэй болох боломжтой болохоос гадна Монгол Улсад үзүүлж байгаа үргүйдэл ба удамзүйн тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрэх юм.

 Хавдрын оношилгоо, шинжилгээг баталгаажуулах молекул генетикийн шинжилгээ:

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Тус төлөвлөгөөний 2.3.4.1-д “Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж тусгагдсан. Эмгэг судлалын шинжлэх ухаан нь анагаах ухааны суурь шинжлэх ухааны нэг бөгөөд эмгэг судлаач, эс судлаач эмч нар нь нотолгоонд суурилсан онош, дүгнэлтийг гарган, өвчтөний эмчилгээний асуудалд шийдвэрлэх үүрэгтэй оролцдог. Гэвч манай улсын олон иргэд хавдрын оношилгоо шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг хийлгүүлэхээр гадаад улсыг зорьдог. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс анатомийн эмгэг судлаач эмч, молекул генетикийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс дээрх дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр нотолгоонд суурилсан онош, дүгнэлт гаргах, гадаад улс руу оношилгоо, эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэх юм.


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БСШУСБХ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

    БСШУСБХ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ