О.Номинчимэг: Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаг үетэйгээ нийцүүлэх нь “хүн төвтэй” эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь юм

О.Номинчимэг: Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаг үетэйгээ нийцүүлэх нь “хүн төвтэй” эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь юм

Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээс товч тодруулга авлаа.

-Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?

-Иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг чухал хууль юм. Энэ хууль 2002 онд батлагдсан, 63 бүлэг, 552 зүйлтэй, 29 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Тус хуульд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийсэн, 20 гаруй жил хэрэгжиж байгаа. Өдөр тутмын харилцааг зохицуулдаг суурь хууль учраас цаг үетэйгээ нийцэж гэмээнэ иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмыг хангах юм.

     Тиймээс хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө бид хэрхэн ажиллахаа тодохойлохоор Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгийг байгуулсан, Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд ч энэ асуудлыг тусгаж байгаа.

-Иргэний хуулийг анх баталсан 20 гаруй жилийн өмнөхөөс нийгмийн амьдрал маш их өөрчлөгдсөн байгаа. Энэ хэрээр ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байна. Иргэний эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулах боломжтой гэж харж байна вэ?

-Жишээ нь крипто валютын асуудал байна. Үүнийг бид эрх зүйн орчинд өмчийн харилцаа гэж авч үзэх үү, өөрөөр тодорхойлох ёстой юм уу. Энэ мэт шинэ тутам өөрчлөлтөөс үүдэн гарах асуудлуудаа Иргэний хуульдаа суурь зохицуулалтын түвшинд хэрхэн тусгах вэ гэдгээ бодолцох шаардлагатай. Түүнчлэн Холбоо, сангийн тухай болон төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулахаар Улсын Их Хурал ажиллаж байгаа. Энэ хуулийн гол зохицуулалт болох хуулийн этгээдийн ангиллын асуудал Иргэний хуулиар тодорхойлогддог. Газрын харилцаатай холбоотой асуудлыг ч дурдаж болно. Эсвэл иргэн зээл авахдаа барьж байгаа байшингаа барьцааллаа, үүн дээр эрх зүйн ямар харилцаа, үр дагавар үүсэх вэ гэдгийг Иргэний хуулиар зохицуулна.

-Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, С.Эрдэнэболд нарын гишүүд байгаа. Бид холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй. Нэн тэргүүнд хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор шүүх байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, их сургуулиуд, Засгийн газар, салбарын яам, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх зэрэг төлөөлөлтэй ажлын хэсэг дэд хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Иргэний хууль тун онцлог. Хүн бүрийн амьдралд Эрүүгийн хууль хамаарах шаардлага үүсэхгүй. Гэтэл хүн гэрээсээ гараад нийгмийн харилцаанд орох, жижиг худалдан авалтаас орон байр, өмчтэй холбоотой худалдан авалт, гэр бүлтэй болох, өв залгамжлах, аж амьдралаа зохицуулахтай холбоотой өдөр тутмын хүн хоорондын бүх харилцаа Иргэний хуулиар зохицуулагдана. Тэгэхээр энэ суурь хуулийн доголдож байгаа асуудлуудыг тодорхойлж, түүнийг цаг үетэйгээ нийцүүлэн сайжруулах нь Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангах, улмаар хүн төвтэй, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Нэг Эрүүл Мэнд" үзэл баримтлалын хүрээнд АНУ-тай хамтран ажиллана

    "Нэг Эрүүл Мэнд" үзэл баримтлалын хүрээнд АНУ-тай хамтран ажиллана