Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө

Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. 

-Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Үүний дотор шугам сүлжээний засвараас үүдэн халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байгаа. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуй нэгж аравдугаар сарын 1-ээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний дагуу халаалтыг нь өгч эхлээгүй байна.

-Сургууль, цэцэрлэгийн 13 барилгын гаднах болон доторх инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай ч мөнгөгүй гэж байна. Засвар хийж чадахгүй бол эдгээр байгууллага өвөл хөлдөх үү.  Асуудлыг яаж шийдэх вэ?

-Ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгүүдийн шугам сүлжээ их муудсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлуудын талаар хэлэлцдэг. Ийнхүү тухайн жилийн өвөл хүндрэл үүсэж болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын шугам, сүлжээг Засаг даргын нөөц хөрөнгөөс төсөв гарган засварладаг. 2017-2020 оны хооронд нийт 113 сургууль, цэцэрлэгийн шугам, сүлжээг зассан байна. Ингэснээр өвөлдөө ямар ч шугам, сүлжээний асуудалгүй өвөлждөг юм. Энэ жил 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээнд засвар хийх хэрэгтэй гэх тооцоо гарсан. Засвартай холбоотой санхүүгийн асуудлууд төсвийн тодотголоор шийдэгдэнэ. Эдгээр барилгыг дотор нь эрэмбэлэн шат дараалалтайгаар засварлаж байгаа. Тус 13 барилгын халаалт хэвийн ажиллаж байгаа. Гагцхүү өвөл шугам, сүлжээнд нь гэмтэл, хүндрэл үүсэж магадгүй гэх үүднээс болгоомжилж, засвар хийхээр жагсаалтад оруулсан юм.

-Давс болон бодисын тендер зарлан, шалгарсан компанитай гэрээ байгуулсан. Хэдэн тонн давс, бодис импортлон нийлүүлэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ нийт 4200 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 4000 гаруй тонн давс нөөцөлдөг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 500 гаруй тонн давсны нөөцийн үлдэгдэлтэй байна.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2000 тонн тусгай зориулалтын бодис, 600 тонн давс авахаар тендер зарласны дагуу гүйцэтгэгч байгууллага нь шалгарсан. Үүний дагуу аравдугаар сарын 25 гэхэд ОХУ-аас шаардлагатай давс, бодисыг оруулж ирэх ёстой гэж заасан байгаа. Мөн дүүргүүд рүү харьяа орон сууцны доторх зам, туслах замуудын арчилгаа бүрэн шилжих бөгөөд дүүрэг өөрийн хөрөнгөөр замын арчлалтыг шийднэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Солонгосын Итаевон метроны буудлыг “Squid Game” цувралын тоглоомын талбай болгожээ

    Солонгосын Итаевон метроны буудлыг “Squid Game” цувралын тоглоомын талбай болгожээ