Доктор О.Мөнхсайхан: Б.Чимид агсан хууль дээдлэх ёсны 12 шинжийг тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой

Доктор О.Мөнхсайхан: Б.Чимид агсан хууль дээдлэх ёсны 12 шинжийг тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой

Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Б.Чимид агсны 90 насны ойд зориулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор өнөөдөр /2024.12.05/ зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын тухай илтгэл тавилаа.

      Б.Чимид агсны олон шилмэл туурвилуудын нэг болон уг ном “Ихэс дээдэс, хүн бүрд хандсан дөрвөн өчил” гэсэн тайлбар гарчигтай бөгөөд “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн дөрвөн бүлэгтэй.

Уг номын агуулгыг товчлон шинжилсэн илтгэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор О.Мөнхсайхан монголчуудын төрт ёс, хууль дээдлэх ёсыг Б.Чимид агсан хаант ёс, социалист чиг баримжаатай Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт буюу хууль цаазат ёс хэмээн гурван их үед ангилж үзсэнийг дурдав. Б.Чимид агсан номдоо “Монгол дахь хууль дээдлэх ёсны үзэл санаа нь “Rule of law” буюу “эрх зүйт ёс”-ны, “Rechtsstaat” буюу “эрх зүйт төр”-ийн нэгэн хувилбар гэж болно” гэж бичсэнийг тэрбээр эшлээд, хууль дээдлэх ёс хэрэгжиж байгаа, эсэхийг нягтлах 12 шинжийг нарийвчлан тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой гэсэн юм.

     Үндсэн хуулиар Монголын нийгмийн улс төр, эдийн засаг, нийгэмшил, соёл оюуны үндэс шинэчлэгдсэн, мөн Үндсэн хуулийн гүйцэтгэх чиг үүрэг өмнөх нийгмийнхээс эрс өөрчлөгдөж, өсөн нэмэгдсэн гэх суурь шалтгаануудаар Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс нөхцөлдөх бөгөөд энэ нь хууль дээдлэх ёсны суурь болохыг Б.Чимид агсан номдоо тодорхой тайлбарласан байна. Үндсэн хуулийн чиг үүргийг холбогдох заалтаас эшилж нэг бүрчлэн тайлбарласны дотроос ард түмний туйлын хүслэн (ideal)-г тодорхойлох чиг үүргийг доктор О.Мөнхсайхан илтгэлдээ онцлон авч үзсэн юм. Нийгэмд оршин буй өөр өөр үзэл бодол, ард олны хүсэл зоригийг аль нэг нам, ямар нэгэн шашин бүхэлд нь төлөөлөн нэгтгэх боломжгүй бөгөөд түүнийг гагцхүү “Үндсэн хуулиар томъёолж, дагуулахаас өөр арга зам одоогоор нээгдээгүй”-г Б.Чимид агсан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номдоо тов тодорхой бичжээ.

Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан процедур болон гол агуулга нь түүнийг дээдлэн шүтэх нийгэм, сэтгэл зүйн үндэслэл болно гэдгийг доктор О.Мөнхсайхан уг номоос дүгнээд, Б.Чимид агсан Үндсэн хуулийг дээдлэх үзэл, дадлыг суулгах 10 аргыг 2006 онд санал болгосноос албан бус сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ойлгож дэмжих итгэл үнэмшил, соёл хандлага бий болгох, мушгин гуйвуулж, буруу ташаа тайлбарлахыг хүлцэн тэвчихгүй байх, Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэж, чандлан сахиулах Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг “үндсэн хуульчилсан акт”-аар дэлгэрүүлэн тогтоох, нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн аль нэг нам, бүлгийн явцуу сонирхол, албан тушаалын төлөөх шохоорхолд автахгүйгээр онол-мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан, ард түмний олонхын санаа бодол, олон намын зүй ёсны нийтлэг сонирхолд буюу ашиг сонирхлын огтлолцолд тохирсон зайлшгүй” тохиолдолд л хийж болох тухай дөрвөн аргыг тусгайлан тайлбарлаж ярилаа.

     Процедур талаасаа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хангалттай судалгаанд тулгуурлан мэргэжлийн түвшинд боловсруулж, иргэдийг өргөнөөр оролцуулж, улс төрийн зөвшилцлийг хангаж, нээлттэй, чөлөөтэй хэлэлцүүлж, Улсын Их Хулаар гурваас доошгүй удаа хэлэлцүүлэг хийх, дөрөвний гурвын саналаар буюу өндөр босгоор, холбогдлох хуулийг чанд баримтлан, хангалттай дэмжлэг бүрдсэн уур амьсгалд хүлээн зөвшөөрөгдөх легитим шинжийг хангаж батлах, агуулга талаасаа, уг нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх ёстой гэж үзэж байсныг нь тэрбээр эш татан дурдаж, 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг таашаагаагүйг олон баримтаар өгүүлэв. Үндсэн хууль тогтвортой байж, түүнийг танин мэдэж, тууштай сахин биелүүлснээр хүн үндсэн эрхээ баталгаатай эдэлж, Монгол төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл хангагдана гэж Б.Чимид агсан захиж үлдээснийг тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна

    Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна