Тэгш эрх, шударгаар шүүлгэх эрх, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагч сэдвээр хичээл заав

Тэгш эрх, шударгаар шүүлгэх эрх, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагч сэдвээр хичээл заав

Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургалт (2024.12.08) Төрийн ордонд боллоо.

Сургалтын эхэнд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид “Тэгш эрх” сэдвээр хичээл заалаа. 

       Тэрбээр, тэгш эрхийн хандлагыг мэдрэх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлах шалтгаан нөхцөл, үүнтэй холбоотой олон улсын баримт бичиг, хүний эрхийн суурь зарчмууд, эрх тэгш байдал, тэгш эрхийн зарчмын хууль зүйн агуулга, тэгш эрхийн зарчмын нарийвчилсан заалт ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хорилгох талаар хөндөж, оюутан залууст дэлгэрэнгүй танилцууллаа.

12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгосон учир шалтгааны талаар тэрбээр, 1948 онд  50 сая хүний амь нас үрэгдсэн дэлхийн II дайны түүхээс хүн төрөлхтөн ухаарал, сургамж авч, 50 улс орон хамтын үнэт зүйлүүдийг бүтээе хэмээн “Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг” баталсан байдаг. Үүний оршилд “Хүн бүрд өрлөг сэтгэл заяасны учир бид бие биедээ ахан дүүсийн ёсоор хандъя” хэмээсэн нь ухамсартай хүн гэдэг нинжин сэтгэлтэй, бусдыг хүндэтгэх, зэрэгцэн орших эв найртай байж чадахуйц хэмжээнд байх ёстой  гэдгийг л хэлсэн хэрэг гээд хүний эрхийн суурь зургаан зарчмыг танилцуулсан.

       Мөн тэрбээр, хууль тогтоох, хууль хэрэгжүүлэхэд тэгш байдлын зарчмыг хангахыг бид сануулж байх ёстой. Тэгш байна гэдгийг бид 50, 50 граммаар жинлэх тухай ойлголт биш, харин тус тусад нь хэрэгцээ шаардлага, дэмжлэгийг үзүүлэх тухай асуудал.  Энэ асуудал хууль тогтоогчид, хууль хэрэгжүүлэгч гүйцэтгэх эрх мэдлийнхэн, шүүх зэрэг бүгдэд хамаатай ойлголт. Учир нь тэгш эрхийн цаана, нас, хүйс, амьдарч байгаа газар, эрхэлж буй ажил гээд ялгаатай асуудал олон бий. Тэр ялгаатай хүмүүст бид боломжийг нь адилтгаж өгөх ёстой. Хүн бүрийн гарааны нөхцөл адилгүй гэдгийг төр бодож үзээд тэрхүү хамгаалалтыг хууль шийдвэртээ тусгаад хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж хуульд заасан. Энэ зарчмын цаана нийслэл, дүүрэг, аймаг сумын бүх хүүхдэд адилхан стандарт байх ёстой. Үүн дээр нэмээд сургуулийн орчин нөхцөл, эцэг эх, хүүхдийн асуудал ижил гарааны нөхцөлтэй байхад төр анхаарч стандартын боловсролыг бүх хүүхдэд олгох ёстой хэмээн тайлбарлаж байлаа.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Шударгаар шүүлгэх эрх”-ийн талаар хичээл заалаа. Тэрбээр энэ хичээлээр шүүх, маргаан таслах байгууллагын өмнө тэгш байх эрх, эрх бүхий, бие даасан, төвийг сахисан шүүхээр шударгаар, нээлттэй шүүлгэх эрхийн агуулгыг хөндсөн юм. Шүүх болон маргаан таслах байгууллагын өмнө эрх тэгш байна гэж юуг хэлж байгаа юм бэ гэдэг агуулгыг сургалтад оролцогчдод тайлбарлахдаа, томоохон компанитай хэн нэгэн маргах боллоо гэхэд зөрүүтэй байдал үүсэж болзошгүй. Тухайн компани хамгийн сайн хуулийн фирмүүдийг хөлслөөд авсан байхад эсрэг тал нь  хууль зүйн туслалцаа авах чадваргүй байх жишээтэй.  Энэ нь харагдах байдлаасаа тэгш бусын зөрүүтэй мэт. Харин энэ байдлыг тэгшитгэх оролдлогыг Үндсэн хууль болон бусад хуулиараа Монгол Улс зохицуулсан байна. Бид шүүх, маргаан таслах байгууллагын өмнө эрх тэгшийн талаарх асуудал ярихад эхлээд шүүхэд хандах эрх нь бодитой, нээлттэй боломжтой байх ёстойг ойлгох хэрэгтэй хэмээгээд энэ талаарх кейсийг танилцуулж байлаа.

Мөн тэрбээр, шүүхэд хүний эрхийн зөрчлийг хүлээж авч шалгаж хэрэг бүрдүүлдэг. Таны шүүхэд хандах эрх чөлөө, бодит байдлаар хүршгүй, хэцүү зүйл биш гэдгийг онцолж байсан юм. Шүүх нь тал засдаггүй, тал хардаггүй буюу төвийг сахисан байх нь хоёр шаардлагаас бүрддэг. Юун түрүүнд, шүүгчийн шийдвэр өөрийнх нь хувийн урьдчилж тогтсон үзэл хандлага болон хэлбийлтэд автахгүй байх төдийгүй шүүгч өөрийн шийдвэрлэх гэж буй тодорхой хэргийн талаар урьдчилан тогтсон үзэл бодолтой байх, эсхүл нэг талыг дордуулахуйц байдлаар нөгөө талын сонирхлыг зүй бусаар дэмжсэн үйлдэл хийх ёсгүй. Хоёрдугаарт, маргаан таслах байгууллага нь жирийн иргэд, ажиглагчдад төвийг сахиж буй нь харагдаж, мэдрэгдэх ёстой хэмээн төвийг сахисан шүүхээр шударгаар, нээлттэй шүүлгэх эрхийн агуулгыг хөндсөн юм.

Сургалт “Энхийг цогцлоох хүрээлэн”-гийн захирал Б.Болорсайханы “Хүүхдийн эрх: хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр үргэлжилсэн. Тэрбээр оролцогчдод тухайн нийгэмд танд өсөн дэвжих боломж байгаа юу эсвэл хавчиж гадуурхагдаж байна уу гэдгийг харах талаарх интерсекцийн хүрд болон хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэхийг тусгайлсан аргаар үзэх шалгуурын талаар тайлбарлан таниулахын зэрэгцээ хүүхдийн эрхэд суурилсан хандлага, хүүхдийн эрхийн талаарх олон улсын байгуулагын тунхаглал, баримт бичиг, ялгаварлан гадуурхахыг хориглосон хэм хэмжээ зэрэг агуулгыг хөндөж байлаа.

Түүнчлэн Б.Болорсайхан өнөөдрийн сургалтын ач холбогдол нь хүний эрхийн талаарх ойлголт мэдээллийг авч, түүнийхээ мөрөөр ямар арга хэмжээ авахыг шаарддаг болбол хүний эрхэд суурилсан бодит хандлага илэрч байгаа хэрэг гэдгийг онцолж байсан.

Мөн дэлхий нийтэд XII зууныг хүртэл хандивт суурилсан хандлага хүчтэй байсан бол  үүнээc хойш төрийн зүгээс олон хүн жаргаж байвал цөөн хүн зовох нь байх асуудал хандлага нийгэмд давамгайлж, улмаар 1990-ээд оноос эрхэд суурилсан хандлага гарч ирсэн хэмээгээд энэ талаарх кейсийг ярьж оюутнуутан залуустай санал солилцож, тайлбарлаж байлаа.

    Тэрбээр сэдвийн хүрээнд хүүхэд томчуудаас хамааралтай байгаа энэ үед ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа хүүхдэд үр нөлөөтэй, эерэгээр туссан байх ёстой гэдгийг ямагт санаж явах ёстой гэдгийг онцлон дурдсан.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвээр хичээл заалаа. Хичээлийн агуулга нь хүний эрхийг хамгаалагч болон хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, тусгай журам, баримт бичиг, хууль тогтоомж хүний эрхийг хамгаалдаг тогтолцоотой улс орнуудын талаар болон хүний эрх хамгаалагчдын зөрчигдөж буй эрхийн асуудал, Монгол Улсын хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын талаар дэлгэрэнгүй танилцуулахад чиглэж байлаа.

     Тэрбээр энэ үеэр хүний эрх хамгаалагчийн амь нас, бие махбодод халдах, заналхийлэх, нэр төр, алдар хүндэд халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим хэлбэрээр халдлагад өртөх, мэдээлэл авах боломжийг хязгаарлах, мэдээлэл өгөхөөс татгалзах, үйл ажиллагааг нь үгүйсгэх, үл ойшоох, төвөгшөөх,төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргах, ялгаварлах, шударга бус хандах, цалин, нийгмийн халамжийг хязгаарлах, үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарлах зэргээр эрхийг нь зөрчсөөр байгааг онцлон тэмдэглэв. Мөн хүний эрхийг хамгаалах нь албан тушаал биш үйлдэл гэдгийг онцлоод энэ үйлдэл нь хүчирхийллийн бус аргаар буюу тайван замаар хийгдэж байж сая хүний эрх хамгаалагч болно гэдгийг залууст тайлбарлалаа.

Мөн УИХ-аас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар хүний эрх хамгаалагчийн эрх, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, тэдний гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм бий бүрдснийг дурдаад  хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж буй гэж байлаа.  Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 14 зүйл заалттайг дурдаад уг хуулийн 9.2-т Цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг таслан зогсоох, түүнийг өөрийнх нь зөвшөөрснөөр, эсвэл аюул эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авна гэснийг танилцуулав.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

    Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ