Эх дагиныг дурсах “Эрхэмсэг” хамтлагийн хүндэтгэл

Эх дагиныг дурсах “Эрхэмсэг” хамтлагийн хүндэтгэл

Улсын эх дагина Ц.Дондовдуламын мэлмий гийсний 150 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бид улс даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг.

   Гэхдээ энэ өдөр Эх дагина Ц.Дондовдулам хатны байгуулсан гавьяаг эрдэмтэн судлаач, музей, шашны байгууллагууд зэрэг хүрээнд, мэдэх хэсэгхэн хүмүүс л анхаарал хандуулж, ач холбогдол өгч ирсэн үү гэхээс ихэнх хүмүүс энэ талаар сайн мэддэггүй.

Өнөөдөр бид эвтэй байж, улс орноо гэсэн чин сэтгэлтэй, түүнээ харуулсан зөв шийдвэр, үйлдлийг эрхэмлэн хэрэгжүүлж байж л тэр эх оронч сэтгэлгээг хойчдоо хоногшуулж үлдээнэ. Үүний тулд өвөг дээдсийн төр, түмнээ удирдах ухаанаас өчүүхэн ч болтугай суралцах, туулсан замнал, хийсэн үйлийг санан бодож тунгаах л ёстой гэж багш хүнийхээ болон уран бүтээлч хүний хувьд боддог.

     Тиймээс Улсын эх дагина Ц.Дондовдулам хатны үйлсийг таниулах санал санаачилгад бид уран бүтээлээр нэгдэх, үүнд манай эмэгтэй мэргэжлийн бүжигчдийн “Эрхэмсэг” хамтлаг мөн 15 жилийн ойгоо угтан оролцож бүжгэн тахил өргөх саналыг Зүүн хүрээ Дашчойлин хийд, тус хамтлагийнханд хүргэсэн. “Эрхэмсэг” хамтлаг бол Монголынхоо их хатдын цэцэн ухаан, эр зориг, гоо сайхан, баатарлаг гавьяаг Их театрынхаа уран бүтээлээр дамжуулан сэтгэлд хүргэсэн, мөн их эрэл хайгуул хийж ажилладаг онцлогтой мэргэжлийн чадварлаг бүжигчдийн хамтлаг. 

Иймд соёлын өв, гар урлалыг хөгжүүлэх, ном бүтээлийг өвлөн уламжлуулах, өнчин хүүхдийг асран нигүүлсэх хийгээд тусгаар улсынхаа байр суурийг бэхжүүлэхэд эрдэм, ур ухаанаа дайчилсан Эх дагинаа өнөө цагт бид мартаж үл болох, Эх дагины аймаг гэж нэрлэгдэж байсан энэ энерги шингэсэн газар орных нь дэргэд нь бид энэ бүжгэн тахил болох тоглолтыг хийвэл гэсэн саналыг Эрхэмсэгийнхэн уриалгахан хүлээн авч, Хийдийн удирдлага, хамт олон ч мөн дэмжсэн. Өнөөдөр түүхэн дурсгалт энэ байшин балгас шиг болсон байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. 

Тоглолтын маркетингаа Эрхэмсэгийнхэн өөрсдөө хариуцаж байгаа. Харин бидний хувьд шашны талаарх оролцоо болон маш сайхан орчныг мэдрүүлэхэд хамтран ажиллана. Нэмж хэлэхэд бид Гэрэлт зул хөгжмийн тоглолт /candle concert project/ төслийг энэхүү бүжгэн тахилын нэгэн эд эс болгон эхлүүлж байгаа юм. Хүмүүст маш гоё мэдрэмжийг өгдөг энэ тоглолтууд гадаадад cүм, түүхэн дурсгалт газруудад зохион байгуулагддаг онцлогтой. Бид монгол үзэгчдэдээ болон гадны жуулчдад зориулж энэ төслийг хэрэгжүүлнэ, мөн бусад улс орны энэ тоглолтод нь оролцох ажлыг төлөвлөн ажиллаж байна. Гадаадад амжилттай ажиллаж уран бүтээлээ хүргэж байгаа уран бүтээлчдээс ч монголдоо хийх тоглолтод минь ирж оролцохоо илэрхийлсэн гээд бидэнд цаашид хийх ажил их байна даа. 
     Энэ цаг мөчид шинэ жил гээд хүн бүр л сэтгэл нь догдолж, амьдралынхаа сайхан дурсамжтай өдрүүдийг үлдээхийг хүсэж байгаа байх. Оюун санаа, мэдрэмжийг цогцлоосон “Эрхэмсэг оршихуй” бүжгэн тахил өргөх тоглолтын ард шилдэг хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээчид, дуу, гэрэл, тайзны мэргэжлийн хүмүүс дэмжин хамтран оролцож байгаа. Энэ үдэш ердөө л 100-аад хүн л оролцох боломжтой тул та бүхэн энэ боломжийг бүү алдаарай, тасалбараа тус хамтлагтай холбогдож аваарай. 
Дашрамд дурдахад бид Монголынхоо соёлын өв, түүхэн уламжлалыг хамгаалах, сурталчлан таниулах үйл ажиллагааг 20 гаруй жил хэрэгжүүлж байгаа туршлага дээрээ тулгуурлан өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бурхны шашны сургаал ном, ард түмний билэг авьяас, эрдэм ухаан, уламжлалт зан үйл, арга барил, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дотоод, гадаадын иргэд, жуулчдад хүргэх, нийгэмд ёс суртахууны эерэг хандлагыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор Зүүн хүрээ Дашчойлин хийдтэйгээ хамтран ажилладаг. Соёлын өвийг хамгаалах, түгээх танин мэдэхүйн сургалтаас гадна “Эхийн ачийг санахуй” шашин, урлагийн тоглолтыг 3 жил дараалан тус хийд оронд зохион байгуулсан нь олон сайхан хүмүүсээс урмын үг хүртэж, үүндээ хичээж ажиллаж байна. 

 

 

Бямбасүрэнгийн Баасансүрэн
“Этүгэн” уран бүтээлийн нэгдлийн ахлагч, 
МУК-ийн багш, урлаг судлалын докторант, “Бодь мөрийн жим” ТББ-ын гишүүн

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 2 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

    Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна