УОК: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах үүрэг өглөө

УОК: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах үүрэг өглөө

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.17/ боллоо.

    Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17.913 өрх, 7.329 толгой мал отор нүүдэл хийж байна. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалын дагуу УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

   Улсын хэмжээнд нийт  6599  хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8  тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд 73 хувьтай байна.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байгаа бөгөөд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь хүлцэх агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна.

      Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна. Нийслэлд гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50,2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202.626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 “Тавантолгой түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлшний стандартыг 2022 онд шинэчлэн баталсан байна. Мөн шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон шахмал түлшний чанарын хяналтыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудаар хийлгэж байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд нь угааж ангилсан нүүрсний завсарын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс мидлинг юм. Энэ нь техникийн шаардлага MNS 6226:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт ороогүй бөгөөд түүхий эд найрлага нь өөрчлөгдөөгүй талаар салбарын мэргэжилтнүүд  мэдээлэв .
 Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг өглөө.


Үүнд:
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах, хорооноос гарсан шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, арга хэмжээний үр дүнг Засгийн газарт танилцуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;
- Утаа, агаарын бохирдол, шороо тоосны бохирдлын хэмжээг нарийвчлалтай тогтоох нийслэлийн шуурхай штабыг байгуулан ажиллуулах, гэр хороолол тэр дундаа зорилтот айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зохион байгуулалтыг хийх, эдгээрт эргэн хяналт тавьж ажиллах, мөн дугуй, хог, хуванцар сав түлж байгаа зэрэгт хяналт тавих,
- Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих, үүнд төрийн албан хаагчдын дэмжлэгийг авч оролцуулах, энэ талын зөвлөмж зөвлөгөөг иргэд олон нийтэд түгээн мэдээлэх;
- Агаарын бохирдлыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр урт, богино дунд хугацааны төлөвлөгөө гаргах, энэ талын мэдээллээр иргэдийг хангах;
- Агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, тост өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалтыг бууруулахад анхаарч ажиллах, бага насны хүүхэд болон өндөр настангуудыг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх бодлого, төлөвлөгөө гарган ажиллах,
- Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч, хяналт тавих;
- Тавантолгой түлш ХХК гадна дотоодын эрдэмтэн судлаачдын багын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхийн эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулах, гарсан үр дүнг 14  хоногийн дотор эргэн мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Тамхин бүтээгдэхүүний татварын тухай мэдээллүүдийг сонсож, үйл ажиллагааны удирдамжийг баталлаа

    Тамхин бүтээгдэхүүний татварын тухай мэдээллүүдийг сонсож, үйл ажиллагааны удирдамжийг баталлаа