Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.20/ хуралдаан 10 цаг 02 минутад, гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж томилохоор заасан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарын бүрэлдэхүүнтэй байгуулсныг танилцуулгадаа онцлов.

    Ажлын хэсэг Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгуулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг парламент.мн цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, шинжлэн судлах, нэр дэвшигч тус бүртэй ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах, сонсголын тайлан гаргах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн тодорхой үе шатны хүрээнд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулсан гэлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт, материалыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд 2 хүн материалаа ирүүлсэн. Ажлын хэсэг хүсэлт, материалыг хүн тус бүрээр хэлэлцэн хууль тогтоомжид заасан шаардлага хангасан гэж үзэн тус 2 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн шийдвэрийг гаргасан болно гэдгийг санал, дүгнэлтдээ дурдсан байлаа.

     Сонгон шалгаруулалтад 2 нэр дэвшигч оролцсон бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд хүргүүлэх заалтын дагуу нэр дэвшигч Самдангийн Энхбаатар, Машлайн Алтан-Очир нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан. Хууль зүйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсголын тайлан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэнийг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулгадаа онцолж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, А.Ганбаатар, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд нэр нэвшигчид амжилт хүсэхийн зэрэгцээ хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг эл албанд томилох нь хэр оновчтой эсэхийг Байнгын хорооны даргаас лавлав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд хамгийн түрүүнд бодлогын шинжтэй ямар арга хэмжээ авах талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал энэ албан тушаалын босго маш өндөр байх ёстойг онцлоод хуульч хүний хувьд мэргэжлийн ур чадвараа хэр үнэлдэг талаар тодруулав.

Нэр дэвшигч С.Энхбаатар хариултдаа, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн итгэлийг даасан байгууллага байх ёстой гээд эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хангадаг тул шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдан ажиллах тэрхүү нөхцөл, боломжийг хангах хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоог хангаж ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг баклавр, магистр, Австрали улсад олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг тус тус хамгаалж, 1999 оноос төрийн албанд мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, орлогч дарга, агентлагийн даргаар ажилласан. Энэ хүрээнд хууль, эрх зүйн хүрээнд хуулийн зөвөлгөө өгөх, хуулийн төсөл  боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр  ажиллаж байсан туршлагатай хэмээн хариулж байв.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу ажиллаж, энэ талаарх товоо тогтоож, хэвлэлийн мэдээллийн байгууллагуудаар 21 хоногийн хугацаанд зар түгээн, бүртгэлээ хийсэн. Хоёр нэр дэвшигч материалаа өгсөн бөгөөд шүүгч бус гишүүнийг сонгох шалгаруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд энэ удаа шүүгч, прокурор зэрэг хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг сонгон шалгаруулах журмын дагуу ажилласан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь дэмжив. Энэхүү санал дэмжигдсэн тул“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ГЕГ: "Сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом" гэж гаальд мэдүүлсэн бараанд амьд могой, яст мэлхийг нуусан байна

    ГЕГ: "Сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом" гэж гаальд мэдүүлсэн бараанд амьд могой, яст мэлхийг нуусан байна