Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.

     Энэ журмын дагуу зургаа  дахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

ОБЕГ-ЫН ХАРЬЯА ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ,  АХЛАГЧ Г.МӨНГӨНШАГАЙ 

Ахлагч Г.Мөнгөшагай нь Онцгой байдлын байгууллагад тав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр 2024 онд гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ 41 хүний амь насыг авран хамгаалж, таван буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, холбогдох байгууллагад хүлээлэгн өгч, дөрвөн нэгж техникийг үерийн голомтоос татан гаргасан. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн12 дугаар хороо Биокомбинатад болсон үерийн голомтоос 33 иргэний амь насыг аварсан бол Сонгино хайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын  нүхэн гарц аадар борооны улмаас үерийн усаар дүүрч автомашин болон төмөр замын зорчих хэсэг хаагдсан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, зургаан автомашин татан гаргаж, 17 иргэний амь насыг аварч, усыг сорууах ажлыг гүйцэтгэн, зорчих хөдөлгөөнийг хэвийн болгосон. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцож, Хэнтий аймгийн Батширээт сум “Онон” голд осолдсон хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг эрэн хайх ажиллагаа мөн үерийн усанд осолдсон  автомашиныг татан гаргах ажиллагаануудад нийт 29 хоног үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 13 хороонд “Хилэм” загас үржүүлгийн нуурт Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын гүний усны сургалтын хотхоныг барих ажиллагаанд манлайлан оролцож,  Үндэсний аврах бригадын байрлалд сургалтын зориулалтаар ашиглах мөсөн хана болон ханан хадны авиралтын цамхаг, гүний усны цооногийг санаачлан салбарын аврагч нарын хамтаар хийж ашиглалтад оруулсан зэргээр үндсэн үүргээсээ гадна албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

НОБГ-ЫН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН САЛААНЫ ЗАХИРАГЧИЙН ТУСЛАХ, АХЛАХ АХЛАГЧ Э.ЭНХБАТ

Ахлах ахлагч Э.Энхбат нь Онцгой байдлын албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2024 онд гал түймрийн 128 удаагийн дуудлагаар 52 цаг 25 минут ажиллаж,  утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.  Мөн Улаанбаатар хот орчмын гол, тогтоол усанд иргэд, живж осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 156 удаа гүйцэтгэж, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал тараах, сэрэмжлүүлэг яриа хийх, хороотой бүсэд байрласан машиныг гаргах зэрэг ажлыг гүйцэтгэх хугацаандаа 69 иргэнийг үерийн усанд живэхээс урьдчилан сэргийлж ажилласан юм. Түүнчлэн өөрийн хариуцсан Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр  хорооны айл өрхөд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай  хуулиудын хэрэгжилт, галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 850 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй  231 зөрчил илрүүлж,  56 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусдыг зөрчлийг арилгуулах арга хэмжээг зохион байгууллаа. Мөн Чингэлтэй дүүргийн 7, 8, 12, 17, 18 дугаар хорооны гудамж талбай, булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч хөлдөлт үүссэн голомтод  айл өрхийн хашаа, гудамж талбайд тогтсон мөсийг цэвэрлэж, суваг шуудууг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн зэргээр үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.

ХОЙД БҮСИЙН ТӨВ-ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 56 ДУГААР АНГИЙН АВРАГЧ-ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАХ АХЛАГЧ Э.ЭРДЭНЭБАТ

Ахлагч ахлагч Э.Эрдэнэбат нь Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр 2024 онд аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Гранд гарден хотхон”-д гарсан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 хүний амь нас, “ЦАХ” маркет худалдааны төвд гарсан гал түймрийн дуудлагаар ажиллаж, 105 түрээслэгчийн тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн гэр хорооллын айл өрхүүдийг галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зургаан багийн 915 өрхөд шалган туслах, зөвлөн зааварчилгаа өгсөн байна.

Түүнчлэн анги байгууллагын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад манлайлан оролцож, ангийн тавиулангийн багананд гал унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмжээр үзүүлэн хийж, амьсгалын бие даасан төхөөрөмжийг агаараар цэнэглэх өрөө, Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагчийн өрөөг бүрэн засварлах, Төрийн далбааг мандуулах хүндэтгэлийн тавцанг шинээр хийж, хамт олны ажилд манлайлан оролцсон юм.

СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН БҮЛГИЙН ДАРГА, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЛАГЧ, ДЭСЛЭГЧ Ө.БАТ-ОЧИР

Дэслэгч Ө.Бат-Очир нь Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2024 онд 61 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 165 хүний амь насыг авран хамгаалж, буцалтгүй 4 нэрвэгдэгчийг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн хээрийн түймрийн дөрвөн удаагийн дуудлагаар ажиллаж, ард иргэдийн 5 ханатай гэр-2, өвөлжөө хашаа-5 буюу нийт 68 сая төгрөгийн эд хөрөнгийг  түймрийн аюулаас авран хамгаалж чадлаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ковштой тусгай зориулалтын техник ашиглан Сүхбаатар, Асгат сумдын Онцгой комисстой хамтран хаагдсан төв замын нийт  300 орчим км замын цасыг ковшоор хусаж, хагалан зам гаргах ажлыг шуурхай зохион байгуулж, малчид, ард, иргэд болоод тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлсэн юм.

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН УЛИАСТАЙ СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 43 ДУГААР АНГИЙН ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ, АХЛАХ АХЛАГЧ М.ОЧИРБАТ

Ахлах ахлагч М.Очирбат нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр 2024 онд нийт 24 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 40 иргэний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт болсон үерийн дуудлагаар ажиллан, гэртэй гацсан дөрвөн иргэнийг аюулгүйн талбайд гаргаж, тухайн нутаг дэвсгэрийг сэргээн босгох лаг шаврыг цэвэрлэх, зөөх ажлыг 18 хоног зохион байгуулсан юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нуурын мөс цөмөрч, ачааны автомашин суужээ

    Нуурын мөс цөмөрч, ачааны автомашин суужээ