Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна

Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна

НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулаад байна.

Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон камеруудын ашиглалтыг сайжруулах зэрэг олон давуу талтай болж байна. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяатай ярилцлаа.

-2024 онд нийслэлийн теле камерын нэгдсэн төв болон 9 дүүргийн теле камерын хяналтын дэд төвийг бий болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ажлын явц ямар байна вэ?

-НЗДТГ-аас дүүргүүдийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төв байгуулах ажлын хүрээнд Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүргийн дэд төвүүдийг шинээр байгуулсан, одоо системийн туршилтууд хийгдэж байна. Харин Сүхбаатар дүүргийн дэд төвийн барилгын ажил явагдаж байгаа, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул ажлын явц бага зэрэг хойшлогдсон, тус гурван дүүргийн эрчим хүчний барилга угсралтын ажлыг улсын комисс хүлээн авах ажил хүлээгдэж байна. Улсын комисс ажиллаж хүлээн авсны дараа ашиглалтад ороход бэлэн болсон.

-Камерын хяналтын дэд төвүүдэд ямар камерууд холбогдох вэ?

-Дүүргүүдийн хэмжээнд одоо байгаа төрөөс тавьсан бүх төрлийн камерууд, гэр хорооллын гудамжны камерууд, нийтийн орон сууц, СӨХ, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвүүдийн хяналтын камерууд, хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын камерууд гээд бүгд камерын дэд хяналтын төвүүдэд холбогдож, цааш нэгдсэн удирдлагын төв рүү холбогдож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. 9 дүүргийн камерын хяналтын дэд төвүүд нэгдсэн удирдлагын төвтэй холбогдож, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүдийн камерыг бүрэн удирдах боломжтой. 9 дүүрэг хоорондоо хяналтын камерын бичлэгээ солилцох боломжтой. Хэрэглэгчийн хувьд зөвхөн тусгай хүчний чиг үүргийн байгууллагууд болон шаардлагатай бусад байгууллага өөрсдийн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд системийг ашиглаж болно.

Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээнэ

-Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг хэзээ нээх вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд дүүргийн Засаг даргын дэргэд камерын хяналтын дэд төв, нийслэлийн Засаг даргын дэргэд нэгдсэн удирдлагын төв байгуулахаар тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээхээр төлөвлөн  ажиллаж байна.

-Камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагааг энгийнээр тайлбарлавал?

-Өмнө нь нийслэл, дүүрэг, хороонд нэгдсэн системгүй олон төрлийн үйлдвэрлэгчийн камер, бичлэг хадгалах төхөөрөмж, янз янзын системүүд ашигладаг, стандарт шаардлага хангахгүй, нэгдсэн нэг системд холбох боломжгүй нөхцөл байдалтай, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгдсэн системд холбох, удирдах, ашиглалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн тул дэд төвүүдийг байгуулж, Улаанбаатар хотын камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болгосон. Мөн дүүрэг тус бүрт дэд төвийн үйл ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжийг дүүргүүдийн Засаг даргын дэргэд байгуулахаар Засгийн газрын тогтоолд заасан тул хяналтын камерын ашиглалт илт сайжирна. Өмнө нь хэрэгсэх эзэнгүй камеруудын асалтын хувь маш бага байсан бол цаашид камерын асалт, унтралт, ажиллагаа, арчилгааг дэд төвийн нэгжүүд хариуцаж, камерын ажилласан хугацаагаар нь буюу гүйцэтгэлд үндэслэж санжүүжилт олгох боломжтой болж байгаа юм.

Уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий камеруудыг шинээр суурилуулж байна

-Дэд төвүүдийн дотоод зохион байгуулалт ямар вэ?

-Дэд төв бүр камерын удирдлагын төвд шаардлагатай ханан дэлгэц, серверийн өрөө, сүлжээний төхөөрөмжүүд, видео аналитик хийх боломжтой системүүдтэй болсон. Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломжийг бий болгосон. Дүүрэг бүрийн дэд төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ажиллах юм.

-Улаанбаатар хотын уулзвар, гарц, зам дээр 176 байршилд камер суурилуулж, ухаалаг удирдлагын нэгдсэн системд холбож байгаа шүү дээ. Хаана, ямар зориулалтаар камерууд суурилуулж байгаа вэ?

-2024 онд 176 уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий тээврийн хэрэгслийн дугаар таних, авто замын хөдөлгөөнд хяналт хийх, нөхцөл байдлыг харах, бодит цагийн өгөгдөл цуглуулах, зөрчил илрүүлэх гэх мэт зорилготой нийт 2600 ширхэг камер суурилуулаад байна. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон. Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замаар харах зориулалттай камеруудыг мөн нэмэлтээр суурилуулсан. Тэр олон камерыг хүний хүчээр харж хянаж чадахгүй учраас ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлж, бүх камеруудыг нэгтгэсэн. Камерууд гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн тооллого, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэг төрөл бүрээр ашиглагдах юм.

Авто замыг бүрэн камержуулахаас өмнө зарим уулзвар, гарц замыг хянах боломж хомс байсан

-Авто замыг бүрэн камержуулснаар ямар үр дүн гарч байна вэ?

-Авто замын хөдөлгөөнийг бүрэн хянаж, оновчтой зохион байгуулахын тулд бодит цагийн өгөгдөл, мэдээлэл маш чухал байдаг. Зорчилт хөдөлгөөн бүр цаг үетэйгээ холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Зам дээр суурилуулсан камеруудын тусламжтайгаар зорчилт хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой болсон бөгөөд эдгээр дата, өгөгдөл дээр ажилласнаар гэрлэн дохиог ухаалгаар удирдах, замын хөдөлгөөний түгжрэл, саатал, осол аваарын мэдээллийг цаг тухайд нь мэдэх, олон нийтэд нээлттэй харуулах зэрэг олон давуу талтай.  Мөн гуравдагч эх үүсвэрийн дүрс бичлэгээс боловсруулалт хийх, орчны утаа, дулаан, гал түймэр мэдрэх, хүн, тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөөнийг мэдрэх боломжтой. Бид өмнө нь цөөхөн хяналтын камерууд болон хүний хүчээр тоолдог байсан бол одоо бүх уулзвар, замуудаас явган зорчигчийн тоо, тээврийн хэрэгслийн тоо, нийт зорчилт хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой болсон гэсэн үг.

-Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр камерууд нэмэгдсэнээр зөрчил илрүүлэлт хэр сайжирсан бэ?

-Өнөөдөр бид зам тээврийн осол саатлын мэдээллийг цаг тухайд нь харах боломж бүрдсэн. Өмнө нь уулзвар, зам, гарцыг бүрэн харах боломжгүй байршлууд их байсан. Мөн зам тээврийн зөрчил авто замын түгжрэлд 10-15 хувиар нөлөөлдөг. Түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлж, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа гол зөрчлүүд болох гэрэл дохио зөрчих буюу улаан гэрлээр гарах, явган хүний гарцан дээр зогсох, уулзвар бүрэн нэвтрэх боломжгүй бол уулзварын гол руу орж түгжрэл үүсгэх, давхар эргэж бусдын хөдөлгөөнд саад учруулж осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг эхний ээлжид хяналтын камераар илрүүлнэ. Энэ сарын 25-ны өдрөөс зарим зөрчилд торгууль ногдуулж эхэлсэн. Тэгэхээр авто замын уулзвар, гарцуудыг камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна

    Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна