Таван жил ерөнхий сайд хийж буй Л.Оюун-Эрдэнэ ЯГ ЮУ ХИЙСЭН юм бэ...? 

Таван жил ерөнхий сайд хийж буй Л.Оюун-Эрдэнэ ЯГ ЮУ ХИЙСЭН юм бэ...? 

     Монголчууд улс төрчдөд дургүй. Энэ дургүй байдлыг Л.Оюун-Эрдэнэ “ЗАЛУУ ШИНЭ ҮЕ ИРЛЭЭ” гэж овжин ашиглаж М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгах жагсаал зохион байгуулж, “МАНАН”-г нурааж буйгаа зарлаж байсан нь саяхан санагдана. 

Тэр үед нээрээ л газрын наймаачин, МАНАН-гийн эзэн М.Энхболдыг “унагаачих” юм бол бүх зүйл сайхан болно гэж эгээтэй л бодож, Л.Оюун-Эрдэнийг ард түмэн дэмжиж байв. Худал хэлэхгүй ээ... би ч бас залууст ИТГЭЕ гээд дэмжиж байсан нэгэн.

“БИ ЮУ ХИЙЧХЭВ ЭЭ”... гээд жүжигчин Б.Амарсайхан лаа асааж байсныг эргэн санамаар санагдав. Л.Оюун-Эрдэнэ тэр жагсаалаас хойш олны анхаарлын төвд орж бараг л “ХҮСЭМЖИТ УЛС ТӨРЧ” болсон. 

Шударга тав" нэрээр төрийн эрх мэдэлд хүрсэн Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулах  жагсаал өнөөдөр хотын төв талбайд эхэлнэ

Түүнээс хойш 6 жил өнгөрч Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр ч удаа хийж 6 жил МОНГОЛЫГ УДИРДАЖ байна. Даанч хөөрхий санаа байвч сачий нь хүрэхгүй гэдэг шиг залуу улс төрч Л.Оюун-Эрдэнэ улс эх орныг аваад явчих хэмжээний чадалтай нэгэн биш юм гэдгийг ард түмэн харж, амаа барьж, халаглаж сууна... 

Утааг хар!!!.... Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хийж буй 5 жилд утааг яагаад бууруулж чадаагүй юм. Яг юу хийсэн юм бэ...? Олон хүүхэд угаартаж үхэж, утаанд хордож байхад ерөнхий сайд хийж байсан ...

Хулгайчдыг хар!!!... Журмын нөхөд нь төрөөс хулгай хийж байхад хулгайчидтай яаж тэмцсэн юм бэ? Ямар үр дүн гарав. Хамт ШУДАРГА ТАВ хэмээн жагсаж байсан Т.Аюурсайхан, журмын нөхөр Ж.Мөнхбат нь ТӨРӨӨС ХУЛГАЙ хийж байхад тэр хажууд нь нэг танхимд байж л байсан. 

Ядуурлыг хар!!!... Өдрийн хоолоо дөнгөж аргалж, тал талх, өмх махны төлөө үнийн өсөлтийн эсрэг чадлаараа зүтгэж гүрийж байгаа ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө яг юу хийсэн юм бэ? 

Сүржин мэдэгдэж, даржин хэрэгжсэн 5Ш ажиллагаа нь ямар үр дүнтэй байсан юм бэ? Хэдэн төрийн албан хаагчдыг л халж, ганц, хоёр хүнээр туг тахисныг эс тооцвол ёстой л “ХУД” болсон дог. 

Огцор, огцор гэж жагсдаг иргэд гэнэт л АЖЛАА ХИЙ гээд жагсаж эхлэв. Үнэндээ шинэ үе өөр болоод “АЖЛАА ХИЙ” гэж жагссан юм биш... Л.Оюун-Эрдэнэ “өөрийгөө хүчтэй, миний ард олон түмэн бий... Би ард иргэдтэй нийлээд яавал ч яана шүү...” гэж зарим бүлэглэлүүдэд харуулах гэж зохион байгуулалттай хийсэн жагсаал гэж би дүгнэдэг. Жагсаалаар гарч ирээд хэлсэн хоёрхон үгийг би түүнээс цааш хэдэнтэй сонссон байдаг.

”АМАРГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ”, “АМАЛЖИЙНАА”. Бас дахиад л сонслоо. 

Олон жил бугшсан, хүчирхэгжсэн том бүлэглэлийн эсрэг анх хүчин мөхөстөж байсан байж болох... Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө том бүлэглэлийг толгойлж буй... Түүнд МАН нь байна. Засгийн газар нь байна... Бүх зүйлийг атгаж байна. 5хан сар биш 5 жил атгаж байна... Хийвэл хийгээд, хэрэгжүүлбэл хэрэгжүүлээд, үр дүнг нь үзвэл харагдахаар, амьдрал сайжирвал сайжрахаар хугацаа... 

Даанч... тэр чадсангүй, бас чадах ч үгүй юм байна гэдгийг ч харлаа. 

2024 оны сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ, МАН “мундаг” болохоор ард иргэд олонх болгосон юм биш ээ... Сөрөг хүчин байхгүй, Ардчилсан нам нь арчаагаа алдсан, ХҮН нам нь эрх баригчдынхаа халаасанд орчихсон, бусад нь шалдаа буусан болохоор СОНГОЛТГҮЙ СОНГОЛТЫГ ард иргэд хийсэн юм.

Шинэ он гарлаа... Хавар ч ирж байна. Хаврын улс төр ширүүн эхлэх нь. 5 жил Ерөнхий сайд хийсэн Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ГАНХАЖ эхлэх нь... Нэлээн ширүүн УЛС ТӨРЖИЛТ явагдах нь дээ... 

2019 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгаж байлаа.

2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж байлаа...

Харин 2025 оны нэгдүгээр сард...? 

Нийтлэлийг Төр.мн сайт 
Б.БАДАРЧ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 5
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • иргэн - 1 жил өмнө

    Ажлын ахиц өөрчлөлт байнаа байна. Хамгийн гол нь парламентыг олон намын тогтолцоонд шилжүүлсний үр дүнд олон жил гацсан томоохон таслүүд хөдөлж эхэллээ. Ард түмэн баялагын сангаас хүртдэг болж байна. Бүсчилсэн хөгжлийн суурь баттай тавигдаж, маочид хоршоололд нэгдэж орлого нь нэмэгдэж байна гээд тоочвол ажил байнаа. Мэдээж авилгал хээл хахуул, трөийн болон эрдэс баялагын хулгайч нартай хийх тэмцэлд ахиц өөрчлөлт гарахгүй баЙНА. Энэ бол Засгийн газартай бус Шүүх прокурорын байгуулагатай илүү холбоотой иргэд ойлгодог болсон. Бас нэг ахиц гараагүй зүйл бол МАнын доторхи хулгайчуудтай олигтойхон зоригтой тэмцэж чадахгүй баЙНА..

  • БМ - 1 жил өмнө

    Мэдлэг чадвар нь дутаж байгаагаас гадна энэ залуугийн сэтгэл бүр илүү дутаж байна. Огцруулъя..

  • IRgen - 1 жил өмнө

    Ene urd taliin 2 lalar neeree samarch bnaa.

  • Ээж - 1 жил өмнө

    Бид түүнд их итгэсэн, гэвч тэр манцуйтай хүүхэд адил ам хөдлөх болгондоо ард түмэндээ амалжинээ,амаргүй байна гэнэ үнэхээр түүний үе олонхи бн ,яагаад ингэж хэлээд байдаг юм бол хүний бэлдсэн үгийг уншиж буй аятай болчихлоо, урт гар түүнийг боомилж,цагаан захтнууд хөдөлгөхгүй байгаа юм шиг.Түүнд гал цог ч алга ,бидний итгэлийг алдлаа, одоо тэр яагаад ажил хийж болдоггүй, хэн хэний дарамт ирдэгийг гэрчлэх, зоригтой дуугарч үнэнг илчлэх үлджээ..

  • Зочин - 1 жил өмнө

    хийгээд л бган бишүү хэзээ та нар ийм байсийн.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна

    Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна