• 0
  • 1155

Ж.Төмөрмандах: Удирдлага өөрөө маш сайн байх ёстой

Ж.Төмөрмандах: Удирдлага өөрөө маш сайн байх ёстой

Онцгой байдлын байгууллагад Олон улсын ISO стандарт нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандахтай ярилцлаа.

– Олон улсын ISO стандартын талаар ярилцлагаа эхлүүлье. Ялангуяа төрийн тусгай алба Онцгой байдлын байгууллагад нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

– Бизнесийн байгууллагууд стандартыг өрсөлдөөний орчинд удаан оршин тогтнох, алсын хараагаа тодорхойлох, хурдацтай хөгжих, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг шаардлагын улмаас үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэн бизнесээ тогтвортой явуулах боломжоо бүрдүүлсэн байдаг. Харин төрийн байгууллагын хувьд тэр тусмаа төрийн тусгай чиг үүрэг бүхий Онцгой байдлын байгууллагад Олон улсын ISO стандарт нэгдсэн менежментийн тогтолцоог системийн хэмжээнд нэвтрүүлснээр алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтдоо хүрэхэд байгууллагын үйл ажиллагааг зөв чиглүүлэх, нийгмийн бүх талуудад чанартай үйлчилгээг олгох замаар байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, сайжруулах, байгууллагын соёлыг бий болгохоос гадна гамшгаас хамгаалах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн дотоод үйл ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлэх үндэс суурь болох юм. 

Бид нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр, нэгдүгээрт үйл явцын зураглал гарган ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргасан байна. Ингэснээр алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж, бууруулах боломж бүрдсэн байна. Алба хаагч, албан тушаалтны  үүрэг хариуцлага тодорхой болно. Хоёдугаарт, үйл ажиллагааг багасгахын зэрэгцээ үр ашгийг дээшлүүлж зардал багасна. Шаардлагатай дүрэм журам бий болно. Олон улсын стандарт тул нэр хүндийг өндөрт өргөдөг, нийгмийн хариуцлага сайжрах зэрэг ач холбогдол ихтэй.

– Олон Улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газарт ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

– Нийслэлийн Онцгой байдлын газрын хувьд Олон Улсын ISO стандартыг нэвтрүүлэх ажлыг манлайлан оролцсон гэж хэлж болно. Мэдээж хэрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд удирдлагын үүрэг, хүчин чармайлт хамгийн чухал юм. Бид нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр орчин үеийн менежментийн чиг хандлагыг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа реформ хийх нөхцөл бүрдэж байгааг шат шатны алба хаагчдад ойлгуулж,  ажиллах нь  маш чухал юм.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Олон Улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх хүрээнд олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Алба хаагч бүр үйл ажиллагаа явуулахдаа мөрддөг хууль, дүрэм, журам, стандарт баримт бичгийг эрэмбэлэн ангилж, цаасан суурьтай болгон хадгалж, өдөр тутамдаа мөрдөж, ашиглаж байна. Энэ нь баримт бичгийн эмх цэгцийг сайжруулахаас гадна бүх алба хаагчид нэгдсэн нэг форматад ороод явна гэсэн үг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Зөвлөл байгуулсан. Мөн НОБГ-ын алба хаагчдын ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тогтмол зохион байгуулж, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. НОБГ-ын хүрээнд нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх дотоод аудитыг бүтцийн нэгжүүдэд 3 удаа зохион байгуулсан. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, ач холбогдол, шаардлагыг ойлгуулах, байгууллагын онцлогт нийцүүлэх зорилгоор НОБГ-ын даргын тушаалаар бүтцийн нэгжүүдэд давхардсан тоогоор 64 удаа сургалтыг зохион байгуулан ажилласан.

– Олон Улсын ISO стандартуудыг нэвтрүүлсний дараах чухал шат бол үйл ажиллагаандаа нутагшуулах юм. Энэ үйл явц хэрхэн хэрэгжиж байна вэ?

– Ямарваа нэг туршлага, мэдлэгийг нутагшуулах, өөрийн болгож авна гэдэг бол амар зүйл биш юм. Нутагшуулахад тулгарч байгаа түгээмэл бэрхшээл гэвэл, ISO стандартын талаар зарим алба хаагчдын мэдлэг дутмаг, стандартын ач холбогдлыг ойлгохгүй байна. Одоо байгаа системийг өөрчлөх шаардлага заавал байна уу гэх  эсэргүүцэлтэй тулгарч байна. Хэмжилтийн үр дүнтэй аргыг ашиглахгүй байх, зарим үйл ажиллагааг баримтжуулах боломжгүй, хэн юу хийх нь тодорхой биш, үе шат дамжлага ихтэй. Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах арга барил дутмаг гэх мэт бэрхшээлүүд байна. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхээр үйл явцын процесс зураглалыг нарийвчлан гаргаж байгаа. Энэхүү үйл явцын зураглалаараа нэгдсэн менежментийн тогтолцооны гарын авлага-1-ийг гаргасан. Одоо хоёр дахийг гаргахаар НОБГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

– Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтууд хэрхэн зохион байгуулагдаж байгаа вэ?

– НОБГ-ын хэмжээнд 28 алба хаагчийг дотоод аудиторын сургалтад, 21 алба хаагчийг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад тус тус сургасан. Мөн байгууллагын удирдах бүрэлдэхүүний сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бидний үйл ажиллагааны чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон гэж хэлж болно.

– Олон Улсын стандартыг нэвтрүүлснээр үйл ажиллагаанд ямар өөрчлөлт, үр дүн гарах вэ?

– Олон Улсын стандартууд бол үйл ажиллагааны бүтээмж болон үр дүнг сайжруулах батлагдсан ба шалгарсан арга юм. Стандартууд байгууллагуудад үйл ажиллагааныхаа үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, эрсдэлээ бууруулах, тогтвортой байдал болон байгаль орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг үр дүн гарах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “НУТГИЙН ГЕНЕРАЛУУД” хүндэтгэлийн талбайг шинэчилэн засварлалаа

    “НУТГИЙН ГЕНЕРАЛУУД” хүндэтгэлийн талбайг шинэчилэн засварлалаа