“Алтан Сарнай 2024” наадмын шилдгүүд тодорлоо

“Алтан Сарнай 2024” наадмын шилдгүүд тодорлоо

    Монгол хүний үнэ цэнийг өргөж, ажиллаж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан оны онцлох хүмүүсийг тодруулдаг “Алтан сарнай наадам” он солигдох мөчид шилдгүүдээ тодрууллаа. “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо”-ноос 2001 онд эхлүүлсэн уг наадмыг энэ онд 21 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмжтэй нийгэм гэсэн таван төрөлд 100 орчим төсөл өрсөлдсөн юм. Улмаар сүүлийн шатанд 15 төсөл тунан үлдэж, шүүгчдийн саналаар энэ оны шилдгүүд тодорчээ.

     “Алтан Сарнай” наадмын тухай эргэн сануулахад 2020 он хүртэлх 19 удаагийн наадмыг нийгэм-эрүүл мэнд, соёл урлаг, спорт, эдийн засаг-бизнес, бүтээн байгуулалт-инновац, үйлчилгээний салбарын онцлох хүн болон Дэлхийн Монгол Хүн гэсэн долоон номинацаар шалгаруулдаг байжээ.

Харин 20 дахь жилийнхээ ойн босгон дээр тус наадам агуулгаа шинэчилж, хамтын үнэ цэнийг бүтээн нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төслүүдийг онцлох болсон ба ийнхүү гурван жилийн дараа дахин зохион байгуулагдсан аж.

Тиймдээ ч “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо”-ноос энэ жил өнгө төрхөө өөрчилж, шинэчилсэн агуулгаа шинэ хэв маягаар хүргэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Үүний зэрэгцээ олон нийтийн саналыг www.altansarnai.mn вэбсайтаар авсан нь энэ удаагийн наадмын томоохон онцлог байв.

Ингээд таван төрөлд шилдгээр шалгарсан төслүүдтэй танилцъя.

БАЙГАЛЬ ОРЧИН

Энэ төрөлд НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС Холбоо, ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц төсөл шалгарсан юм. Одоогийн байдлаар тус төслийн үр шимийг 3,345 өрх, 10,200 гишүүнтэй гэр бүл хүртсэний сацуу энэ өвөл 1,389 өрх 14 байршилд багц хүлээн авах ба ингэснээр нийт тоо 4734 хүрч буй.

БОЛОВСРОЛ

Боловсролын төрөлд Unitel HUB төсөл шалгарсан. Энэхүү төсөл нь 21 аймгийн хүүхэд залууст STEM боловсрол олгож, робот угсрах, код бичих, электроникийн суурь ойлголтуудыг өгөх сургалтуудыг тогтмол явуулж, ирээдүйн инженерүүдийн анхны гараагаа эхлэх цэг нь болж буй. Тэд “Хамгийн өргөн боломжийг хүн бүрд жигд хүртээнэ” хэмээх эрхэм зорилго дор хүүхэд бүрд тэгш боломж хүртээн ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНД

Уг төрөлд “Оюу толгой” компанийн 2021 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж буй “80 насалъя” аян шилдгээр шалгарчээ. Энэхүү аян нь монгол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд эрчүүд эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар гэр бүл, нийгэмдээ олон жилийн турш түшиг тулгуур болоход уриалах ажлуудыг шинэлэг байдлаар өрнүүлсэн юм. Мөн өөрт тулгарсан асуудлыг ярилцах талбар www.80nasalya.com вэбсайтыг хөгжүүлжээ.

ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМ

Хүртээмжтэй нийгмийн төрөлд “Монголын сонсголгүй иргэдийн адилслыг бэхжүүлэх” төсөл шилдгээр шалгарав. Уг төслийг Тэгш Тусгал ТББ-аас Монголын Сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтран 2021-2024 онд Бүгд Найрамдах Финлянд улсын Гадаад Харилцааны яам болон Финляндын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Төслийн үр дүнд Монгол Улсад хэрэглэгдэж буй монгол дохионы хэлийг судалж, баримтжуулан цахим толь бичиг бүтээсэн аж.

ИННОВАЦ

    Энэ төрөлд Чимэгэ Системс компанийн ээлжит нэгэн төсөл шалгарсан юм. Тодруулбал, Монголын анхны хиймэл оюунт ажилтанг танилцуулжээ. Энэ бол харилцагчийн үйлчилгээний чиглэлд мэргэшсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн цогц систем юм. Тодруулбал, тус виртуал ажилтан англи монгол хэлээр чөлөөтэй ойлгох ба кирилл, латин текстийг таньж, тухайн байгууллагын сувгуудыг хариуцдаг хүн шиг ойлгож хариулна.

Шилдгээр шалгарсан төслүүддээ дахин халуун баяр хүргэе!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд зургаан ойн түймэр идэвхтэй асаж байна

    АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд зургаан ойн түймэр идэвхтэй асаж байна