Дархан-Шарын голыг холбосон шинэ замтай холбогдох сумын төвийн хойд талын замыг стандартад нийцсэн шинэ зам болгон өргөтгөж, шинэчилж байгаа. Эрүүл мэндийн төвийн арын уулзвараас Онцгой байдлын албаны урдуур гандангийн уулзвар хүртэлх 0.600 км замын асфальт бетон хучилтын замын ажил эхэллээ. Энэ зам барилгын ажил аймгийн ОНХС-н хөрөнгө оруулалт 295.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байна.

Ингэснээр сумын төвийн хойд хэсгийн зам бүрэн шинэчлэгдэж байна. Сумын урд хэсгийн төв замын засвар шинэчлэлийн ажил 2022 онд хийгдэнэ. Мөн Дархан-Шарын гол голыг холбосон хатуу хучилттай замын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ жил замын суурь, ухмалын ажлыг Аргалын гарам хүртэл 90 хувьд хүргэж ажиллана гэж тооцоолж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
