1992 он: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хууль

1992 он: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хууль

Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр бөгөөд Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр (2025.01.13) тохиож байна. 

 

“Бага Үндсэн хууль”

1990 оны 05 дугаар сард хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталжээ. Монгол Улсад ардчилсан шинэ сонголтыг хүлээн зөвшөөрч, цаашдын улс орны хөгжлийн суурь үндсийг баталгаажуулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хуулийг батлан гаргасан байна.

  “Бага Үндсэн хууль” хэмээн нэрлэгддэг энэ хуулиар Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага Ардын Их Хурал, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага Улсын Бага Хурлыг байгуулах, ардын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг сонгох, төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага Засгийн газрыг байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байдаг.

2 бүлэг, 22 зүйл бүхий шилжилтийн чанартай “Бага Үндсэн хууль”-ийг Ардын Их Хурал шинэчлэн сонгогдож ажилдаа орсноос эхлэн Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд даган мөрдөж байв.

 “Парламентын бүгд найрамдах улс болсноо" тунхаглан зарлав

Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II чуулганаар 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс дөрөв дэх Үндсэн хуулиа баталсан юм.

  Энэ Үндсэн хууль өмнөх Үндсэн хуулиудаас эрс өөр үзэл баримтлалтай. Үндсэн хуулиар БНМАУ гэсэн улсын нэрийг Монгол Улс гэж өөрчилж, төрийн сүлдээ шинэчилж, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх; үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн парламентын Бүгд Найрамдах Улс болсноо тунхаглан зарласан юм. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн юм.

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хүний үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн бүр баталгаатай эдлэхийг тунхаглав. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг анх удаа иргэнийхээ өмнө хүлээсэн юм.

Үндсэн хуульд төрийн шинэ тогтолцоо, эрх мэдэл, үүргийг тодорхойлон зааж, зааглаж өгсөн. Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгална. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааж өгөв. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой зааж өгчээ.

Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн уг эхийг нотлох, төрийн сүлд, далбааны эхийг залах ёслолыг 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ардын Их Хурлын танхимд зохион байгуулжээ. Ерөнхийлөгч П.Очирбат мөн өдөр “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээсэн батламж бичигт гарын үсэг зурсан юм. Үндсэн хуулийн уг эх эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд төрийн хамгаалалтад хадгалагддаг байна.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй, бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шиний 9-ний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бол 2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13”-ны өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр хуульчилсан байдаг. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2000 он

Монгол Улсын Үндсэн хуульд 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүд аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа саналаа илээр гаргадаг болов. Мөн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг, УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үздэг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг болсон юм. Түүнчлэн УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах, УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн нэмэлт өөрчлөлтүүд оруулжээ.

Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг зөвхөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж дэмжсэн тохиолдолд УИХ-д оруулдаг байсныг өөрчилсөн юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2019 он

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Үндсэн хуулийн бүтцийн 28.5 хувийг буюу 70 зүйлээс 19 зүйл, 35 заалтыг нь хөнджээ.

Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагыг бэхжүүлэх эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн байв.

  Тухайлбал, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасныг дэлгэрүүлж “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заажээ.

Түүнчлэн, нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахын сацуу “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заасан байна.

“Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно" гэсэн Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өөрчлөлт оруулжээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заасны зэрэгцээ “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна", "Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө" хэмээн өөрчлөлт оруулсан байна.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гурван парламент дамнан 20 гаруй жил яригдаж, улмаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын чуулганаар батлагджээ.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт 2022 он

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн (2019) зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсний “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт 2023 он

  Төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэх, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулахаар Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2023 онд “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөлт оруулсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл болсон энэхүү өөрчлөлт нь ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллын зарчмыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ