Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр,

Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,

Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ.

“Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд,

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд ноён Лурон Сан-Мартан

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера,

Хөрөнгө оруулагч “Орано” группийн гүйцэтгэх захирал, ноён Никола Маас,

Та бүхэнд талархал илэрхийлж, энэ жил тохиож буй Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье,

Бүгд Найрамдах Франц Улс бол манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдан “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрийг дэвшүүлж, олон жилийн хугацаанд улс төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ.

Хамтарсан Засгийн газар өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна.

Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг дурдъя. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.  

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлогтой билээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хөрөнгө оруулагчдыг хязгаарлах бус харин харилцан ашигтай зөвшилцөж, том төслүүдээ хөдөлгөх иргэдийн оролцоог хангаж, дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад нотолж байна.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд сануулъя
.

Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүсье.

Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна.  Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 3
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 11 сар өмнө

    Ёстой хамгийн адгийн. эх орон ард түмнээсээ урвасан шившигт урвагч боллоо доо .Элбэгдоржоос ч дор.

  • Иргэн - 11 сар өмнө

    Нэгэнт үзгэлсэн юм бол наад гэрээгээ бүрэн эхээр нь нийтэд ил болго!.

  • Иргэн - 11 сар өмнө

    Нэгэнт үзгэсэн юм бол тэр гэрээгээ бүрэн эхээр нь нийтэд ил болго!.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа

    Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа