Малчин хоршоологчдын дийлэнх нь хөрөнгө оруулалтын зээлээ үржлийн мал худалдан авахад зарцуулжээ

Малчин хоршоологчдын дийлэнх нь  хөрөнгө оруулалтын зээлээ үржлийн мал худалдан авахад зарцуулжээ

Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны II ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

      Хуралдаанаар Үндэсний хорооны 2024 оны ажлын тайлан, Хоршооны гишүүн малчны зээлийн батлан даалтын явц, зарим аймгуудын хоршоологчдод хийсэн хяналт, мониторингийн тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Монгол Улсын хэмжээнд /2024.12 дугаар сарын 31-ний байдлаар/ нийт 7,814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,223 малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд шинээр нэгдэн оржээ. Үүнээс 4,853 хоршооны 20,731 малчин нийт 687 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд дээрх 687 тэрбум төгрөгийн зээл олгосноос 4.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу байгуулагдсан Шуурхай бүлэг 21 аймаг 330 суманд ажиллаж “Шинэ хоршоо” хөтөлбөрт хамрагдсан 13 мянга гаруй малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь танилцаж ажиллажээ. Малчин хоршоологчид зээлээ зориулалтын дагуу зарцуулах, өвөлжилтийн бэлтгэл хангах, зээлийн эргэн төлөлтөд ямар нэгэн асуудал гараагүй байна.

Түүнчлэн улсын хэмжээнд 4,853 хоршооны 20,731 малчин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан. Үүнээс 3700 орчим хоршооны 11,974 малчинд нийт 290 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Цаашлаад Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв зэрэг найман аймгийн 94 сумын 1,129 хоршооний зээлийн зарцуулалтад хийсэн хяналт, мониторингийн мэдээллээр малчин хоршоологчдын 72.1  хувь нь үржлийн мал худалдан авах, 15.2 хувь нь малын хашаа, хороо, саравч худалдан авах, шинээр барих, 12.6 хувь нь бусад чиглэлээр зээлээ үр дүнтэй зарцуулжээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 21 аймгийн 168 сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 1952 нэгж талбарын 7205.53 га газрыг мал аж ахуйн үйлдвэрлэл болон мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тарих зориулалтаар тусгасан байна. Ингэхдээ Улаанбаатар хот болон 18 аймагт малчдын хоршоонд олгохоор нийт 1287 нэгж талбарын 4434.23 га газарт төсөл сонгон шалгаруулалт зарлагджээ. Үүнээс 18 аймаг, Улаанбаатар хотын нийт 391 хоршоонд 1563.03 га газрыг олгожээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан:
- Малчдын хоршоонд газар олгох асуудлыг эрчимжүүлэх, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар олгох газрын хэмжээг нэмэгдүүлэх,
- Сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар олгох газрыг тусгаж, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дүгнэлтийг үндэслэн баталж хэрэгжилтийг хангах,
- Сумдын Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд ИТХ-ын тогтоолоор баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хоршоонд олгох газрын байршлууд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллахыг санууллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө -9 хэм хүйтэн

    Улаанбаатар хотод өдөртөө -9 хэм хүйтэн